Дубининд танигдсан монгол эрдэмтэн

2018-12-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
[caption id="attachment_51442" align="alignnone" width="800"] Ж.Батсуурь ээжтэйгээ. 1983 он[/caption] Д.ДАВАА /судлаач, багш/   1981 онд ЗХУ /хуучнаар/, БНУАУ-ын тусламжтайгаар Монгол оронд генетикийн лабораторийг иж бүрнээр тоноглон бэлэглэжээ. Энэ орчин үеийн лабораторийг нээхэд ЗХУ-ын Лениний болон Төрийн шагналт, академич Н.П.Дубинин, Унгарын академич Амсподий нар оролцсон байна. ШУА-ийн Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнд генетикийн лабораторийг хүлээлгэн өгсний дараа Н.П.Дубинин гуай биологи, генетикийн салбарын залуу судлаа­чид­тай уулзах санал тавьж, тэдний эрдэм, судалгааны ажлын яв­цыг сонссоны дараа залуу судлаач Ж.Бат­суурийг сонгон, ШУА-ийн ерөнхийлөгч Б.Ширэн­дэв гуайтай уул­зах­даа, түүнийг зөвлөлтийн шинжлэх ухааны академийн В.И.Вавиловын нэрэм­жит хүрээлэнгийн аспирантурт суралцуулах санал тавихад зөвшөөр­чээ. Маргааш нь академич Дубинин гуайг МАХН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал хүлээн авч уулзахад саналаа хэлэхэд уриалгахан, баярлаж дэмжжээ. Ингээд залуу судлаач Ж.Батсуурь 1982 оны нэгдүгээр сард Орос орныг зорилоо. Ерөнхий генетикийн хүрээлэнгийн аспиратур болоход нь профессор Ю.Г.Радиков удирдагч багшаар томилогджээ. Батсуурь өмнө нь Москвагийн Ломоносовын их сургуулийг төгссөн бөгөөд есөн жилийн дараа өөрийнх нь дипломын ажлыг удирдаж байсан багштайгаа ерөөлөөр учирчээ. 1985 оны аравдугаар сард “БНМАУ-ын хүн амын удамшлын полимерт хэлбэршил ба гамма географийн судалгаа” сэдвээр дэд докторын бүтээлээ туурвижээ. Зөвлөлтийн хоёр том эрдэмтэн албан ёсны шүүмж бичжээ. Түүнд горилогчийн бүтээл дэд докторын бүтээлээс хавьгүй хол давсан тул шууд доктор хамгаалуулах нь зүйтэй гэсэн санал ирүүлжээ. Эрдмийн зөвлөлийн гишүүн 23 доктор шууд докторын зэрэг олгох санал дээр 100 хувь нэгджээ. Би Ю.Цэдэнбал, Б.Ширэндэв гуай нар дэмжсэнийг тухайн үедээ мэдээгүй, хожим дуулсан. 1986 оны гуравдугаар сард ЗХУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх эрдмийн зэрэг цол олгох комиссоос захидал ирүүлжээ. Уг захидалд биологийн ухааны дэд эрдэмтний дипломыг түр зогсоосугай. Цаашид үргэлжлүүлэн хамгаалахыг зөвшөөрсүгэй гэсэн утгатай байлаа. Учир нь биологийн тусгай сэтгүүлд уг бүтээлийг гурван сарын хугацаанд орон даяар мэргэжлийн хүмүүсээр хэлэлцүүлж, шүүмж, санал хүлээн авдаг журамтай аж. Ж.Батсуурь дэд докторын бүтээлээ нэмэлт боловсруулалт хийж баяжуулан ажилласны дүнд эрдмийн зөвлөлийн хурлаар дахин хэлэлцүүлж 1986 оны зургадугаар сарын 20-нд биологийн шинжлэх ухааны доктор цол хамгаалжээ. Ж.Батсуурь ака­де­мич Дубинин, профе­ссор Радиков, ШУА-ийн ерөнхийлөгч Б.Ширэндэв, Ю.Цэдэн­бал нарын дэмжлэг, тус­лал­цаатайгаар генетикч эрдэмтэн болжээ. Эдүгээ Ж.Батсуурь гуай Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор цолтой, дундаршгүй арвин эрдэм бүтээлээ үргэлжлүүлэн судалгаа шинжилгээний ажлаа туурвисаар явна. Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

5 цаг 48 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

9 цаг 8 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

14 цаг 20 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

14 цаг 20 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

14 цаг 20 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Өчигдөр 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Өчигдөр 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Өчигдөр 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин