В.Путин:  Хар тэнгист болсон хэрэг явдлын асуудлаар Трамп бид хоёр өөр өөрийн бодолтойгоо үлдсэн

2018-12-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

-Оросын тал хэрэг явдлыг хэрхэн үзэж байгааг америкийн лидерт танилцуулсан хэмээн Ерөнхийлөгч мэдээлэв-

  [caption id="attachment_51213" align="alignnone" width="848"] ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин © EPA-EFE/MICHAEL KLIMENTYEV / SPUTNIK / KREMLIN POOL / POOL MANDATORY CREDIT[/caption]   Д.ЭНХЭЭ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Их хорийн бүлгийн уулзалт дээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай товч ярилцсан тухайгаа мэдээлэв. АНУ-ын Ерөнхийлөгч хэдийгээр өөр байр суурьтай байсан ч оросын лидер Хар тэнгист болсон хэрэг явдлыг хэрхэн үзэж байгаа талаараа оросын лидер ярианы үеэр танилцуулжээ. "Бид суух завгүй шахуу байлаа, тэнд [уулзалын үеэр] бүгд л нэг нэгэнтэйгээ уулзаж ярилцаж байсан-бид ч мөн Ерөнхийлөгч Трамптай ярилцсан. Хар тэнгист болсон хэрэг явдалтай холбогдуулж тавьсан түүний асуултад маш товчхон хариулсан”хэмээн ТАСС-ын сурвалжлагчийн асуултад хариулангаа Орос улсын тэргүүн мэдээлэв. Тэрээр мөн “Энэ асуудлаар тэр [Трамп] өөрийн байр суурьтай байгаа юм билээ. Би ч ялгаагүй өөрийн байр суурьтай. Бид өөр өөрийнхөө бодолтойгоо үлдсэн, ямартай ч би түүнд энэ хэрэг явдлыг бид хэрхэн үзэж байгаагаа мэдээлсэн”хэмээн онцлов. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөртэй нь уулзахаас болгоомжилдоггүй юм байна гэсэн ойлголт Путинд байна. "Трамп болгоомжилж байна гэж би бодохгүй байна. Тэр бол асар их туршлагатай, өөрийн гэсэн хатуу чиг бодолтой хүн” хэмээн тэр ТАСС-ын сурвалжлагчийн асуултад хариулав.     Уулзах цаг болсон Америк түнштэй, ялангуяа стратегийн тогтвортой байдлын асуудлаар уулзах цаг болжээ гэж ерөнхийлөгч үзэж байна. "Тухтай, бүрэн дүүрэн форматаар уулзах боломж гарахгүй байгаа нь харамсалтай. Тийм уулзалтын цаг болжээ гэж бодож байна. Учир нь энэ бол стратегийн тогтвортой байдлын асуудалтай холбоотой, ялангуяа Ойрын болон дундын зайн тусгалтай пуужингийн асуудлаарх гэрээнээс АНУ гарах бодолтой байгаа талаар Ерөнхийлөгч [АНУ-ын] мэдэгдсэний дараа” хэмээн ТАСС-ын сурвалжлагчийн асуултад Орос улсын тэргүүн хариулав. "Стратегийн тогтвортой байдлын тухай, стратегийн шинжтэй хамгийн ноцтой зэвсгийн талаарх СДЗ-3 гэрээний хугацаа 2021 онд дуусна” хэмээн тэр сануулав. "Энэ бүгдээс гадна, бүр өмнө нь бид худалдаа-эдийн засгийн холбоо, Сири, Афганистан, Хойд Солонгос зэрэг халуун цэгийн асуудлыг оролцуулсан бусад чиглэлээр хамтын ажиллагаагаа сэргээх хэрэгтэй гэж ярьцгаасан, бусдын хувьд бас л томоохон асуудлууд шүү дээ” хэмээн Трамптай хэлэлцэх шаардлагатай сэдвүүдийг Путин нэрлэж тоочив. Түүний бодлоор “Эдгээр бүх асуудлаар яриа хэлцээ хийх хэрэгтэй, үүнийг ганц бид ч биш, бусад улс орон, түүний дотор АНУ сонирхож байгаа” ажээ. Трамп бэлэн болсон цагт америк түнштэй уулзах болно хэмээн оросын лидер үзэж, найдаж байна. “Америкийн тал бэлэн болох үед уулзалт ямар ч байсан болно гэж найдаж байна” хэмээн тэр хэлэв.   Урьдчилсан болзолгүйгээр   Цагаан ордны тэргүүнтэй уулзахын тулд ОХУ-ын Ерөнхийлөгч ямар нэг урьдчилсан болзол тавих бодолгүй ажээ. "Хэлэлцэх асуудлууд бидний хувьд, дэлхийн бусад улс орны хувьд маш чухал учраас бид ямар нэг урьдчилсан нөхцөл, болзол тавихгүй”хэмээн оросын лидер хэлэв. "Яагаад гэвэл стратегийн тогтвортой байдлын асуудлууд нэн тэргүүний ач холбогдолтой, тэдгээрийн араас нийтээр хөнөөх зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байхтай холбоотой асуудлууд шууд гарч ирэх учраас”  гэж Путин онцлов.   Эх сурвалж: polit.mn
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

6 цаг 19 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

9 цаг 39 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

14 цаг 51 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

14 цаг 51 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

14 цаг 51 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Өчигдөр 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Өчигдөр 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Өчигдөр 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин