
БНХАУ-ын Шэнжен хотод “WDSF” буюу латин бүжгийн ДАШТ амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд манай улсаас “Star Dance”, “Moon Dance” хамтлагийнхан амжилттай оролцсон юм. Харин Германы бүжгийн “Grun Gold” хамтлагт бүжиглэдэг Н.Онондарь бүсгүй формэйшн төрөлд дэлхийн аварга болжээ. Тэрээр Германд “Спортын сэтгэл судлал” мэргэжлээр сурдаг юм байна. Онондарь өмнө нь Монголын “Стар” хамтлагт бүжиглэдэг байжээ. Авьяаслаг бүсгүй зургаан жилийн өмнө энэ тэмцээнд оролцож байхдаа “Grun Gold” хамтлагийн бүжиглэхийг анх харсан бөгөөд энэ үеэс хамтлагт бүжиглэхсэн гэсэн хүсэл тээжээ. Тэрээр мөрөөдлөө биелүүлсэндээ баяртай байгаа тухайгаа шагнал гардах үеэрээ онцолсон байна.
Эх сурвалж: Polit.mn