Отгон топ модель “битүү морь” байх уу?

2018-11-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА 31 жилийн түүхтэй “Гоёл” наадам жил бүр дуулиан дагуулдаг. Ялангуяа шинэхэн топ моделиуд. Арга ч үгүй юм. Тэдний тухай шуугианы эхлэлийг 2001 онд мөнхийн залуу хатагтай Э.Одгэрэл тавьчихсан юм. Өдгөө наадмаа хүндэтгэж, жил бүр топ моделийн шагнал гардуулдаг эрхэм хатагтай загварын карьераас эхлээд хувийн амьдралаараа адармаатай, алдартай нэгэн. Тиймээс ч хэвлэлийн хуудсаас эхлээд цахим ертөнцийн “Од” хэвээр байна. Анхны топ моделийн дуулиан тасардаггүй учир загвар сонирхогчид энэ жил ямар модель “Топ”-оор шалгарах бол гэж чих тавьдаг. Э.Одгэрэлийн араас Д.Пүрэвсүрэн, Г.Уранцэцэг, Э.Сэлэнгэ зэрэг зартай бүсгүйчүүд бий. Нэгэн үе “Гоёл” наадмын нэр хүнд унасан үе бий. “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярын ээлжит бүсгүй “Топ модель” болдог гэх хандлага нийгэмд байв. Харин 2014 онд “Гоёл” наадамд эргэлт гарсан нь хэний ч таамаглаагүй “битүү морь”, гэр бүлтэй бүлтэй бүсгүй энэ эрхэм шагналын эзэн болсон нь С.Ариунбилэг байлаа. Тэрээр “Би энэ шагналыг авна гэж төсөөлөөгүй. 12 жил загварын ертөнцөд үнэнч байсныхаа үр шимийг хүртлээ. Намайг үргэлж дэмждэг гэр бүлийнхэндээ баярлалаа” гэж сэтгэгдлээ илэрхийлж байв. Энэ үеэс үзэгчид “Гоёл” наадмыг арай өөр өнцгөөс хардаг болсон. Үүний дараа 2015 онд мөн л гэр бүлтэй бүсгүй “Гоёл” наадмыг өнгөлөв. “Андра модель” агентлагийн захирал Х.Бадамгэрэл энэ салбартаа нэртэй. Түүний хань нь дуучин Бэки. Гэргийгээ “Топ модель” болоход тайзан дээр тэвэр дүүрэн цэцгийн баглаа бэлэглэж, сэтгэл нь их хөдөлсөн харагдсан. Харин 2016, 2017 онд модель Х.Уянга, Т.Халиун нарыг “Топ модель” болоход гайхах, баярлах хүн олон байсан. Тэд ч ялгаагүй үзэгчдийн таамаглалыг эвдсэн “Битүү морь” байсан. Харин энэ жилийн”Топ модель”-иор хэн шалгарах бол. Үзэгчдийн санал асуулгаар загвар өмсөгч О.Ариунзул, А.Туяамаа, Д.Долгион нар хамгийн өндөр ритенгтэй явж байна. Загвар өмсөгч О.Ариунзул “Шилмэл загвар” компанид харъяатай. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг төгссөн. Түүний амжилтын гараа 2007 оноос эхэлжээ. Аймгийнхаа “Үнсгэлжин” тэмцээний “Өсөх ирээдүйтэй шилдэг загвар өмсөгч” болж байсан юм.  Тухайн үед 13 настай жаахан охин шилдэг загвар өмсөгч болчихоод “Хаврын гоёл” наадамд оролцох эрхийн бичгээр шагнуулж байжээ. Харин энэ цагт түүнийг дуучин Б.Амархүүгийн гэргий гэдгээр нь үзэгчид илүү таньдаг болжээ. А.Туяамаагийн хувьд гадны зах зээлд амжилттай яваа монгол моделийн нэг. Тэрээр саяхан Германы нэр бүхий сэтгүүлийн хуудсыг монголжингоо төрхөөрөө чимээд амжсан. Түүний амжилтын гараа “Азийн модель” агентлагтай салшгүй холбоотой. Мисс С.Содтуяад шавь орсноор мэргэжлийн загварын тайзнаа алхаж эхэлсэн гэдэг. “Мисс Монголиа-2010” тэмцээний “Авьяаслаг мисс”, “Манжуурын гоо бүсгүй” тэмцээний гуравдугаар байр, Солонгосын “Керасис” бүтээгдэхүүний нэрэмжит “Шилдэг загвар өмсөгч” шагналын эзэн, 2011 онд “Азийн супер модель” шагналын эзэн зэрэг баялаг намтартай бүсгүй. Харин 2012 оны “Монголын мисс” Д.Долгион багаасаа загвар өмсөгч, мисс болохыг хүсдэг байжээ. Тэрээр өнгөрсөн жил “Шилдэг загвар өмсөгч”-өөр шалгарсан. Үүнээс гадна олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг дуурсгасаар яваа юм. Д.Долгион ирэх сарын 16-нд болох “Miss universe” тэмцээнд оролцохоор Тайланд улсыг зорих юм. Одоогийн байдлаар үзэгчид цахим ертөнцөд отгон “Топ модель”-д эдгээр гурван загвар өмсөгчийг нэрлэж байна. Гэвч эцсийн шийдвэр хэрхэн гарахыг хэн ч мэдэхгүй. Магадгүй үзэгчдийн таамаглалыг эвдэж, “Битүү морь” түрүүлэх ч юм бил үү. Эх сурвалж: www.polit.mn
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

6 цаг 51 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

10 цаг 11 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

15 цаг 23 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

15 цаг 23 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

15 цаг 23 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Өчигдөр 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Өчигдөр 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Өчигдөр 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин