Ч.Тулга
Загвар өмсөгч О.Билгүүн “Яг түүн шиг” шоуны III улиралд амжилттай оролцож, шаггүй дуучин гэдгээ харуулсан. Тэрээр загвараас гадна бизнесийн салбарт хүчин зүтгэдэг. О.Билгүүн охиндоо зориулж “AYKO” гоёл чимэглэлийн брэнд гаргасан бөгөөд олон улсад сурталчилах нүүр царайгаараа жүжигчин, дуучин Э.Очгэрэлийг сонгожээ. Э.Очгэрэлийн хувьд анх “Universe best songs” наадамд оролцож, “UBS” телевизийн гурван уран бүтээлд гол дүрд бүтээгээд байна. Тэрээр саяхан дөрөв дэх хүүхдээ төрүүлж, “Алдарт эх” болсон билээ.
Эх сурвалж: “Рolit.mn”