Интернэт үйлчилгээ авах боломжтой боллоо

2018-12-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД   Кубын эрх баригчид  тус улсын иргэд дата ашиглаж гар утсаараа цахим ертөнцөд нэвтрэх боломжтой боллоо гэж мэдэгдэв. Энэ талаар тус улсын төрийн телевиз өнөөдрөөс куба иргэд интернэт үйлчилгээг гар утсаараа авч эхэлнэ гэж мэдээлжээ. Кубын цахилгаан холбооны захирал Майра Аверих энэ үйлчилгээг үзүүлж эхэлсэн учраас цаашдаа үргэлжилнэ гэж ярьжээ.  Тус улсын Засгийн газраас анх сэтгүүлч, эрдэмтэн, төрийн албан хаагчид хэрэглэж эхэлсэн үйлчилгээг энэ жилээс айлуудад хэрэглэхийг зөвшөөрсөн байна. Үүнээс гадна  “WI FI” орох боломжтой  олон нийтийн газрын тоог нэмэх шийдвэрийг гаргажээ. Гэхдээ  энэ оронд 2001 оноос  ашиглаж эхэлсэн 3G дэмждэг технологитой гар утас хэрэглэгч энэ үйлчилгээг ашиглах боломжтой гэж Кубын цахилгаан холбоо компанийн эрхлэгч Таня Белазкес ярьсан байна. Тэрээр энэ шинэ үйлчилгээг гар утсаараа дамжуулан ашиглахыг  хүссэн хүн 10 цент төлөөд  хэрэглэж болно.  Мөн 600 мегабайтын  багцаас эхлэх 2.5 гигабайт хүртэлх багцыг  7-20  куба доллараар худалдан авах боломжтой юм байна.  Харин  дөрвөн гигабайтын багцыг 30 куба доллараар авч болох ажээ.  Дата багцын үнийг тус улсын иргэдийн сарын цалингийн дундаж хэмжээг харгалзан үзэж тогтоосон байна. Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

5 цаг 14 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

8 цаг 34 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

13 цаг 46 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

13 цаг 46 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

13 цаг 46 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Өчигдөр 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Өчигдөр 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Өчигдөр 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин