
Найруулагч Д.Золбаяр хамгийн сүүлд “Чингисийн хүүхдүүд” киног амжилттай найруулсан юм. Монголын кино урлагийн энэ цагийн шилдэг найруулагчдын нэг тэрээр энэ амралтын өдрүүдэд “Монгол хүний ухамсарт нөлөөлсөн үндэсний кино урлаг” лекц тавихаар болжээ. Лекцээрээ “Монголын кино урлагийн түүхэн хөгжил”, “Алтан үеийн уран бүтээлчдийн амьдрал, уран бүтээлийн онцлог”, “Кино урлаг монголчуудын амьдрал, ухамсар, соёлд хэрхэн нөлөөлсөн нь” зэрэг сонирхолтой асуудлыг хөндөх аж.
Эх сурвалж: Polit.mn