Э.Энхриймаа: Сонирхсон зүйлдээ тууштай байх дуртай

2018-12-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
“Дэлхийн мисс-2018” тэмцээнд Э.Энхриймаа эх орноо төлөөлөн оролцож байна. Түүнийг Хятад улсыг зорихоос нь өмнө холбогдсон юм.   -Эх дэлхийн эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон “Дэлхийн мисс” тэмцээнд оролцох болсонд баяр хүргэе? -Баярлалаа. Би тэмцээнээр дамжуулж, ээж бүр үр хүүхдээ зөв хүмүүжүүлж, эерэг хандлага төлөвшүүлснээр эх дэлхийн олон асуудал, бэрхшээл шийдэгдэнэ гэсэн санааг илэрхийлж “Сайн ээжүүд сайхан дэлхий ертөнцийг цогцлооно” гэсэн уриалгыг  хүн төрөлхтөнд хүргэхийг зорьж байна. -Тэмцээн болох дөхжээ. Хэр догдолж байна? -Догдлохоос илүү хариуцлага гэж хүлээж авсан. Ямар ч байсан амжилттай оролцож, эх орныхоо нэрийг өндөрт өргөнөө. -Та тасраад байсан “Монголын сайхан бүсгүй-31” уралдаанд түрүүлсэн. Тэмцээнд оролцох саналыг хэн тавьж байв? -Ээж минь анх санал тавьсан. Эхлээд гайхаж хүлээж авсан ч өөрийгөө сориод үзэхээр шийдсэн. Бүсгүй хүн эрдэм мэдлэгтэй байхаас гадна байгалиас заяасан өгөгдлөө яагаад хөгжүүлж болохгүй гэж. Энэ тэмцээнд орсноор би өөрийгөө нээж, ялан дийлсэн гэж бодож байна. -Таны хувьд гадаад гоо үзэмжээс илүү дотоод гоо сайхан, эрдэм боловсролыг эрхэмлэдэг юм шиг санагдсан? -Би бүсгүй хүн оюунлаг байх ёстой гэж боддог. Ээж минь багаас намайг эрдэм мэдлэгтэй болгохын төлөө бүхнийг хийсэн. Одоогоор Санхүү, эдийн засгийн дээд сургуульд нягтлан бодогчоор сурч байна. -Тиймээс ч “Оюунлаг мисс”-ээр шалгарсан байх? -Тэмцээний үеэр намайг хурцалж, урам өгч байсан хүмүүс нь бол гэр бүлийнхнээс гадна хамт оролцсон охид. Бид бие биетэйгээ өрсөлдөж, ялагч болох нь гол байгаагүй. Нэгэн зорилгын төлөө тэмүүлж нэгдэж чадсан нь л сайхан. Байр эзэлсэн ч бай, эзлээгүй ч бай бүх охидын маань ирээдүйн зам гэрэлтэй байна гэдэгт итгэж байна. -Э.Энхриймааг Эрдэнэтийнх гэж сонссон. Багадаа ямар хүүхэд байв? -Хүүхэд нас минь Эрдэнэт хотод өнгөрсөн. Багадаа урлаг, уран сайханд дуртай хүүхэд байлаа. Шүлэг уншина, драмын дугуйланд явж, хайчилбар хийж өөрийгөө сорьж үзсэн. Би нэг сонирхсон зүйлдээ тууштай байх дуртай. Эх сурвалж: Зууны мэдээ сонин Ч.ГАНТУЛГА
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

6 цаг 17 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

9 цаг 37 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

14 цаг 49 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

14 цаг 49 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

14 цаг 49 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Өчигдөр 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Өчигдөр 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Өчигдөр 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин