Т.САЙХАН
МАН-ын бүлэг дөнгөж сая хуралдаж, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзлээ. Бүлгийн хуралд 65 гишүүнээс 35 гишүүн оролцож энэхүү шийдвэрийг гаргажээ. Үдээс өмнө энэ асуудлаар МАН-ын удирдах зөвлөл хуралдаж, гаргасан шийдвэрээ ийнхүү бүлгээрээ хэлэлцүүлсэн юм байна. Одоо Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ.
Эх сурвалж:www.polit.mn