Бага ангийнханд утааны маск үнэгүй тараана

2018-11-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТӨГС Бага ангийнхан, тодруулбал 1-2 дугаар ангийн хүүхдүүд агаарын бохирдолд хамгийн ихээр өртөж, эрүүл мэндээр хохирч байгаа талаар “Цикл” худалдааны төвөөс мэдээллээ. Агаарын бохирдол дахь хортой хүнд элементүүд газрын хөрснөөс нэг метр орчим зайнд хамгийн их хуримтлагддаг тул бага ангийнхан илүү өртөж байна. Тиймээс тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд Улаанбаатар хотын агаарын бохирдол ихтэй дүүргүүдийн 1-2 дугаар ангийн сурагчдад 5000 ширхэг утааны маск үнэ төлбөргүй тараах аяныг эхлүүлж байгаагаа мэдэгдэв. Эхний ээлжинд Чингэлтэй дүүргийн X хороонд байрлах 39 дүгээр сургуулийг сонгожээ. Тус сургуулийн хувьд нийт сурагчдын 70 орчим хувийг 1-5 дугаар ангийнхан эзэлдэг. Хичээл цуглах болон тарах цагаар хүүхдүүд утаан дунд явж таарч байгаа учраас өвлийн улиралд хоолой, уушгины өвчлөлөөс үүдэн сурагчдын 10 хувь нь чөлөө авах байдал тогтмол байгааг хэлж байв. Агаарын бохирдлыг бууруулж чадахгүй байгаа өнөөдрийн нөхцөлд өөрсдийгөө, хүүхдүүдээ хамгаалах аргыг сонгохоос аргагүй. Тиймээс бусад байгууллага, хувь хүмүүсийг энэхүү сайн үйлсийн аянд нэгдэхийг уриаллаа. Эх сурвалж: www.polit.mn
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

7 цаг 56 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

11 цаг 17 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

16 цаг 29 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

16 цаг 29 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

16 цаг 29 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Өчигдөр 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Өчигдөр 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Өчигдөр 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин