Мөхлийн хөдөлгүүр

2018-12-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД   “Мөхлийн хөдөлгүүр”  нь ирээдүйд дэлхий, соёл иргэншил сүйрч хүн төрөлхтөн хөдөлгүүрийн тусламжтайгаар нүүдэллэдэг хотод амьдардаг болох талаар өгүүлэх юм. Филипп Ривийн зохиолоос сэдэвлэсэн энэ  киноны  зохиолыг Фран Уолш, Филиппа Бойенс, Питер Жексон нар бичжээ. Кинонд англи, австрали гаралтай Хьюго Уоллес Уивинг, Исландын жүжигчин Гера Хилмар,  Ирландын жүжигчин  Роберт Шиэн,  Их Британийн жүжигчин Малахайд Патрик нар  тоглосон байна. Хөдөлгүүртэй өөрөө явагч том хот жижиг хотыг оршин суугчдынх нь хамт  агнаж, олзлон дээрэмддэг. Лондон хотын  ядуус хүрээлэлд хамрагддаг Том Натсворти Таддус Валентинтай хувийн өс хонзонтой оргодол алуурчин Хестер Шоутай уулзана. Тэрээр түүнтэй уулзсаныхаа дараа амьд үлдэхийн төлөө тулалдаж эхэлдэг. Хэдийгээр дайснууд боловч  тэд хамтарч  ирээдүйг өөрчлөх холбоотнууд болно. Харин киноны зураг авалт шинэ Зеландад 2017 оны дөрөвдүгээр сард эхэлж гурван сарын дараа дууссан байна.   Адал явдалт, зөгнөлт киноны хөгжмийн зохиолчоор Бэтман, Суперман, Том Райдер киноны хөгжмийн зохиолчоор, Том Холкенберг ажиллажээ.   Найруулагч  Кристиан Риверс “Энэ номыг найман настай хүүхдэд зориулж бичсэн ч утга агуулга нь 18 настай залуучуудад зориулагдсан” гэв.  Харин киног насанд хүрсэн хүмүүст хамруулахын тулд гол дүрд жүжигчин Роберт Шиэн, Гера Хилмар нарыг тоглуулах шийдвэрийг  гаргасан байна.  Учир нь тэд 14, 15 настай хүүхдүүд биш гэж нэмж хэллээ. Тэд  Оддын дайнд тоглож баймаар насны жүжигчид бөгөөд 19,20,23 настай. Иймээс бид  энэ кинонд тоглох нь мэргэжлийн карьераа эхлүүлэхэд тохиромжтой газар. Мөн бид  тэднийг жаахан хүүхдүүд, өсвөр насныханд зориулсан киноноос холдуулахыг хүсч байна гэжээ. Үүнээс гадна  энэ киноны гол дүрийг бүтээж байгаа Гера Хилмар  “Мөхлийн хөдөлгүүр” нэртэй энэ ном I дэвтэрт  Хестер нүүрнийхээ согогийг халхалсан ороолт зүүснээр дүрслэгддэг.  Харин кинонд сорви нь мэдэгдэхүйц биш ч  Хестер ороолт хэрэглэсэн хэвээр байдаг ажээ. Гера Хилмар  энэ талаар хэлэхдээ  энэ киноны номонд түүнийг нүүрэндээ сорвитой гэж бичсэн байдаг. Номонд бичснээр нүүрийг нь хэн нэгэн хутгаар сийчсэн юм шиг  нүүрэн дэх хамар, ам, нэг нүдтэй  гэх мэт шарх сорви их тод байдаг. Харин Хестер (Гера Хилмар)-ийн нүд эрүүл шүү дээ гэж жүжигчин ярьжээ. Гэхдээ амьдрал дээр нүүрэндээ сорвитой хүний сорви  заримдаа огт харагддаггүй. Гэхдээ зарим үед  сорви нь  ил гарснаар  түүнийг нь харж болно гэв. 100 сая ам.доллар  зарцуулж бүтээсэн энэ кино Өргөө, Тэнгис кино театрт энэ сарын 7-ноос гарч эхэлнэ. Харин АНУ-д  дараагийн долоо хоногоос гарах юм байна.  Хамтран ирээдүйн ертөнцийг байгуулахын төлөө тэмцдэг алуурчин  Хестер Шоу, Том Натсворти нар хүссэн ертөнцөө байгуулж чадах болов уу.   Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

5 цаг 46 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

9 цаг 6 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

14 цаг 18 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

14 цаг 18 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

14 цаг 18 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Өчигдөр 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Өчигдөр 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Өчигдөр 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин