Ханбогдчууд шинэхэн сургууль, цэцэрлэгтэй боллоо

2018-12-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ   Өмнөговь аймгийн Ханбогд сумын II сургуулийн 6б ангийнхан шинэхэн танхимд хичээлээ хийж байна. Ангийн багш М.Бадамхандаас “Ангийнх нь хүүхдүүдийн сэтгэгдлийг сонсч болох уу” гэхэд минь “Тэг, тэг манай хүүхдүүд онгироод өнөөдөр нэг л төвлөрөхгүй байна. Би ч бас шинэ сургууль ашиглалтад орж байгаад баяртай байна” гэсэн юм. Ангийн хаалгийг татаад ороход дэрхийтэл босч зогсоод мэндлэх хүүхдүүдийн царайд бөөн баяр баясал цацарч байлаа. -Шинэ хичээлийн байр нь таалагдаж байна уу, хүүхдүүдээ? -Таалагдаж байна. -Юу нь таалагдаж байна? -Спортын заал нь том, урлагийн үзлэгийн танхим гоё, хоолны газар нь бүр гоё. Ийнхүү будаг нь ханхалсан шинэ сургуулийн сурагчид хичээл хийхээс илүүтэй сургуулийн нээлтэд оролцсон зочид төлөөлөгчдийг тойрон гүйлдэнэ. Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас санаачилсан төслийн дагуу “Оюутолгой” компани санхүүжүүлэн Ханбогд суманд 640 хүүхдийн багтаамжтай сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн цогцолборыг бариулж, ашиглалтад орууллаа. Ингэхдээ 6.079 тэрбум төгрөгөөр байраа барьсан бол “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” 970 сая гаруй төгрөгийн техник тоног төхөөрөмж, тавилгаар сургуулийг иж бүрэн тохижуулан хүлээлгэн өгсөн юм. Түүнчлэн 200 орчим сая төгрөгийг менежментийн зардалд зарцуулах юм байна. Нийт 7.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус цогцолборт зориулжээ. Ханбогдын ерөнхий боловсролын II сургууль олон улсын жишиг менежментээр хичээлээ явуулна. Олон улсын менежментийг нутагшуулахад Улаанбаатар хотын “Шинэ эрин” сургуулийн баг дэмжлэг үзүүлж, Кэмбрижийн сургалтын жишигт нийцсэн, олон улсын сургалтын арга барил, хөтөлбөрийг шинэ сургуульд ажиллах багш нарт заан танилцуулжээ. Сургуулийн нээлтэд БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Дуламжав, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес, Ханбогд сумын ИТХ-ын дарга Ж.Занабазар, “Шинэ эрин” сургуулийн захирал Б.Амартүвшин, II сургуулийн захирал Б.Ариунболор нарын албаны төлөөлөгчдөөс гадна урлаг соёлынхон оролцсон юм. Өмнийн шаргал говь дулаахан хэмээн санаж очсон нийслэлийнхний хацрыг хайрам хүйтэн жавар угтсан юм. Нээлтийн үйл ажиллагаа сургуулийн гаднах талбайд эхлэн, урлагийн зааланд үргэлжлэхээр төлөвлөгдсөн байлаа. Үлээсэн шаар багцлан барьсан бяцхан хүүхдүүд гаднах талбайд зогсцгооно. Даарч байна уу хүүхдүүдээ, энгэрээ сайн товчлоорой. Хэрэв даарч байгаа бол сургууль руу орно шүү” хэмээн хөтлөгчийг асуухад “Даараагүй ээ” гээд нэгэн зэрэг хашхирав. Хүйтэн жаварт хүүхдүүд хайрагдахаас сэргийлэн тууз хайчлах ёслолыг шуурхайлсан юм. Морин хуурч Ц.Түвшинжаргал, уртын дууч Д.Жавхаасайхан “Эртний сайхан” дуугаар шинэхэн сургуулийн жаврыг үргээлээ. Сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орсноор 800 гаруй хүүхдийн боловсролын асуудал бүрэн шийдэгдэж байгаа аж. Түүнчлэн сумын хүүхдүүд нэг ээлжээр хичээллэх боломж бүрдэхийн сацүү үдээс хойшхи цагийг сонгон суралцах хичээл, дугуйланд зарцуулах болсноо сургуулийн захирал Б.Ариунболор хэллээ. Хичээлийн 29 ангитай сургууль, найман ангитай цэцэрлэгт орчин үеийн стандарт шаардлагад бүрэн нийцсэн, хичээл сургалтаа явуулахад шаардлагатай бүхий л тоног төхөөрөмж, тавилга хэрэгслүүдийг байршуулж, иж бүрэн тохижуулсан байна. Мөн эл цогцолбор ашиглалтад орсноор 100 орчим ажлын байр бий болж буй. Энэ нь өнгөрсөн нэг жилд Монголд хийсэн боловсролын салбарын хамгийн том хөрөнгө оруулалт гэдгийг албанхан онцолж байв. Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес “ Ханбогд сум хөгжлийн хурдаараа хөдөө орон нутагтаа тэргүүлж байна. Бид Ханбогдыг эрчим хүч, усан хангамж, зам гэхчлэн дэд бүтэц, эрүүл мэнд, байгаль орчин, боловсрол зэрэг бүхий л шаардлагатай зүйлсээр бүрэн хангагдсан, бие даасан хот болгоход хувь нэмрээ оруулан ажиллах болно. Энэ цогцолбор нээгдсэнээр тэрхүү алсын харааг ажил хэрэг болгох, ханбогдчуудын хүүхэд, залуус олон улсад өрсөлдөхүйц боловсрол эзэмшдэг болоход нэг алхам ойртож байна” гэлээ. Цогцолбор сургуулийн барилгыг “Говийн өгөөж” компани барьсан бол тоног төхөөрөмжийг “Энхбодиз” компани  нийлүүлжээ. Эдгээр компани сонгон шалгаруулалтаар энэ ажлыг хийх эрхээ олж авсан гэдгийг санхүүжүүлэгч байгууллагууд хэлсэн юм. Эх сурваж: Зууны мэдээ сонин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

20 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

5 цаг 23 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

6 цаг 36 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

7 цаг 10 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

13 цаг 50 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

14 цаг 5 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

14 цаг 5 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14