Хөгжлийн бэрхшээлтэй иргэд дуут дохиотой болох тэгш хүртээмжийг хүсэв

2018-12-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр”-ийг тохиолдуулан Хөдөлмөр нийгмийн хамгааллаас 500 гаруй төлөөлөгчийг хамруулсан үндэсний хэмжээний томоохон чуулганыг зохион байгууллаа. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангахад төр, ТББ-ын түншлэлийг бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд болсон чуулганы үеэр салбарын төлөөллүүд өргөн хүрээтэй  олон чухал асуудлыг хөндөж байв.   Манай улсад 103.6 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа нь хүн амын гурван хувьтай тэнцэж буй учраас тэдэнд төрийн үйлчилгээг тэгш хүргэх, хөгжих, хөдөлмөрлөх эрхийг хангах боломж, нөхцлийг бүрдүүлэх нь чуулганы зорилго оршиж  байна.   12 МЯНГА ГАРУЙ ИРГЭНД 8.6 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ   Чуулганы эхэнд ХНХ-ын сайд С.Чинзориг төрийн бодлого шийдвэрийг танилцууллаа. Тэрээр “УИХ-аас 2016 онд  Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг баталсан нь бусдын адил нийгмийн харилцаанд оролцох, боломжийг бүрдүүлэхэд томоохон түлхэц үзүүлсэн. Мөн ХНХ-ын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулсан нь хөгжил, нийгмийн амьдралд оролцох оролцоог дэмжих, хамт олонд түшиглэсэн үйлчилгээг хөгжүүлэх, олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх зэрэг чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхлээд байгаа” гэдгийг илтгэлдээ дурьдсан юм. Мөн ХНХ-ын яамнаас баталсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 2017-2018 онд 12 мянга гаруй иргэнийг хамруулж, 8.6 тэрбум төгрөг зарцуулсныг онцлоод, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний бусдаас онцлог, өвөрмөц хэрэгцээ шаардлагыг гэр бүл, ойр дотныхон, нийгэм хамт олны оролцоо дэмжлэггүйгээр бүрэн хангах боломжгүй. Тиймээс Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийн төлөөх ТББ-уудтай хамтран ажиллахыг илүү үр дүнтэй гэж үзэж байна.  Монгол Улсад 19.3 мянган ТББ үйл ажиллагаа явуулж байгаагийн 600 орчим нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг. Төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатай. Төрөөс дэмжлэг хүссэн байгууллага бүртэй гэрээ байгуулан санхүүжилт олгох боломж хомс. Тиймээс ТББ-ууд төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэхийн тулд өөрсдөө хөгжих, чадавхижих, зохион байгуулалтаа боловсронгуй болгох, аль нэг чиглэлээр дагнан мэргэших хэрэгтэй. Иргэдийн оролцоо, хяналтгүй ТББ-ын үйл ажиллагаанд төрийн үйлчилгээг хариуцуулах боломжгүй” гэлээ.   ААН-ҮҮД НИЙТ АЖЛЫН БАЙРНЫХАА ДӨРВӨӨС ДЭЭШ ХУВЬД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН АЖИЛЛУУЛНА   Чуулганд ирүүлсэн Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын илгээлтэд  хөгжлийн бэршээлтэй иргэдийг дэмжих чиглэлээр баталсан эрх зүйн баримтын  хэрэгжилт хангалтгүй байгааг дурьджээ. Чуулганы үеэр 25 ба түүнээс дээш ажилтантай ААН-үүд нийт ажлын байрныхаа дөрөв болон түүнээс дээш хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах заалтыг хэрэгжүүлээгүй бол сар бүр төлбөр авч санд төвлөрүүлэх. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, жирийн хүмүүстэй ажиллах, амьдрах боломжийг бүрдүүлэхэд зарцуулах асуудлыг хөндсөн юм. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатарт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, зургаан аймагт нэмж байгуулахаар болсон. Ирэх онд хөгжлийн бэрхшээлтэй 25 хүүхдэд өдрөөр үйлчилгээ үзүүлэх, 250 хүүхдийг хэвтэн эмчлүүлэх хүчин чадалтай иж бүрэн төв, Спорт цогцолбор барих бэлтгэлийг хангаж байгаа аж. Засгийн газраас 2019 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх чиглэлд 21.2 тэрбум төгрөг төсөвлөсөн. Мөн эдгээр иргэдийн ажлын байрыг дэмжих хөтөлбөрт 4.5 тэрбум төгрөг зарцуулах юм байна. Үүнээс гадна чуулганд оролцогчид нэн тэргүүнд нийгмийн тэгш, хүртээмжийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарах шаардлагатай. Тухайлбал, гэрлэн дохиог дуут дохиотой болгох, томоохон ААН, байгууллагуудыг налуу замтай болгох зэрэг нийгмийн тэгш, хүртээмжтэй байдлыг хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг энгийн иргэдийнхтэй адил байлгахад анхаарах санал хэлж байв. Тухайлбал, иргэн С.Алтанцэцэг “Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, үйлдвэрлэлийн төвд 34 жил ажиллаж байна. Ам бүл 3, ганц би ажил хийдэг. Цалингаасаа зээлээ төлөөд, байрны түрээсээ төлж, амьжиргаагаа залгуулдаг. Сүүлийн үед бараа, бүтээгдэхүүний үнэ өсч,амьжиргаагаа залгуулахад туйлын хүнд боллоо. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэврийг 240 мянган төгрөгөөр тогтоодог. Энэ нь амьдралаа залгуулахад хүндрэлтэй” гэлээ. Харин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн М.Баясгалан, “Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах чиглэлээр иргэний нийгмийн болон ТББ-уудын үйл ажиллагаа хангалтгүй байна. Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 500 гаруй ТББ байгаа нь бидний хүч хэт тарамдсан байгааг харуулж байгаа юм. Тиймээс энэ бүх байгууллагыг нэгтгэн зангидаж, төрдөө нэмэлт хүч болон ажиллах нь туйлын чухал. Төрийн зүгээс ч ТББ-уудтай гэрээ байгуулах чиглэлээр ч зүтгэл гарган ажиллах хэрэгтэй байна” гэсэн юм. Эх сурвалж: Зууны мэдээ сонин С.УЯНГА
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

6 цаг 18 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

9 цаг 38 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

14 цаг 50 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

14 цаг 50 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

14 цаг 50 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Өчигдөр 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Өчигдөр 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Өчигдөр 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин