Антибиотик эрүүл мэндэд тэр бүрий ашигтай байдаггүйг ДЭМБ сануулав

2018-12-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
-65 орноос антибиотикийн хэрэглээгээр Монгол Улс 64,41 тунгаар тэргүүлсэн байна. Антибиотикийг их хэмжээгээр хэрэглэж байгаа улс орны тоонд Иран 38,78, Судан 35,29 орсон байна- Антибиотик зурган илэрцүүд Д.ЭНХЭЭ   Эмчилгээнд антибиотикийг буруу хэрэглэснээс өвчин үүсгэгч нянгийн тэсвэрлэх чадварыг дээшлүүлэхэд хүргэж байгаад санаа зовниж байгаагаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) дахин илэрхийлжээ. Женевт өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт нийтлэгдсэн илтгэлээс үзвэл, эдгээр эмийг хүн ам янз бүрийн улс оронд хэрэглэж байгаа тоо хэмжээний хэлбэлзэл маш өндөр, 1000 оршин суугчид өдөрт дөрвөн тунгаас 64 хүртэл буюу 16 дахин их байгаа ажээ. "Антибиотикийн хэрэглээ ийм их ялгаатай байгаа нь зарим улс оронд хэтрүүлэн хэрэглэж байгаа бол нөгөө заримд нь эдгээр эм хүрэлцэхгүй байгааг харуулж байна” хэмээн ДЭМБ онцолжээ. Нянгууд эдгээр эм бэлдмэлд тэсвэртэй болж байгаа нь “хэд хэдэн халдварыг эмчлэх боломжийг хөндөж, хүн төрөлхтний хөгжил, эрүүлийг хамгаалах үйл хэрэгт аюул занал учруулж байна” хэмээн илтгэлийг зохиогчид сануулж байна. Үүнээс шалтгаалж “дэлхийн олон газар өсөн нэмэгдэж байгаа халдвартай тэмцэх үр ашгийг бууруулж байгаа” ажээ. Илтгэлд 65 оронд антибиотикийг хэрхэн хэрэглэж байгаа баримтыг дурдсан байна. Бүс нутгийн хооронд болон нэг бүс нутгийн доторх улс орнуудын хооронд асар их ялгаа байгаа аж. Тухайлбал, Бурундид 1000 оршин суугчид дунджаар 4,4 тун, Буркина-Фасод 13,78, харин Танзанид 27,9 байна. Европын хувьд 1000 оршин суугчид ногдох дундаж үзүүлэлт 17,9 тун байгаа ч улс орнуудын хооронд ихээхэн ялгаатай байна. Тухайлбал, Грект 33,85, ОХУ-д 14,82 байна. 65 орноос антибиотикийн хэрэглээгээр Монгол Улс (64,41 тун) тэргүүлсэн байна. Антибиотикийг их хэмжээгээр хэрэглэж байгаа улс орны тоонд Иран 38,78, Судан 35,29 орсон байна. "Антибиотикийг хэтрүүлж, эсвэл буруу хэрэглэх нь нянгийн тэсвэржилтийн гол шалтгаан болж байна. Энэ илтгэлд дурдсан тоо баримтууд шаардлагагүй хэрэглээг бууруулахын тулд антибиотикийг зөвхөн эмчийн жороор олгох гэх мэт яаралтай арга хэмжээ авах шаардлагатай болсныг харуулж байна”  хэмээн ДЭМБ-ын үндсэн эмийн газрын захирал Сюзанна Хилл сануулж, онцолсон байна. Хүн амд антибиотикийн хүртээмж муу байгаа явдал нянгийн тэсвэржилт нэмэгдэхэд хүргэж байж болно хэмээн шинжээчид анхааруулж байна. “Хүн амд ногдох орлого бага, дунд зэргийн олон улс оронд халдварт өвчнөөс шалтгаалан амь насаа алдах үзүүлэлт өндөр, антибиотикийн хэрэглээний үзүүлэлт доогуур байна. Хүмүүс бүрэн курс эмчилгээ хийлгэж чадахгүй, эсвэл стандартад нийцээгүй, хуурамч эм бэлдмэл тэдэнд олдож байгаагаас нянгийн тэсвэржилт үүсч байж болох юм” хэмээн ДЭМБ мөн онцолсон байна. Үүнээс гадна олон улс оронд чанартай антибиотикийн хүртээмж байхгүйн улмаас хүн ам албан бус зах дээрээс эмнэлгийн зохих ёсны хяналт шалгалтад хамрагдаагүй эм бэлдмэлийг эмчийн зөвшөөрөлгүйгээр худалдаж авахад хүргэж байна. Үр дүнд нь антибиотикийн зохицуулалтгүй худалдаа “эдгээр эмийг хэтрүүлж, эсвэл буруу хэрэглэхэд хүргэж байна” хэмээн шинжээчид тайлбарласан байна. Эх сурвалж: polit.mn
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

6 цаг 49 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

10 цаг 9 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

15 цаг 21 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

15 цаг 21 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

15 цаг 21 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Өчигдөр 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Өчигдөр 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Өчигдөр 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин