Тэмдэглэлт ой: Шатар, бүтээл хоёроор мөнхөрсөн  Б.Нямаа зохиолчийг дурсав 

2018-12-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.Зотол Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт , үргэлжилсэн үгийн нэрт зохиолч Батын Нямаагийн 90 насны ойд зориулсан дурсамж уулзалт, эрдэм шинжилгээний хурлыг МЗЭ,  зохиолчийн  үр хүүхэд, ач зээ нар нь санаачлан зохион байгууллаа.  Нэрт зохиолч Хэнтий аймгийн Батширээт сумын уугуул байв. Утга зохиолд авьяасаараа бярдаж орж ирсэн тэрээр 1968 онд “Араараа модтой Биндэръяа” хэмээх  романаараа Монголын утга зохиолд хөл тавьсан түүхтэй. Үүнээс хойш 1971 онд “Бид гурав”, 1973 онд “Арандалынхан” романаа туурвиж, 1978 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, “Алтан гадас” одонгоор шагнагдсан байна. Кино зохиолын төрөлд ур ухаан, авьяас чадвараа дайчилж,  “Төөрсөөр төрөлдөө” кино нь олон улсын кино наадмаас үнэт ногоон чулуу шагнал, Камбожид болсон кино наадмаас диплом  хүртэж байсан юм. Буриад зоны хүү болж төрсөн тэрээр зохиол бүтээлдээ буриадын ард түмний зан заншил, уламжлалт сэтгэлгээний онцлог, соёл ахуйг уран яруу бөгөөд амьд дүрсэлсэн нь зохиол бүтээлийг нь улам амттай болгосны дээр хэзээ ч хуучрахгүй үе үеийн уншигчдын сонирхлыг татсаар байх мөнхийн өв болж үлджээ. Түүний 90 насны ойд зориулсан дурсамж уулзалт, эрдэм шинжилгээний хуралд  МЗЭ-ийн  Удирдах зөвлөлийн дарга До.Цэнджав тэргүүтэй төлөөлөл, зохиолч нөхөд нь болон Монголы кино урлагийн мастерууд цугласан юм. Тэд үзэг, сэтгэл, оюун санаа нэгт зохиолч нөхрийнхөө тухай  Монголын үргэлжилсэн үгийн ноён оргилуудын нэг  хэмээн зохиол бүтээлийг нь үнэлэн хэлэлцээд зогсохгүй  ямар хүн байсан, хэн байсан талаар  нь “Манай Б.Нямаа дөлгөөн тайван, хэнд ч эвгүй үг хэлддэгүй эвсэг найрсаг, маш мэдрэмжтэй ухаалаг хүн байсан. Оюун санааны том элит гэр бvлийг vлдээгээд  явсан буянтай ч  хvн” хэмээн дурсч байна. Б.Нямаа зохиолч уран бүтээлээс гадна зохиолч нөхдийнхөө дунд шатрын спортыг хөгжүүлсэн хүн юм. Өдгөө түүний үр хvvхэд, ач зээ нараас   Монгол Улсын болон Олон улсын спортын мастер 10 гаруй хүн бий. Түүний таван хvv нь шатрын улсын аварга, нэг охин нь улсын болон идэрчvvдийн хэд хэдэн удаагийн аварга болж байсан юм.  Тэгвэл нэрт зохиолчийн ач охин Т.Батцэцэг  Монгол Улсын гавьяат тамирчин, тив, дэлхийн олон тэмцээнд улсынхаа нэрийг гаргасан  шатрын их мастер билээ. Эх сурвалж: polit.mn
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

4 цаг 48 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

8 цаг 8 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

13 цаг 20 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

13 цаг 20 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

13 цаг 20 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

23 цаг 48 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Өчигдөр 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Өчигдөр 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин