Т.Бадрал: Энэ удаагийн гамшгийн нөхцөл байдал УЛААН зэрэглэлд орсон

2018-11-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Энэ сарын 25-ны өдөр Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд аймгийн нутгаар 20-30 м/с, Говь-Алтай аймгийн Бугат сумын нутгаар 40 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурсны улмаас иргэд сураггүй болсон, бэртэж гэмтсэн, мал шуурганд уруудсан, цахилгаан эрчим хүч дамжуулах агаарын шугамын тулгуур багана унаж эрчим хүч тасарсан, барилгын дээвэр хийссэн, иргэдийн гэр болон малын хашаа саравч нурсан зэрэг дуудлагаар орон нутгийн Онцгой байдлын газар, цагдаагийн газар, гамшгаас хамгаалах алба, нутгийн захиргааны байгууллагууд хамтран ажиллаж байгаа талаар өнөөдөр /2018.11.26/ Улсын онцгой комисст танилцууллаа. Хүчтэй салхи, шуурганы улмаас Увс, Баян-Өлгий аймагт нийт есөн иргэн, 10 зорчигтой хоёр автомашинтай иргэд цасан шуурганд төөрсөн тухай дуудлагаар аймгийн Онцгой байдлын газар, нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллаж иргэдийг аюулгүй газарт хүргэсэн байна. Хүчтэй салхи, шуурганы улмаас нийт 210 гэр, 116 хашаа, аж ахуйн нэгж, байгууллагын 27 барилгын дээвэр нурсан байна Цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас Завхан, Баян-Өлгий, Ховд, Говь-алтай аймагт нийт 210 гэр, 116 хашаа, аж ахуйн нэгж, байгууллагын 27 барилгын дээвэр салхинд хийсч, нурсан байна.  Тодруулбал,  Завхан аймгийн Завхан суманд 1, Наранбулаг суманд 16, Өлгий суманд 11, Өмнөговь суманд 10, Сагил суманд 2, Тариалан суманд 25, Улаангом суманд 9, Ховд суманд 1 нийт  75 гэр, 116 хашаа, аж ахуйн нэгж байгууллагын 23 барилгын дээвэр, Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 3, Алтанцөгц суманд 2, нийт 5 айлын гэр, Ховд аймгийн Дарви суманд 2  гэр, 2 барилгын дээвэр, 30 хашаа, Цэцэг суманд 2 гэр, 1 барилгын дээвэр, Мөнххайрхан суманд 4 гэр, 4 хашаа, Мөст суманд 3 гэр, Жаргалант суманд 2 гэр, 1 барилгын дээвэр, 1 хашаа, Чандмань суманд 2 гэр, 10 хашаа, Зэрэг суманд 6 гэр, 34 хашаа, Эрдэнэбүрэн суманд 6 гэр, 5 хашаа нийт 28 гэр, 4 барилгын дээвэр, 84 хашаа, Говь-Алтай аймгийн Бугат суманд 95, Тонхил суманд 1, Төгрөг суманд 1, Хөхморьт суманд 5, нийт 102 гэр нурсан. