Ж.Эрхэмбаатар: Нэг яамнаас 200 хүн халсан тушаалыг гурван дарга гаргасан байдаг

2018-12-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Авлигын эсрэг олон улсын өдөр өнөөдөр /2018.12.09/ тохиож байна. АТГ-аас энэ өдрийг угтан цуврал хэлэлцүүлгүүд зохион байгуулсны нэг нь  “Хууль дээдлэх ёс ба авлига, ашиг сонирхлын зөрчил” чөлөөт хэлэлцүүлэг байв. Энэ үеэр нэр бүхий хуульчид “Авлигын эсрэг хуульчдын нэг алхам” санаачилгын хүрээнд авлига, ашиг сонирхлын зөрчлийн асуудлаар хууль тогтоомжийн шинэчлэл, нөөц боломж, бодит байдал, ухралт, хүлээлгэх хариуцлагын талаар илтгэл хэлэлцүүлсэн юм. Энэ үеэр хуульч Ж.Эрхэмбаатар “Төрийн албаны маргаан буюу төрийн албанаас халсан, чөлөөлсөн, шилжүүлсэн, албан тушаал бууруулсантай холбоотой нэхэмжлэлийн 70 гаруй хувь нь захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан захиргааны актыг хууль бус гэж үзсэн. Үүний улмаас 2.089.478.711 төгрөгийг нэхэмжилсэн ба  шүүхээс 496.098.260 төгрөгийн цалин хөлсийг төрөөс гаргуулахаар шийдвэрлэсэн. 2017 онд 660 төрийн албаны маргааныг Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэсэн нь 58 хувь өссөн. 2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газрын нэг яамны бүтцээс 200 төрийн албан хаагчийг ажлаас хоморголон халсан. 200 төрийн албан хаагчийг  халсан тушаалыг гурван албан тушаалтан гаргасан байдаг. Уг нь хуульд “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ гэж заасан. Гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна.Дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж байхгүй бол гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцна гэж заасан. Гэтэл энэ зохицуулалтыг мэдэхгүйн дээр төрийн байгууллагуудын уялдаа холбоо сул, эрх зүйн орчин хангалтгүй байна. Тиймээс олон нийтэд мэдээлэх, эрхээ хамгаалах эрх зүйн боловсрол олгох, санхүүгийн хариуцлагын үр нөлөөг таниулах, хариуцах эзэнтэй болох, мэдлэг, боловсрол дутагдаж байгаагаас гадна  процесс, хохирол олголтыг хөнгөвчилж, шийдвэр гаргасан этгээдийн оролцоог хангах хэрэгтэй байна” гэдгийг онцолсон юм. Эх сурвалж: www.polit.mn  
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

4 цаг 48 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

8 цаг 8 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

13 цаг 20 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

13 цаг 20 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

13 цаг 20 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

23 цаг 48 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Өчигдөр 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Өчигдөр 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин