С.САРУУЛ
АТГ-аас шуурхай хурал зарлаж ЖДҮХС-гийн зээлтэй нэр холбогдоод байгаа улс төрийн өндөр албан тушаалтнуудыг шалгаж байгаа талаар мэдээлэл өгөв.
Энэ үеэр АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, Эрхэлсэн комиссар З.Баасанням
"Өнөөдөр өглөө УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж "Хууль хяналтын байгууллагаас М.Энхболд гэх хүнийг хамгаалахаар ажиллаж эхэллээ. Засгийн газрыг хамгаалж үлдэх юм бол хэрэгт холбогдуулан шалгана" хэмээн ярилаа. АТГ-ын үйл ажиллагаанд хэн нэгэн хүн хөндлөнгөөс оролцдоггүй. Тиймээс улс төрийн явуургүй үйл ажиллагаандаа АТГ-ын нэрийг оролцуулахгүй байхыг шаардаж байна" гэв.
Эх сурвалж: www.polit.mn