Компьютер ашиглахгүйгээр программ хангамж заадаг багш

2018-11-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Финляндын программ хангамжийн багш Линда Лиукас хүүхдүүдэд ялангуяа, охидод зориулсан хөгжилтэй аргаар программ зохиох талаар зорилго тавьж технологийн ертөнцийг олон хүнд хүртээмжтэй болгохын тулд 2010 онд “Райлс Гирлс” нэртэй байгууллага байгуулжээ. Харин өнөөдөр энэ байгууллага нь Берлин, Шанхай болон 160 гаруй хотод компьютерийн сургалт явуулдаг болсон байна. Линда Лиукас үүнийхээ дараа программ хангамжийн тухай ном бичиж гаргахыг хүсчээ.  “Кикстарер” нийтийн  санхүүгийн цахим хуудас нээж хөрөнгө босгох компанит ажлыг эхлүүлсэн байна. Ингэснээр программ хангамжийн гайхамшигт ертөнцийн тухай хүүхдүүдэд зориулсан “Hello Ruby” цуврал ном гаргажээ. Тухайлбал, 2015 онд “Программ хан­гам­жийн тухай адал явдал”,  2017 онд “Компьютер дотор хийсэн аялал”, 2018 онд “Интернэт дэх экспедиц” гэсэн цуврал номоо гаргаж испани, англи, франц, итали, унгар, хятад, герман хэл дээр орчуулагдсан байна.   “ПРОГРАММ ХАНГАМЖИЙН МЭРГЭЖИЛТЭН ШИГ БОД” Лиукас “Гарын доорх материалыг ашиглаад хүүхдүүдийг тоглож, төсөөлж чадах болон бүтээлч байлгах программ хангамж бүтээхийг хүссэн. Миний харсан компьютерийн бүх ном хүнд уйтгартай байсан. Үүнээс гадна программ хангамжийн гайхамшигтай, хөгжилтэй талыг ямар нэгэн хэлбэрээр харуулахыг хүссэн” гэв. Түүний номонд Руби охины адал явдлын тухай түүх гардаг. Гэхдээ хүүхдүүдэд интернэтээс гадуур хэрхэн программ хангамжийн мэргэжилтэн шиг бодохыг заадаг дасгалууд байдаг. Тухайлбал, компьютерийн нэг эд ангийг хэсэг цаас ашиглан хийхийг сурч болох ажээ.  

ПРОГРАММ ХАНГАМЖ СУРАХАД ЗОРИУЛСАН ЛИНДА ЛИУКАСЫН ГУРВАН ЗӨВЛӨГӨӨ

  - Дэлхийд юу болж байгааг сонирхож бай. Шинээр илрүүлэх, сурах зүйл их байна. -Бүтээлч бай. Өнөөдөр их олон төрлийн программ хангамжийн мэргэжилтэн бий. Гэхдээ энэ салбарт хамааралгүй хүн байлаа ч  программ хангамжийн үйлдвэрлэлд олон ирээдүйн төлөвлөгөө, хөгжлийг авчирч болно. -Тэвчээртэй бай.  Программ хангамж сурахад их ажиллах шаардлагатай.  Энэ  нь үргэлж амархан байхгүй.
    Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

7 цаг 35 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

10 цаг 56 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

16 цаг 8 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

16 цаг 8 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

16 цаг 8 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Өчигдөр 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Өчигдөр 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Өчигдөр 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин