У.Хүрэлсүхийг огцруулах кноп дарсан 33 юу хэлэв?

2018-11-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын өчигдрийн чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэн, гишүүдийн олонх дэмжсэнгүй. Ийнхүү У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн эрхтэйгээ үлдлээ.  Тэгвэл огцруулах кноп дарсан 33 гишүүн чуулганы нэгдсэн хуралдаан дээр юу хэлснийг тоймлон хүргэж байна. ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХЫГ ДЭМЖСЭН ГИШҮҮД 1. Д.Хаянхярваа 2. А.Ундраа 3. Н.Амарзаяа 4. Ц.Мөнх-Оргил 5. Л.Энх-Амгалан 6. Д.Оюунхорол 7. М.Билэгт 8. Б.Дэлгэрсайхан 9. Б.Саранчимэг 10. Н.Оюундарь 11. Ё.Баатарбилэг 12. Г.Тэмүүлэн 13. Ж.Бат-Эрдэнэ 14. Ж.Эрдэнэбат 15. М.Энхболд 16. Д.Тэрбишдагва 17. Б.Ундармаа 18. О.Содбилэг 19. О.Баасанхүү 20. С.Бямбацогт 21. Б.Чойжилсүрэн 22. Н.Номтойбаяр 23. Ж.Мөнхбат 24. Л.Мөнхбаатар 25. Ц.Цогцолмаа 26. Д.Ганболд 27. Б.Пүрэвдорж 28. Я.Санжмятав 29. З.Нарантуяа 30. Б.Наранхүү 31. Д.Эрдэнэбат 32. Б.Бат-Эрдэнэ 33. С.Эрдэнэ  УИХ-ын дарга М.Энхболд: -УИХ муу байж болно. Гэхдээ УИХ-ыг тарааж болохгүй. Гишүүд муу байж болно. Түүнийг хууль хяналтын байгууллага шалгаж тогтооно. Мөн гишүүдийг хот хөдөөгийн, бизнестэй, бизнесгүй хэлж болохгүй. Ор үндэсгүй зүйлээр олон нийтийн дунд  буруу ойлголтод төрүүлдэг зүйлээ болимоор байна. Би хууль хяналтын байгууллагыг дарамтлаад байдаг хүн биш. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: -Та 1.3 жил шоудаад дууслаа. Танаас айгаад байх юм алга. Намайг шалга юу ч гарахгүй. Хангалттай шалгасан. Та ард түмний хөрөнгөөр 76 жижиг тойрогт өөрийнхөө хүмүүсийг бэлдэж байсан. 2016 онд МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөс яг юу хэрэгжив. Та юу ч ярьж чадахгүй байна. Та нефтийн үйлдвэр, цэвэрлэх байгууламж гээд АН-ын үед яригдаж байсан зүйлийг л ярьж байна. УИХ-ын гишүүн О.Содбилэг:  - Өнөөдрийнх шиг байдлаар асуудалд хандсан түүх бидэнд байхгүй. Асуудлаа шийдэх боломж нь байна. Гишүүдийн дунд туршлага мэдлэг бүх зүйл нь байна. Асуудлаа ярих нь чухал байна. Зарим зүйлд ажил нь ярьж байгаагаасаа зөрж байгаа тал бий шүү. Бидэнд мандат олгосон ард түмэн ажил орлоготой сайхан амьдрахыг хүсч байгаа. Түүнийг нь   бид зөв бодлогоор явуулаад өгөөч гэж хүсч байгаа. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:-УИХ бол шүүх байгууллага бус гэдгийг би 2016 онд ч хэлж байсан. Гэтэл энэ байдал руу УИХ  орчихлоо. Өөрсдийгөө, ард түмэн рүүгээ харах цаг болсон. Бие биеэ хүндлэх ёс зүй байхгүй бол бүгд эндээс зайлцгаая. Энэ танхимд хэн нэгнийг доромжилж гүтгэж байгаад гутарч байна. Биднийг ингэж ажиллаарай гэж ард түмэн сонгоогүй шүү. Ард түмнийг амар тайван байлгамаар байна. ЖДҮ-гээс зохион байгуулалттайгаар мөнгө авсан нь үнэн. Үүнийгээ хаацалж болохгүй. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: -Ард түмнээрээ битгий шоуд гэдгийг ард түмэн хэлж байна шүү дээ. Шударга байя гэж байгаа бол шударга л бай л даа. Битгий худлаа ярь л даа. ЖДҮ бол хайртай ард түмний чинь хүсэн хүлээдэг зүйл мөн бол түүндээ хариуцлага хүлээ л дээ. Намаараа, Засгийн газар чинь хүртэл ЖДҮ-дчихлээ. Хариуцлага тооцохыг л ард түмэн хүсч байгаа шүү дээ. Аль эсвэл УИХ-аараа таръя. Үндсэн хуулийн өөрчлөлт яриад хэрэггүй. