“Чойжин ламын сүм музейд бүрэн засвар ороогүй”

2018-11-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА Монголын түүх, шашин, соёл урлагийн гайхамшигт өв болсон Чойжин ламын сүм музей 110 нас хүрч байна. Ойн хүрээнд олон ажил зохион байгуулсны нэг нь өнөөдөр Уран зургийн галерейн хурлын танхимд болсон “Дурсгалт барилгын сэргээн засварлалт: Тулгамдаж буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг байсан юм. Хэлэлцүүлэгт музейн захирал, ажилчдаас гадна “Соёлын өвийн үндэсний төв”, мэргэжлийн архитектор инженерүүд оролцож илтгэл тавилаа. Тус музейн захирал Д.Отгонсүрэн “Бид Чойжин ламын тэгш ойд зориулан 1940-2018 он хүртэлх түүхэн архив, баримт бичигт тулгуурлан “Чойжин ламын сүм музейн дурсгалт барилгын сэргээн засварлалт” нэртэй эмхэтгэлийг олон нийтийн хүртээл болгож байна. Музей байгуулагдсанаас хойш хэсэгчилсэн засвар орж байсан боловч бүрэн засвар ороогүй. Монголын нэгэн цагийн түүхийг гэрчлэх музейг яаралтай сэргээн засварлах ажлыг эхлэх хэрэгтэй” гэв.    Дурсгалт барилгын сэргээн засварлалтын зөвлөх архитектор З.Оюунбилэг “Монгол Улсад 1971 онд Соёлын зүйлийг хамгаалах хууль гэж батлагдсан. Хуулийн дагуу Соёлын яамны харьяа Соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах сэргээн засварлах байгууллага гэж байгуулагдсан боловч 1995 онд хувьчлагдсан. Энэ хугацаанд Монголын нутаг дэвсгэрт байгаа түүхэн дурсгалт газруудыг сэргээн засварлах ажлыг хийсэн байдаг. Өнөөдөр мэргэжлийн архитектор ховор байна” гэсэн юм. Одоогоор Чойжин ламын сүм музей Захиргаа аж ахуй, сан хөмрөг, эрдэм шинжилгээ гэсэн бүрэлдэхүүнтэй. Музейд түүх шашин, соёл урлагийн үнэт өв болох 6000 гаруй үзмэр хадгалагдаж байгаа юм. Музейг яаралтай сэргээн засварлаж, эдгээр үзмэрийг хамгаалах шаардлагатайг хэлэлцүүлэгт оролцсон мэргэжлийнхэн онцолж байв. Эх сурвалж:www.polit.mn
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

7 цаг 36 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

10 цаг 57 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

16 цаг 9 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

16 цаг 9 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

16 цаг 9 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Өчигдөр 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Өчигдөр 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Өчигдөр 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин