Д.Алтанхуяг: Бүжигчин болох миний хазайж болохгүй хувь тавилан

2018-12-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА Энэ удаагийн “Миний мэргэжил” буландаа Монгол Улсын соёлын элч, гавьяат жүжигчин, “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин Д.Алтанхуягийг урилаа.    

“Бүжигчин болоогүй бол киноны мэргэжлээр сурах байлаа”

  Д.Алтанхуяг Монголын бүжгийн урлаг, бүжигчдийн ур чадварыг дэлхийд сурталчилж буй цөөхөн уран бүтээлчийн нэг юм. Тэрээр дэлхийн алдарт “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин. Гэр бүлийн хамт нүүдлийн шувуу шиг амьдарч, тивээс тивийн хооронд тоглолтод оролцлог гэж бодохоор бахархахгүй байхын аргагүй. Тэгвэл түүний урлагийн хүн тэр тусмаа бүжигчин болох хүсэл мөрөөдөл гэр бүлээс нь улбаатай аж. Учир нь аав Дугараа нь бүжигчин. Тиймээс аавыгаа дагаж, Ховдын театрт очдог байсан нь бяцхан хүүгийн сэтгэлд гэгээн дурсамж үлдээжээ. Энэ тухайгаа “Аав маань Ховд аймгийн Булган сумын хүн байсан.  Насаараа аймгийн Хөгжимт драмын театрт ажилласан. Тухайн үеийн театрын хүмүүс бүх зүйлд оролцдог байсны жишгээр аав маань дуугаа дуулж, хөгжмөө хөгжимдөж, хөөмийлж, биелэдэг байлаа. Харин ээж Кино механикч мэргэжилтэй.Тиймээс би кинонд их дуртай. Жаахан байхдаа ээжийгээ дагаад гаргасан кино бүрийг нь алгасахгүй үздэг байж билээ. Магадгүй бүжигчин болоогүй бол киноны мэргэжилтэй болох байсан байх” гэсэн юм.  

“Хөдөлмөр хүнийг хоосон орхидоггүй”

Д.Алтанхуяг 2002 оноос Япон улсын Асами Маки, Комаки балетад ажиллаж эхэлсэн юм. Харин одоо дэлхийн хамгийн шилдэг бүжигчдийн цугласан “Бостон балет” компанийн нүүр царай. Түүнээс мэргэжлээ хэрхэн сонгож байв хэмээн асуухад “Бүжигчин мэргэжил миний хазайж болохгүй хувь тавилан. Багаасаа аавынхаа заасан бүжгээр хот хөдөөгийн уралдаан тэмцээнд оролцдог идэвхитэй сурагч байлаа. Хөдөө сурдаг учир Улаанбаатар, Халимаг гээд том хотод уралдаанд оролцох үнэхээр сайхан санагддаг байсан. Хүүхэд насны минь мөрөөдөл бүжигчин байсан учир сургуульд нь сурахаар шийдээд Хөгжим бүжгийн коллежид шалгуулсан” гэв. Тэрээр мэргэжлээ сонгохоор зэхэж буй хүүхдүүдэд хандаж “Эхлээд өөрийгөө судал. Юунд дуртай гэдгээ мэдэж авах нь хамгийн чухал. Нэгэнт хийх ёстой зүйлээ олсон бол түүнийхээ төлөө шаргуу хөдөлмөрлөдөг байгаарай. Хөдөлмөр хүнийг хоосон орхидоггүй юм” гэлээ. Эх сурвалж: www.polit.mn
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

6 цаг 48 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

10 цаг 8 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

15 цаг 20 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

15 цаг 20 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

15 цаг 20 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Өчигдөр 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Өчигдөр 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Өчигдөр 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин