Д.Будзаан: Гэмт хэргээс сэргийлэх ажил архивын баримт болж үлдэх биш иргэдэд хүрэх ёстой

2018-11-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Цагдаагийн ерөнхий газар, Монголын өдөр тутмын сонинуудын холбоо хамтран хүүхэд хамгаалал, тэр дундаа цахим халдлагаас хүүхдийг хэрхэн хамгаалах талаарх хэлэлцүүлэг, редакцийн уулзалтыг “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д зохион байгууллаа. Редакцийн уулзалтад хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг, дуу хоолойгоо хүргэдэг төрийн болон төрийн бус байгууллага, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцож олон талын мэдээллээ хуваалцаж, цаашид хүүхдийг хэрхэн хамгаалах талаарх гарц шийдэл ярилцав. Цагдаагийн байгуул­лага, Харилцаа холбооны зохицуулах хороо, Нийслэлийн гэр бүл хүүхдийн хөгжлийн газар, ХЭҮК, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Фэйсбүүкийн “Алдарт эх” групп-ын төлөөлөл оролцсон хэлэлцүүлгийн үеэр хүүхдийг цахим орчноос хамгаалах  хамгийн үр дүнтэй арга бол эцэг, эхчүүд өөрсдөө эхэлж, үлгэрлэе. Бусдыг даган дуурайх биш өөрсдөө манлайллыг бий болгож цахим сүлжээнээс хэрэгтэй мэдээллээ авдаг болох зэргээр иргэдийн оролцоонд түшиглэсэн урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад санал нэгдсэн юм. Түүнчлэн гэмт хэргээс сэргийлэх нь зөвхөн цагдаагийн байгууллагын үүрэг биш олон нийтийн ухамсар, хариуцлагаас хамаарах учраас хамтарч байж эрүүл нийгэм, зөв хандлагыг бүтээнэ гэдгийг хууль хяналтынхан онцолж байлаа. Мөн хүүхдийг цахим орчны аюул, гэмт хэргээс хамгаалахын тулд дэлхийн бусад улс ор­ны туршлагыг нэвт­рүүлж цахим сүлжээг зохицуул­сан хуультай болох, шүүлтүүрийн программыг хэрэглээнд нэвтрүүлэх зайлшгүй шаардлага байгаа юм. Үүний тулд эцэг эхчүүдийн мэдлэгийг дээшлүүлэх, Харилцаа холбооны зохицуулах хорооноос хэрэглэгчийн шүүлтүүрийн программын төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. Мөн хүүхдийн дугаарыг бүртгэлжүүлэх зайлшгүй шаардлагатай зэргээр хүүхдийг хэрхэн хамгаалах талаар салбар бүрийн төлөөлөл дуу хоолойгоо хүргэв. Энэ үеэр  ЦЕГ-ын ХГХУСТ-ийн дарга, хошууч Д.Будзаан “Монголд хүүхэд гэмт хэрэг зөрчилд холбогдож хохирох нь жил ирэх тусам өсч байна. Сүүлийн таван жилийн хүүхэд хохирсон холбогдсон гэмт хэргийн нөхцөл байдалд судалгаа хийхэд эрүүгийн хуульд заасан 32 төрлийн гэмт хэргийг хүүхэд үйлдэж байна. Жилд 1000 гаруй хүүхэд гэмт хэрэгт шалгагдаж, 1500-2000 хүүхэд гэмт хэргийн хохирогч болж байна. Энэ бол маш өндөр тоо. Хуульд зааснаар хүүхэд эрүүл мэнд, боловсрол, гэр бүл, олон нийтийн арга хэмжээ, нийтийн цахим сүлжээ зэрэг таван төрлөөр хамгаалагдах эрхтэй ч эцэг эхчүүд хүүхдээ асран хамгаалах үүргээ хэрэгжүүлэхгүй байна. Цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлсэн Unfriend аяны хүрээнд давхардсан тоогоор зургаан сая гаруй хүнд мэдээлэл хүрч, цахим сүлжээний цаана хүүхэд хохирсон олон гэмт хэргийг илрүүлж чадсан. Иргэдийн мэдээлэх байдал нэмэгдэж нэг алхам урагшилсан. Хүүхдийг цахим орчны хохирогч болохоос өмнө урьдчилан сэргийлэхийн тулд зөв зохистой, аюулгүй хэрэглээг бий болгох, төлөвшүүлэх нь чухал. Тиймээс хамгийн гол нь цахим орчинд ухаалаг, соёлтой байхыг эцэг, эхчүүдээс эхэлж, үлгэрлэе. Бусдыг даган дуурайх биш өөрсдөө манлайллыг бий болгож цахим сүлжээнээс хэрэгтэй мэдээллээ авдаг болох зэргээр иргэдийн оролцоонд түшиглэсэн урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах нь үр дүнтэй. Гэмт хэргээс хамгаалах нь зөвхөн цагдаагийн байгууллагын үүрэг биш олон нийтийн ухамсар, хариуцлага чухал учраас хамтарч байж эрүүл нийгэм, зөв хандлагыг бүтээж чадна. Бас нэг чухал зүйл бол төрийн байгууллагуудын хийж байгаа ажил 4-5 давхар байшиндаа архивын баримт болж үлдэхээс илүү олон нийтэд хүрэх ёстой. Үүний тулд хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоог өргөн хүрээнд ашиглаж, хамтарч ажиллах зайлшгүй шаардлага бий. Хурал, сургалтаас татгалзаж хөрсөн дээр буусан, олон нийтэд хүрч үр дүнгээ өгөх талаас нь ажиллах хэрэгтэй. Хүүхэд хамгааллын чиглэлээр Сэргийлэгч, зүүн азийн улс орнуудыг туршлагыг судалсны үндсэн дээр “Хүүхэд хамгаалагч” төслүүдээ ирэх онд улам өргөжүүлэхээр төлөвлөж байна. 600 гаруй мянган хүүхэд утасны дугаартай. Энэ дугааруудад очдог контентод шүүлтүүрийн программ тавья гэхээр оператор компаниуд утасны дугаар олгохдоо харилцагчийн мэдээллийг нууцлан хадгална гэсэн гэрээтэй. Мөн захидал харилцаа хувь хүний нууцад хамаардаг зэргээр хууль дүрэм журамд өөрчлөлт оруулах шаардлагатай. Шүүлтүүрийн программ тавьж хөгжүүлснээр хүүхдүүдэд очдог сөрөг контент үгүй болно. Эцэг эхчүүдийн сошиалын талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг байна. Эцэг эхчүүд гар утасныхаа түгжээг хүүхдээрээ тайлуулчихаад өөрсдөө +18 контент үзээд орхичихдог. Түүнийг нь хүүхэд нь нууцаар үзээд хүчиндэх гэмт хэрэг үйлдэж байгаа тохиолдол байна” гэдгийг онцоллоо. Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

7 цаг 7 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

10 цаг 27 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

15 цаг 39 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

15 цаг 39 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

15 цаг 39 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Өчигдөр 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Өчигдөр 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Өчигдөр 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин