С.САРУУЛ
"Өргөө" амаржих газраас нярайн шарлагын аппарат зэрэг олон тооны тоног төхөөрөмж дутсан нь тооллогоор ил болжээ. Тоног төхөөрөмжүүдийг тухайн эмнэлгийн эмч, сувилагч нар хувийн эмнэлэгтээ ашиглаж байсан байж болзошгүй гэх мэдээлэл цацагдаад байгаа юм. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст улсын эмнэлгийн тоног төхөөрөмжийг хувьдаа ашиглаж байгаа гэх өргөдөл ирснийг шалгаж байна” гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn