Ч.ТУЛГА
Эртний Орос гүрний эзэн хааны байлдан дагуулалт, хувь тавилангийн тухай өгүүлэх “Игорь ван” дуурийг концерт хэлбэрээр өнөөдөр тоглоно. Тус дуурь анх 1972 онд анх манай тайзнаа амилжээ. Тэр үеэс өнөөг хүртэл УДБЭТ-ын урын санд багтаж, тоглолтын хуваарьт багтсаар иржээ. Тэгвэл энэ удаад бүрэн концерт хэлбэрт оруулснаараа онцлог юм. Энэ удаад концертийн найруулагчаар Б.Эрдэнэбаатар ажиллаж байна. Дэлхийн олон оронд тус бүтээлийг концерт хэлбэрээр тоглодог аж. Эртний Орос улсын эзэн хаан Игорь ван эх орон элгэн саднаа хамгаалахаар хүч тэнцвэргүй тулаанд мордсон хойгуур түүний дүү Галицкий өөрийгөө хаанд өргөмжлөн хаан ширээнд сууна. Ардаас түших эх оронгүй. Урдаас нь улангалан дайрах дайсантай тулгарсан Игорь ван хэрхэх бол. Энэхүү дуурийг 19 жилийн турш бичсэн бөгөөд хөгжмийн зохиолч А.Бородин дуурийн дийлэнх хэсгийг дуусгасан байхдаа 1987 онд нас барж, А.К.Глазунов, Н.А.Римский-Корсаков нар гүйцээн бичиж Мариинский театрын тайзнаа анх удаа тавьж байжээ. Тасалбарын үнэ 10-20 мянган төгрөгийн хооронд сонголттой байна.
Эх сурвалж: www.polit.mn