Монгол Улсад ДОХ-ын халдвар авсан 267 хүн байна

2018-12-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Б.ТУУЛ   Жил бүрийн арванхоёрдугаар сарын 1 буюу “ДОХ-ын эсрэг олон нийтийн анхаарал хандуулах дэлхийн өдөр”-ийг энэ жил “Яг одоо шинжилгээнд…” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдрийг угтан өнгөрсөн баасан гаригт ЭМЯ, ДЭМБ,  НЭМҮТ,  ХӨСҮТ хамтран хэвлэлийн бага хурал зохион байгуулсан юм. Хуралд ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица, НЭМҮТ-ийн захирал Д.Нарантуяа, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ЭМЯ-ны НЭМГ-ыг ахлах мэргэжилтэн Ц.Хандармаа нар оролцлоо. Дэлхий дахинд 37.9сая хүн ХДХВ-ийн халдвартай амьдарч байна. Үүнээс 34.5 сая нь насанд хүрэгч, 2.1 сая нь хүүхэд байгаа бөгөөд жил бүр 1.8 сая хүн шинээр ХДХВ-ийн халдвар авч байна. Дэлхий нийтэд ДОХ-ын улмаас нас барсан хүний тоо 1.1 саяд хүрээд байна гэдгийг албаныхан мэдээллээ. Мөн НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрөөс 2020 он хүртэл 90:90:90 хөтөлбөр буюу ХДХВ, ДОХ-той хүмүүсийн 90 хувийг   илрүүлж, илрүүлсэн хүмүүсийн 90 хувийг  шинжилгээ эмчилгээнд хамруулж, эмчилгээнд хамруулсан хүмүүсийн 90 хувийнх нь вирусын  ачааллыг бууруулах зорилт дэвшүүлсэн байна.  Тиймээс энэ жил дэлхий нийтээрээ “ДОХ-ын эсрэг олон нийтийн анхаарал хандуулах дэлхийн өдөр”-ийг “Know your status”буюу “Яг одоо шинжилгээнд..”гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа аж. Монгол Улсад 1992 онд ДОХ-ын вирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн байсан. Тэгвэл  2018 оны аравдугаар сарын байдлаар 267 хүн бүртгэгдэж, 42 хүн энэ халдварын улмаас хорвоог орхижээ. Халдвар авсан хүмүүс 100 хувь бэлгийн замаар халдварласан бөгөөд шивээс, хар тамхи хэрэглэх, эмнэлгийн мэс ажилбарын багажаар дамжин халдвар авсан гэх нь ташаа мэдээлэл гэдгийг албаныхан онцлон хэлсэн юм. Одоогийн байдлаар халдвартай хүмүүсийн 40 хувийг илрүүлж, 90 хувь нь эмийн эмчилгээнд хамрагдаж, эмчилгээний үр дүн 90 хувьтай байгааг ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэллээ. Мөн ХВХВ, ДОХ-ын вирусийн халдвартай 16 ээжээс 24 хүүхэд халдваргүй мэндэлсэн  нь манай улс халдвар тээгч, жирэмсэн эхийн эмчилгээг хяналтдаа авч, амжилттай ажиллаж буйгаараа манай эмч нар олон улсын түвшинд чамгүй үнэлэлт авч буйг хуралд оролцогчид онцлон хэлж байв. Хамгийн анхаарууш­тай нь, ДЭМБ болон манай улсын мэргэжлийн байгууллагуудын судалгаагаар Монгол Улсад 2018 онд хийсэн  ХДХВ-ийн халдварын тархалтын тооцооллоор  2018 онд ХДХВ-ийн халдвартай 653 хүн байх магадлалтай  бөгөөд үүний 34.4 хувийг илрүүлээд байгаа аж.  Иймд та халдвар авсан эсэхээ мэдэхийн тулд ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээг 21 аймаг нийслэл хотын есөн дүүргийн БЗДХ-ын кабенэтэд цаг алдалгүй өгч, үнэ төлбөргүй эмч­лүүлж, зөвлөгөө мэдээлэл авах боломжтой гэдгийг албаны хүмүүс зөвлөж байна.   Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

6 цаг 49 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

10 цаг 9 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

15 цаг 21 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

15 цаг 21 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

15 цаг 21 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Өчигдөр 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Өчигдөр 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Өчигдөр 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин