Бодит амьдралаас сэдэвлэсэн “Уран хас” балет 45 нас хүрлээ

2018-12-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Ч.Гантулга Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай хөгжмийн зохиолч Ж.Чулууны мөнхийн бүтээл болох “Уран хас” балет 45 нас хүрлээ. Энэ бүтээл 1973 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр анх үзэгчдийн хүртээл болсон түүхтэй. Удирдаачаар Ч.Жамсранжав ажиллажээ. Бүжиг дэглээчээр Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Жамъяндагва, зураачаар Ардын зураач Ч.Гунгаасүх ажилласан түүхтэй. Харин Хасын дүрд Д.Батхүрэл, Хандармаад Ю.Цэрмаа бүжиглэжээ. Үүнээс хойш үе үеийн шилдэг уран бүтээлчид болох Э.Оюунбат, Ю.Оюун, Н.Эрдэнэцэцэг нарын авьяаслаг бүжигчид Хандармаа, Хасын дүрд гоцолсон байдаг. Ж.Чулуун гуай “Уран хас” балетаа бодилт амьдралаас сэдэвлэсэн гэдэг. Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэн Н.Гэлэнхүү тэнгэрт эрх дураараа дүүлэн нисэх шувуудын адил нисэхийг хүсдэг байжээ. Мөрөөдөлдөө хөтлөгдөн суманд нь байх 200 метрийн өндөртэй “Дүнтэр” цохион дээрээс үсэрчээ. Улмаар хоттой хонин дээр газардсан тулдаа амьд үлдсэн тухай яриаг Ж.Чулууэн гуай анх сонсоод “Уран хас” балетаа бичсэн аж. Балетад яг л тийм дэврүүн мөрөөдөлтэй нэгний тухай өгүүлдэг юм. тус балетыг 40 жилийн ойгоор нь нотыг нь дижитал хэлбэрт шилжүүлсэн аж.   ХОШУУ НОЁНЫ “ДИВААЖИН” УРЛАН   Хангай нутаг. Идэр мөрний хойд хөвөө, уулархаг хадан хясаагаар хучигджээ. Хясааны хажууханд ганц холтсон бор гэр байх агаад тэр гэрт уран Хас  ээжийн хамт амьдран суух  аж. Хас жигүүртэн мэт нисэн дүүлэх хүсэлдээ хөтлөгдөн шувууны далавч урлаж байтал түүний сэтгэлт  бүсгүй Хандармаа ирснээр үйл явдал эхэлдэг. Хас нутгийн гурван бүсгүйд далавчаа үзүүлж, өндөр хясаанаас үсэрч, шувуу мэт нисэх тухайгаа өгүүлсэн ч тэд итгэсэнгүй. Харин ч тоглоом тохуу хийцгээнэ. Энэ үед Хас хясааны орой дээр гарч үсрэхээр завдахад гурван хүүхэн ихэд айж сандарцгаав. Хас өндөр хадан хясаанаас үсэрч, энх тунх бууж ирэхэд Хасын төлөө айн сандарсан Хандармаа үнэн сэтгэлээсээ баярлан хөөрдөг. Бүрий болж нутгийн залуус тарцгаахад сэтгэлт хос хайр сэтгэлээ илэрхийлэн тоглон наадна. Ийнхүү дуурийн нэгдүгээр үзэгдэл өндөрлөдөг. Харин хоёрдугаар үзэгдэл эхлэхэд Хасын авьяасын тухай сонссон хошуу ноён түүнийг Хүрээ рүү дуудуулж буйгаа эхэлнэ. Ноёны “Диваажин” урлан. Хас ноёны даалгасан бүтээлийг хийж сууна. Хошуу ноён түүний хийсэн хүүхэлдэйнүүдийг үзэж нэгийг голж нөгөөг шилэн авав. Удалгүй Хас хүрээнээс зугтаж, нутагтаа ирдэг. Түүний урласан 12 жилээр хийсэн эрдэнийн цаг үнэхээр гайхамшигтай бүтээл болжээ. Нутгийн хүмүүс шагшин магтаснаар балет төгсдөг. Эх сурвалж: polit.mn
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

6 цаг 16 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

9 цаг 37 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

14 цаг 49 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

14 цаг 49 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

14 цаг 49 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Өчигдөр 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Өчигдөр 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Өчигдөр 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин