Эрдмийн театраас үлээсэн шүгэл-2

2018-12-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Р.ОЮУН   “Зууны мэдээ” сонины арваннэгдүгээр сарын 27-ны ¹236, 237 (5943, 5944) дугаарт Эрдмийн театраас үлээсэн шүгэл буюу УДБЭТ-ын уран сайхны удирдагч Б.Түвшинбат, ерөнхий зураач Г.Ганбаатар нарын зөрчилдөөний талаар нийтлэл гарсан. Тус театраас үлээсэн шүгэлтэй холбоотой асуудлаар БСШУСЯ-ны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас шалгахад Монгол Улсын Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.1-д заасан “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллгаа явуулахыг хориглоно” мөн Авлигын эсрэг хуулийн 7.1.3-т “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, Төсвийн тухай хуулийн 6.4.4-т “Хуульд өөрөөр заагааүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгох”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэсэн заалтыг зөрчсөн байна. Тиймээс УДБЭТ-ын захирал, Б.Түвшинбат нарт өнгөрсөн сарын 27-нд таван зөвлөмж хүргүүлэхэд дуурийн захирал гадаад руу ажлаар явсан байна. Нийт албан хаагчдын хуралд яамнаас миний бие оролцож энэ талаарх мэдээллийг хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байна хэмээн БСШУСЯ-ны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга З.Энхболд ярьсан юм.  

ЗӨРЧИЛТЭЙ ХОЛБООТОЙ ДАРААХ АРГА ХЭМЖЭЭГ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ЗӨВЛӨЖЭЭ

Нэгдүгээрт, нийт ажилтан, албан хаагчид байгууллагын дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээг танилцуулах шаардлага­тай байна. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээнд заагаагүй, мөн байгууллагынхаа дотоод журмыг ойлгоогүйгээс тухайн байгууллага дээр санхүүгийн зөрчил үүсгэж байна гэдгийг танилцуулах хэрэгтэй. Хоёрдугаарт, Монгол Улсын нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг нийт албан хаагчдад танилцуулах. Хариуцсан ажил, албанд ашиг сонирхлын зөрчил гарсан тохиолдол бүрт хариуцлага тооцох зөрч­лийг хөдөлмө­рийн гэрээнд тусгах. Гурав­ду­гаарт, Төсвийн тухай хуульд заасны дагуу төсвийг үр ашиг­тай, хэмнэлттэй байд­лаар төлөвлөж зарцуу­лах, төрийн болон орон нут­гийн өмчийн хөрөнгөөр бараа ажиллуулагсдын худалдан авах тухай хууль, тогтоомжийг дагаж мөрдөх. Дөрөв­дүгээрт, Төрийн албаны тухай хуулийн захи­рах, захирагдах ёсны зарч­мыг алдагдуулж байна. Өөрөөр хэлбэл, бай­гууллагын удирдах ал­бан тушаалтныг албан хаагчдын гарын үсэг зурах замаар чөлөөлөх байдлыг цаашид таслан зогсоох. Үүнтэй холбогдуулан иргэдийн Үндсэн хуулиар олгосон хөдөлмөрлөх эрхийг баталгаатай эдлүүлэхийг цаашид анхаарч, бүрдүүлж ажиллахыг байгууллагын даргад даалгаж байгаа. Нийгэмд шударга ёсны төлөө явж байгаа, санхүүгийн зөрчилтэй байна, хууль тогтоомжийг зөрчсөн байна гэсэн асуудлыг тавьсан уран сайхны удирдагч Б.Түвшинбатыг ажлаас нь чөлөөлөх байдлаар салах ийм буруу жишгийг цаашид гаргахгүй байх, чөлөөлсөн тушаалаа дахин нягталж харах. Тавдугаарт, эдгээр илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, нийт албан хаагчдын хурлыг энэ сардаа багтааж зохион байгуулах. Эдгээр зөрчлийг хамт олны хурал дээр танилцуулах, зөрчлийг арилгасан талаар эргэж мэдэгдэхийг даалгасан байна. Гарсан асуудалтай холбогдуулан ямар арга хэмжээ авч байгаа талаар тодруулахаар өчигдөр УДБЭТ-т очиход Ц.Түвшинтөгс захирал гадаадаас ирээгүй байлаа.   Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

5 цаг 13 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

8 цаг 33 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

13 цаг 45 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

13 цаг 45 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

13 цаг 45 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Өчигдөр 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Өчигдөр 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Өчигдөр 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин