
Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин, Соёлын тэргүүний ажилтан М.Бямбаа “Sunray and Byambaa” бүжгийн студитэй болжээ. Түүний студид бүжгийн урлагт дуртай хүн бүхэн хандах боломжтой гэнэ. Учир нь энд ирснээр орчин үеийн латин америкаас эхлээд ардын зэрэг бүхий л төрлийн бүжгээр хичээллэх боломжийг бүрдүүлжээ. Үүнээс гадна чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нийтийн бүжиг, бүжгийн урлагийн тухай тодорхой мэдлэг, анхан шатны хичээлийг цогцоор нь заахаар төлөвлөсөн тухайгаа дуулгалаа. М.Бямбаа бүжиглэхээс гадна кино урлагт хүч сорьдог. Тэрээр хамгийн сүүлд “Шуугиан таригч” кинонд гол дүр бүтээсэн юм.
Эх сурвалж: Polit.mn