Ч.ТУЛГА
Оны шилдэг уран бүтээлчдийг тодруулах “Мөнгөн мод” наадмын тов зарлагдлаа. Шилдэг бүтээлийн эзэд арванхоёрдугаар сарын 26-нд тодрох юм байна. Уран бүтээлийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, уран бүтээлчийн авьяасыг үнэлэх, урамшуулах зорилгоор тус наадмыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, БСШУСЯ хамтран жил бүр зохион байгуулдаг билээ. Наадам
“Тайз, дэлгэцийн найруулагч”, “Тайз, дэлгэцийн зураач”, “Тайз дэлгэцийн жүжигчин”, “Дуучин”, “Хөгжимчин”, “Бүжигчин”, “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч” гэсэн төрлөөр шилдгүүдээ шалгаруулна. Шилдгээр шалгарсан уран бүтээлч тус бүрт “Мөнгөн мод” цом, гурван сая төгрөг дагалдах юм.
Эх сурвалж: www.polit.mn