Л.Батдорж
NBA-гийн улирлын тоглолтууд эхэлсэнтэй холбоотой шинэ сонирхолтой амжилтууд нэмэгдсээр байна. Үүний нэг Хьюстон Рохетс багийн тоглогч Жемс Харден домгуудын араас орж ирсэн юм. Тэрээр карьертай 50-аас дээш оноо 10 удаа авснаар энэ жагсаалтын IX байранд эрэмблэгджээ. Одоогоор тоглож байгаа түүний энэ амжилт цаашид өсөх магадлалтай . Харин домогт тамирчин Wilt Chamberlain энэ жагсаалтын тэргүүнд бичигдэг бөгөөд карьертай 118 удаа 50-аас дээш оноо авч байжээ . Түүний энэ амжилтыг давах хүн NBA-гийн түүхэнд гарч ирээгүй байна.
Эх сурвалж www.polit.mn