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат:- УИХ-ын танхим хошин шогийн талбар болжээ гэж хүртэл ярих боллоо. Би бол эгэл жирийн багшийн хүүхэд. Багшийн хүүхэд аливаад үлгэр дуурайлал, хүмүүжил олгох ёстой гэдгийг багш нар хүүхдүүддээ сургаж ирсэн. Миний зарчим бол худал хэлэхгүй байх, хийсэн ажилдаа эзэн нь байх явдал. Би эдийн засгийг өсгөж өгсөн. Энэ бол худлаа биш, бодит тоон мэдээлэл.  Аливаа улсын оршин тогтнохын үндэс нь баялаг бүтээгчид дээр тогтдог. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:- ЖДҮ-чин сайд, гишүүддээ хариуцлага тооцохоос нааш шударга ёс гэдэг үгийг та бүү хэл. Хариуцлага тооцсоны дараа  нь хэлбэл би танаас шударга гэдэг үгийг сонсох бүртээ алга ташна. Танаас гуйж байна. Хуурамч багаа авч хая. 30 гэр бүлийн нэг нь би гэлээ. Цагаан суваргыг буцааж өг гэлээ. Газрын баялгийг хугацаатай ашиглах лицензийг тодорхой хугацаагаар хуулиар олгодог. Би халааслаад авчихсан асуудал байхгүй. Намайг маш их гүтгэлээ. Хоёулаа дараагийн удаад шүүх дээр уулзана. УИХ-ын гишүүн А.Ундраа: -Ардчиллын үнэт зүйл бол үг хэлэх эрх чөлөө. Үзэл бодлоо илэрхийлэх нь Үндсэн хуулиар олгогдсон эрх. Хүний үгийг шүүмжилнэ гэдэг ажлыг гацааж цаашлаад дарангуйллыг тогтоохын шинж. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:-Ерөнхий сайд намын бүлгээ хоёр хуваачихлаа. Одоо хөрөнгө хуваах тухай ярилаа. Таны ярьж байгаа зүйлийг ихэд гайхаж байна. Таныг би уг нь хүндэлдэг байсан. Их цэвэрлэгээ хийнэ гэж байнга ярьж байна. Сонгуулиас өмнө нэг хүнийг тойрон хүрээлэх хатуу дэглэм рүү орох вий дээ гэдгээс би айж байна. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:-. Шударга зүйлийг нэхсэнийхээ төлөө намаасаа хөөгдөх дээр тулж байна. Танаас би ичиж байна. Хэн нэгэн эрх мэдэлтний ард зогсоно гэж 65 гишүүн  тангараг өргөөгүй шүү. Шударга ёсны талд байна гэж анхандаа дуугарч байсан гишүүд маань өнөөдөр албан тушаалд гарчихаад дуугүй байгаад нь би ичиж байна. Эмэгтэй улстөрчдийн нэр хүндэд халдаж байгаагаа та зогсоох уу, арай хэтэрч байна. Та төрөөс төрсөн тэрбумтануудтайгаа тэмцээрэй. Тэр хүмүүсээ эндээс шүүрдэж гаргаарай. Та зааг ялгаагаа ялгаж салгана шүү. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:- Намынхаа дотоод асуудлыг гудамжны хэрүүл болгож байна. Намайг шаардлага тавьсны төлөө намаас хөөхөөр болсон байна. Энэ нь нийгэмд сөрөг зүйл болох вий гэхээс болгоомжилж, намаас хөөгөөгүй гэдэг мэдээлэл цацсан. Намд дотоод ардчилал байх ёстой. Намаас хөөнө, айлгана гэдэг үгнээс би айхгүй. Та 2012 онд Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарыг намаас хөөхийн тулд “Шүүрдэх жагсаал” зохион байгуулаад өгөөч гэж надаас гуйж байсан. Би тэр зааврын дагуу эд нарыг зургийг шүүрдээд, поошиг нүдээд явж байсан. Би одоо харамсдаг. УИХ-ын гишүүн Я.Санжмятав:- Гишүүдийн ах дүү хамаатан садныг дайрч доромжлохгүй байхыг хүсч байна. Гуравт, үг авсан гишүүд үгээ хэлдэг, хашхирч байвал УИХ-ын Тамгын газар дэгийг сахиулаарай. Энэ цаг мөчөөс хойш хэн нэгнийг хөөх гаргах, “ЖДҮ-чин”, “концессчин” гэж битгий дуудаарай. УИХ-ын гишүүн Д.Ганболд-Зарим гишүүд хэлж байгаагаар Сангийн сайд ажлаа хийгээгүйгээс  олон гишүүдээ ЖДҮ-тэй холбож цаашлаад зохион байгуулалттай гэмт хэрэг рүү түлхэж байна гэж байна.  Шударга байя гэвэл давхар дээлээсээ салаач ээ. Хэн ч энэ талаар ярихгүй байна. Мэргэжлийн засгийн газар байгуулна гэсэн атлаа байгуулж чадаагүй. УИХ-ын гишүүн С.Бямбацогт:- Шударга ёсыг тогтооно гэж ярьсан Ерөнхий сайдын хэлсэнтэй санал нэг байна. Гэхдээ улсынхаа хөгжлийг том зургаар хармаар байна. Бид олон том зорилтууд тавьсан. Энэ бүхэн өнөөдөр ажил хэрэг болж байна уу гэдгээ  эргэн хармаар байна. Бид уг нь энэ бодлогын асуудлаа ярьж байх ёстой ч тэгж чадахгүй байна. Хоёрдугаарт, эв нэгдлийн асуудал. Асуудал байвал бид ярилцаад яагаад ярьж болдоггүй юм бэ. Эхний ээлжид бид ярилцах байсан ч эцэстээ хагарал хуваагдал боллоо. Сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандаж болохгүй ээ. Намын дарга эв нэгдлийг хангаж чадахгүй байна. Тийм болохоор Ерөнхий сайдыг огцруулах хэрэгтэй гэж бодож байна. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: -Өнгөрсөн хугацаанд Засгийн газар юу ч хийсэнгүй. Ганц яриад байгаа нефтийн үйлдвэр чинь олон Засгийн газар дамжсан. Агаарын бохирдлын эсрэг ганц ч арга хэмжээ авсангүй. Нүүрсээ сайн бэлдэж ав. Он гараад хот руу нүүрс оруулж ирэхгүй гэсэн. Тэгэхээр та нар баларна.Шатахууны үнэ гээд жагсаж байсан залуус гурав хоноод юу ч хийгээгүй байхад нь Ерөнхий сайд гайхамшигтай гээд явна лээ. Өөрсдөө зохион байгуулж жагсаал хийдгээ боль. УИХ-ын гишүүн З.Нарантуяа:- МАН-ын даргын хувьд У.Хүрэлсүх та индэрийн өмнө ард түмнээс уучлалт гуйгаасай гэж хүсэж байна. Олон жил улс төрд байсан ахмад гишүүдэд хандаад хатуухан үг хэлмээр байна. Залуу улс төрчдөө урдаа гаргаж зодолдуулчихаад ард нь сайдын суудалд үлдээд байгаа юм биш биз дээ. Яагаад энэ хүмүүсийг ийм их өш хонзон санатал ийм байдалтай байлгаж байгаа юм бэ.Ямар юмны хонгил гэнэ үү. Би хуульч хүн. Гэтэл насаараа хууль хяналтын байгууллагад ажилласан хүн ийм юм яриад сууж байгаад би харамсаж байна. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:Төр ард түмний нэр барьж бондоос зээл авсан бол УИХ-д орж ирж сууж болохгүй. Ингэж хэлээд хоёр жил эндээ адлуулж байна.  Төрийн буглаанаас цухуйж гарч ирж байгаа идээ бээр нь ЖДҮ-тай холбоотой асуудал гэж. Сая ЖДҮ-тэй холбогдсон гишүүд өөрт нь пад ч байхгүй гэж яриад сууж байна. Тэдэнд хариуцлага тооцоод төрийг цэвэр ариун болгох хэрэгтэй. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: -Би өнөөдөр үдийн цайны завсарлагын үеэр тойрогтоо ажиллалаа. Германы байгууллагын 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баянхошуунд хамгийн их утаатай газарт хэдэн айлын янданд утааны шүүлтүүр тавих гэж байгаа юм. Тэр ажлаараа очтол хотын захиргаа, яамны төлөөлөгч алга. Тэр хүмүүс хаачив гэтэл чуулган сонсож байгаа гэнэ. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: -Үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийнхээ нэр хүндийг өндөрт өргөж тавиач ээ гэж Ерөнхий сайд болоход нь хэлж байна. Гэтэл одоо олигархиуд, луйварчид гээд байна. Гэтэл энэ хүмүүс улсын төсөвт хэчнээн төгрөгийн татвар төлж, хэдэн мянган хүнийг ажлын байраар хангасан юм бэ. Олигархи гэж хэнийг хэлээд байгаа юм бэ, нэрлээч. "30 гэр бүл" гэж Ерөнхийлөгч хэлж байсан бол өчигдрөөс Ерөнхий сайд хэлээд эхэллээ. Бүх зүйлээ тодорхой ярь. Хүрээний бузар бол далай далай гэж үг бий. Би энэ үгэнд итгэдэг, хөдөөний хүн. Эх сурвалж:www.polit.mn     
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Э.Батшугар тамгаа хүлээн авлаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Э.Батшугар тамгаа хүлээн авлаа

1 цаг 6 мин
Ж.Золжаргал: УИХ-аас давсан эрх мэдэлтэй Хотын дарга гэж юу байдаг юм бэ

Ж.Золжаргал: УИХ-аас давсан эрх мэдэлтэй Хотын дарга гэж юу байдаг юм бэ

4 цаг 59 мин
Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын гишүүдээ УИХ-д танилцуулж, томиллоо

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын гишүүдээ УИХ-д танилцуулж, томиллоо

5 цаг 43 мин
Дундговийнхныг төөрөгдүүлсэн “Улаанбаатар хот дахь Дундговь аймгийн Нутгийн зөвлөл”-ийг УБЕГ хүчингүй болголоо

Монголын бүх аймаг сумд 1990-ээд оноос хойш Нутгийн зөвлөл хэмээх нийгмийн сүлжээтэй болсон. Нутг

8 цаг 32 мин
АН өөдтэйхэн “сөрвөл” хоёр ч сонгуулийн ялалт өмнө нь байна

УИХ-ын 2024 оны сонгуулиас хойшх хоёр дахь Засгийн газар өчигдөр албан ёсоор бүрдлээ.

8 цаг 32 мин
Намын байранд дангаараа Засгийн газар байгуулахаар ярьж байсан ч УИХ-д Их эвслийн Засгийн газрыг танилцуулав

Ердөө хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 9-нд МАН-ын бага хурал болж,  Ерөнхий сайдад

8 цаг 32 мин
Г.Занданшатарын Засгийн газарт хэн хэн багтав

Г.Занданшатарын Засгийн газарт хэн хэн багтав

22 цаг 19 мин
Ламхайн ээж С.Саранчимэг: Хүүг минь нотлогдоогүй хэрэгт гүтгэж, 12 жилийн хорих ял оноолоо

Ламхайн ээж С.Саранчимэг: Хүүг минь нотлогдоогүй хэрэгт гүтгэж, 12 жилийн хорих ял оноолоо

22 цаг 54 мин
Я.Содбаатар: АН-аас бусад намтай хамтарч Засгийн газар байгуулах чиглэл өглөө

Я.Содбаатар: АН-аас бусад намтай хамтарч Засгийн газар байгуулах чиглэл өглөө

Өчигдөр 14 цаг 15 мин
ТҮЦ эрхлэгчид: Хотын дарга Х.Нямбаатар бидний талаар худал мэдээлэл тарааж байна  

ТҮЦ эрхлэгчид: Хотын дарга Х.Нямбаатар бидний талаар ташаа мэдээлэл тарааж байна  

Өчигдөр 14 цаг 01 мин