Ангела Меркелийн халааг Аннегрет Крамп-Карренбауэр авлаа

2018-12-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.АРИУН Европын улс төрийн хүрээнд хүлээлт үүсгэж байсан үйл явдал болох ХБНГУ-ын Христийн ардчилсан холбоо намын их хурал өнгөрсөн бямба гариг буюу арванхоёрдугаар сарын 8-нд болж, тус намыг 18 жил удирдсан Ангела Меркелийг халааг авах удирдагчаар  Аннегрет Крамп-Карренбауэр  тодорлоо. Христийн ардчилсан холбоо намын даргын суудлын төлөө намын ерөнхий нарийн бичгийн дарга Аннегрет Крамп-Карренбауэр, Эрүүл мэндийн сайд Йенс Шпан, Бундестаг дахь ХАХ/ХНХ жигүүрийн (фракцын) тэргүүн асан Фридрих Мерц нар өрсөлдсөн юм. Намын шинэ даргыг сонгох санал хураалт хоёр шаттай болж, сүүлчийн шатанд Аннегрет Крамп-Карренбауэрийг 517 төлөөлөгч дэмжсэн санал өгсөн байна. Хатагтай Аннегрет Крамп-Карренбауэр өмнө нь өөрийн төрсөн нутаг Саар мужийн ерөнхий сайдын албыг хашиж байсан ч Ангела Меркелийн саналын дагуу энэ албан тушаалаа орхиж, Берлинд ирж намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан байна. Тиймээс түүнийг намын даргын төлөө өрсөлдөхөөр болоход “Мини Меркель”, “Канцлерийн хуулбар” гэх мэтчилэнгээр шүүмжилж байсан билээ. Намын даргын сонгуульд ялсаныхаа дараа “Христийн ардчилсан холбоо нам хүчтэй байх нь Германд, Европт төдийгүй дэлхий дахинд хэрэгтэй” гэж хэлсэн хатагтай Аннегрет Крамп-Карренбауэр амьдрал түүнийг ямар болгосон тэр хэвээрээ л байгаагаа онцолсон байна. Хатагтай Аннегрет Крамп-Карренбауэр Дотоод хэрэг, Боловсрол, Нийгмийн асуудал хариуцсан сайд, мужийн Ерөнхий сайдын алба хашиж байсан улс төр нийгмийн ажлын туршлагатай нэгэн. Мөн гурван хүүхдийн ээж. Христийн ардчилсан холбоо намыг Ангела Меркель 2000 оноос хойш удирдсан. Гэвч сүүлийн сонгуулиудаар намын нэр хүнд унаж, эвслийн засгийн газар байгуулсан, цагаачлалын талаар түүний явуулж байгаа бодлого ихээхэн шүүмжлэл дагуулах болсон. Ангела Меркель намын даргын суудлын төлөө, мөн 2021 онд Холбооны канцлерийн төлөө ч өрсөлдөхгүй, гэхдээ 2021 он хүртэл олоо хашиж байгаа Канцлерийн албан тушаалаа хашина гэдгээ өнгөрсөн аравдугаар сард мэдэгдсэн. Намын даргын хувьд Ангела Меркелийн халааг авч байгаа хатагтай Аннегрет Крамп-Карренбауэрт энэ албан тушаал нь ирээдүйд Канцлерийн суудлын төлөө өрсөлдөх боломжийг түүнд олгож байгаа юм. Христийн ардчилсан холбоо намын ерөнхий нарийн бичгийн даргаар 33 настай Пауль Цимиак сонгогдлоо. Түүний төлөө төлөөлөгчдийн 62 хувь нь саналаа өгсөн байна. Пауль Цимиак нь Христийн ардчилсан холбоо намын залуучуудын байгууллагыг тэргүүлж байсан аж. Эх сурвалж: polit.mn
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

4 цаг 47 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

8 цаг 7 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

13 цаг 19 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

13 цаг 19 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

13 цаг 19 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

23 цаг 47 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Өчигдөр 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Өчигдөр 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин