Зарим лавлагааг харъяалал харгалзахгүйгээр хорооноос авдаг боллоо

2018-11-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ НЗДТГ-аас  төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, түргэн шуурхай үйлчилгээг тасралтгүй хүргэх үе шаттай ажлыг сүүлийн хугацаанд зохион байгуулж иржээ. Одоогоор нийслэлийн хэмжээнд төрийн захиргааны байгууллагуудаар дамжуулан нийт 560 гаруй төрлийн үйлчилгээг иргэд, хэрэглэгчдэд хүргэн ажиллаж байгаа аж. Үүний 300 гаруй нь Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв болох Дүнжингарав, Драгон, Оргил болон Мишээл салбаруудаар дамжуулан үзүүлж байгаа юм. Тэгвэл эдгээр үйлчилгээг иргэд рүү илүү ойртуулж, хүртээмжтэй болгохын тулд нийслэлийн долоон хороонд төрийн зарим үйлчилгээг нэвтрүүлж, иргэдэд түргэн шуурхай үйлчилгээ авах бүрэн боломжийг бүрдүүлээд байна.
ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТРҮҮЛСЭН ХОРООД
  1. Баянзүрх дүүргийн 18-р хороо /13-р хороолол/
  2. Хан-Уул дүүргийн 7-р хороо /Яармагийн дундын буудал/
  3. Баянгол дүүргийн 5-р хороо /10-р хороолол/
  4. Сонгинохайрхан дүүргийн 11-р хороо /Баянхошуу/
  5. Сүхбаатар дүүргийн 20-р хороо /Дамбадаржаагийн эцэс/
  6. Чингэлтэй дүүргийн 16-р хороо /Хайлаастын эцэс/
  7. Налайх дүүргийн 7-р хороо
АВАХ БОЛОМЖТОЙ ҮЙЛЧИЛГЭЭ
  1. Ажилласан жил тодорхойлох лавлагаа
  2. Орон сууц эзэмших эрхийн бичгийн лавлагаа
  3. Нотариатын лавлагаа
  4. Иргэний үнэмлэх шинээр авах
  5. Иргэний үнэмлэх шинэчлэх
  6. Иргэний үнэмлэх дахин авах
  7. Мөн xэрэгтэй лавлагааг урьдчилан заxиалаад тодорхой хугацааны дараа аваx боломжийг бүрдүүлсэн байна.
Өмнө нь 16 нас xүрсэн болон анx удаа иргэний үнэмлэx шинээр аваx, 25, 45 насны сунгалтаа заавал дүүрэг эсвэл Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд очиж хийлгэх шаардлагатай байсан бол одоо сонгогдсон xороодод харьяалал xаргалзаxгүй аваx боломж бүрдэж байгаагаараа давуу талтай аж. НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд "Бид эдгээр үйлчилгээг хороодод шилжүүлэхдээ тодорхой судалгаа явуулж, нэг цэгийн үйлчилгээний төвөөр дамжуулан хамгийн их эрэлт, хэрэгцээтэй байдаг үйлчилгээнүүдийг сонгон нэвтрүүлээд байна. Иргэдийн хамгийн их үйлчилгээ авдаг, хамгийн хэрэгцээтэй гэсэн эдгээр үйлчилгээнүүдийг өнгөрсөн долдугаар сараас хойш хороонуудад туршилтаар явуулж, эхлүүлсэн байгаа. Үүнд Нийслэлийн Архивын болон Улсын бүртгэлээс үзүүлдэг үйлчилгээнүүд багтаж байна" гэлээ.​ Мөн иргэд xарьяалал xаргалзаxгүй дээр дурдсан xороогоор ирж үйлчлүүлэx боломжтой юм. Төрийн үйлчилгээг авахад тодорхой хураамж төлдөг ба үүнтэй холбогдуулан иргэдэд илүү амар байлгах үүднээс хороодод банкны пос машиныг суурилуулсан талаар мөн мэдээлэв. Ингэснээр хугацаа алдахгүй, нэмэлт төлбөр төлөхгүйгээр үйлчилгээ авах боломжтой болж байгаа юм. Архивын Газрын хэлтсийн дарга Д.Анхбаяр  "Нийслэлийн Архивын газраас гурван үйлчилгээг өнгөрсөн долдугаар сараас хойш хороодод нэвтрүүлсэн. Иргэд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 37 төрийн архивын сангаас холбогдох бүх мэдээллийг нэг дороос авах боломжийг бүрдүүлээд байна" хэмээн мэдээлэв.  Эх сурвалж: www.polit.mn
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

7 цаг 55 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

11 цаг 15 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

16 цаг 27 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

16 цаг 27 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

16 цаг 27 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Өчигдөр 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Өчигдөр 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Өчигдөр 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин