Хөрөнгө оруулагчид уулзалтаас юу хүлээж байна вэ?

2018-11-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Буэнос Айрест энэ сарын 30-нд болохоор товлогдсон “Их 20”-ийн уулзалтын үеэр АНУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын хийх  уулзалт санхүүгийн зээлд нөлөөлөх болно.  БНХАУ-ын улс төр судлаач Чэнь Фенгинг “Тэдний  яриа  хоёр орны хоорондох худалдааны маргааныг шийдвэрлэх сүүлчийн боломж”  гэжээ. Мөн зарим мэргэжилтэн Цагаан ордон АНУ-ын стратегийн давуу тал нь БНХАУ худалдааны тэнц­вэргүй байдлаас үүдсэн асуудлын  хариултыг өгч чадахгүй байгаад ор­шиж байна гэв. Мөн  худал­дааны дайн нь БНХАУ-ын эдийн засагт богино хугацааны  сөрөг үр дагавар учруулах нь тодорхой байна гэжээ.  Хятадын эдийн засгийн өсөлтийн амжилтын төвшин нь 2009 оноос 6.5  хувь  хүртэл буурсан . Энэ жил III  улирлын үзүүлэлт мөн буурчээ. Эдийн засгийн микро, макро үзүүлэлтүүд хөрөнгө оруулагчид тэдний  ирээдүйн хөрөнгө оруулалтандаа санаа зовж эхэлснийг нотолж байна.   Мөн Хятадын  хөрөнгийн зах зээл хөгжиж байгаа орнуудын хандлага муу байгааг харуулж байна.  Түүнчлэн мөнгөний ханш суларсан нь  бас таатай биш гэжээ. АНУ-ын хөрөнгийн зах зээлийн байдал ч үүнтэй төстэй.Тухайлбал,  тус улсын   хөрөнгийн зах зээлийн  үзүүлэлтийг заадаг голлох S&P 500 хувьцааны үзүүлэлтээр  2011 оны есдүгээр сараас өнгөрсөн аравдугаар сарыг хүртэл алдагдалтай явж ирснийг том сүйрэл гэж үзжээ. Мөн энэ сард “Насдак” хөрөнгийн биржийн үзүүлэлт есөн хувиар буурсан  нь 2008 оны арваннэгдүгээр сараас хойш  бүртгэгдээгүй том сүйрэл гэж “CNN Business” суваг мэдээлэв. Мөн АНУ, БНХАУ-ын ерөнхийлөгч нар Аргентинд уулзахаар төлөвлөснөө утсаар ярьж баталсан  энэ үетэй давхацсан нь жирийн тохиолдол байж болох юм гэв. Ингэснээр хөрөнгийн биржийнхэн  тэднийг  Буэнос Айрест хийх уулзалтын үеэр  гэрээ байгуулж тохиролцоонд хүрч болно гэж үзэж байна. Харин  БНХАУ-ын  Олон улсын гадаад харилцааны дэлхийн эдийн засгийн академийн  мэргэжилтэн Чэнь Фенгинг худал­д­ааны дайны мөргөл­дөөнийг  шийдвэрлэх магадлал бага. Гэхдээ дараагийн хэлэлцээрийн үеэр  асуудлыг шийдвэрлэх суурийг тавибал  уулзалт амжилттай болно гэв. Мөн “АНУ БНХАУ-д илүү их шаардлага тавих нь тодорхой. Учир нь  худалдааны салбарт тэнц­вэргүй байдал байгаатай холбоотой” гэж ярьжээ. Тэрээр “БНХАУ  АНУ-д ганцаарчилсан хөнгөлөлт үзүүлэхгүй гэж үзэж байгаа юм. Бид их хүчин зүтгэл гаргасан. Иймээс зарим эерэг үр дүнд хүрэх ёстой.  Хоёр орны  тэргүүн нарын хийх дараагийн харилцан яриа өндөр төвшинд болно. Түүнчлэн мөргөлдөөнийг сайжруулах эцсийн боломж болохыг” он­цолллоо. Мөн бусад мэр­гэ­жилтэн Чэнь Фен­гингтэй адилхан Буэнос Айрест  ерөнхийлөгч Дональд Трамп, Ши Жиньпинийн хийх уулзалт нь талууд  хоёр орны худалдааны маргааныг зохицуулах зам руу хөтлөх эцсийн боломж гэж харж байгаа юм.  Харин ингээгүй тохиолдолд хөрөнгийн биржүүд удаан хугацааны уналтад бэлдэх ёстой болж байна.  Мөн тэдний хооронд хийх уулзалт ам­­жилттай болоход нөлөөлөх  нэг шалтгаан  нь  Бээжинтэй энэ асуудлаар гол маргалдаж байгаа Вашинг­тоны намын төлөө­лөгч, Дональд Трампын худал­дааны зөвлөх  Питер Наварро энэ хэлэлцээрт оролцохгүй юм байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

7 цаг 56 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

11 цаг 17 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

16 цаг 29 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

16 цаг 29 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

16 цаг 29 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Өчигдөр 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Өчигдөр 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Өчигдөр 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин