Бяцхан үрсийнхээ шинэ жилийн бэлгэнд шүлэгтэй, зурагтай ном бэлэглээрэй

2018-12-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.Туул

      Шинэ жилийн баяр дөхлөө. Хэрвээ та чихэр жимс идэж чадахгүй бага насны хүүхэдтэй бол хүүхэддээ ном бэлэглээрэй. Хүүхдээ номонд дуртай болгоход өөрийнх нь нас сэтгэхүйд тохирсон номыг сонгох хэрэгтэй гэдгийг “Аз хур” номын их дэлгүүрээс зөвлөж байна.   Тэдэнд хэт хүндэдсэн мэдээлэлтэй эсвэл, хэтэрхий энгийн (хөнгөдсөн) ном сонгох нь сонирхлыг нь бууруулж мэднэ. Тиймээс хүүхдэдээ номоо сонгож авахдаа тэдний насанд тохирсон эсэхийг нь хамгийн түрүүнд харах хэрэгтэй. Ялангуяа бага насны хүүхдийн хөгжил маш хурдацтай, өдөр сараар хэмжигдэж өөрчлөгдөж байдаг тул хүүхдийн номонд насыг нь нарийн ангилж заасан байдаг. Тиймээс та шинэ дараах зөвлөгөөг дагаарай.

 

3-6 сартай хүүхдэд зурагтай ном тохиромжтой

Дөнгөж сууж байгаа зургаан сартай бяцхан жаалуудад 3-5 хуудастай, зөөлөн материалтай, өнцөг нь мохоо ном сонгоорой. Мөн  нэг хуудсан дээр нь гурваас илүү өнгө тавиагүй, зурагт нэг л дүрсийг үзүүлсэн, текстгүй (эсвэл нэгээс хоёр үгээр тайлбарласан) ном байхад болно. Тоглоомын хэлбэр оруулсан дуугардаг, мэдрэхэд зориулан өөр өөр материал ашиглан хийсэн байж болно.  

6-18 сартай хүүхдүүд элдэв дүрс ихээр сонирхдог

Биеийн хөдөлгөөн нь идэвхжиж байгаа 6-18 сартай хүүхдүүдэд зөөлөн материалан эсвэл хүүхдийн гарын ая даах хатуу картонон хуудастай, хурц ирмэггүй ном сонгоорой.  Зургийн дүрсүүд том, дүрсүүдийн хооронд уялдаа холбоогүй, текстгүй, эсвэл богино тайлбартай, 10 хүртэлх хуудастай байвал зохимжтой. Сөхөгддөг, түлхдэг, дардаг дүрсүүдтэй байвал хүүхдэд бүр илүү сонирхолтой байх болно.  

18-24 сартай хүүхдийн ном

Мөн л хатуу картонон хуудастай, хурц ирмэггүй, байх ба харин дүрсүүд нь хоорондоо уялдаа холбоотой болж ирнэ. Мөн богино хэмжээний текст байж болно. Агуулга нь хүүхдийн өдөр тутмын амьдралтай холбоотой байх нь чухал.  

Хоёроос дээш насныхан шүлэг дуутай ном сонирхдог

Хамгийн адтай гэмээр үе бол хоёр насныханы элдэв асуултууд, “Яагаад?” гэсэн сониуч зан байдаг. Энэ насныханд номын өнгө үзэмж, сэдэв тун чухал. Тиймээс тэдний шинэ жилийн бэлгэнд ном сонгохдоо богино дуу, шүлэг, богино үлгэр, танин мэдэхүйн холбогдолтой энгийн тексттэй болж агуулга нь илүү баяжсан ном сонгоорой. Аав ээж нь тухлан сууж ном уншдаг, номоос хоолны жор харж амттан бэлтгэдэг зэргээс хүүхдүүд унших үйл явц сонирхолтой болохыг мэдэрч байдаг. Тийм л учраас тэд аав ээжээрээ ном уншуулахдаа маш дуртай. Заавал аав ээж гэлтгүй эмээ өвөө нь, ах эгч нь, багш нь, асрагч нь бүгд л уншиж өгч болох нь мэдээж. Гэртээ номын сантай, аав ээж нь ном уншиж нүдэнд дасал болсон дүр зургаас ном амьдралын салшгүй нэг хэсэг гэдгийг хүүхэд багаасаа мэдэж авна. Хоолыг гал тогоонд бэлтгэдэг, цэцгийг цонхны дэргэд гэрэлтэй газар байрлуулдагтай адил хүүхэдтэйгээ хамт ном үзэж, уншиж өгөхөд тохиромжтой орчин гэж бий. Номоо аваад анхаарал сарниулах зүйлсээс хол (зурагт, радио, гар утсаа унтраах гэх мэт) намуухан аядуухан орчинд хүүхдээ дэргэдээ, өвөр дээрээ суулгаад уншаарай. Таны сонгосон ном, таны хүүхдэд шинэ жилийн хамгийн содон, хамгийн эрхэм бэлэг байх болно.   Эх сурвалж: www.polit.mn  
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

4 цаг 49 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

8 цаг 9 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

13 цаг 21 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

13 цаг 21 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

13 цаг 21 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

23 цаг 50 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Өчигдөр 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Өчигдөр 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин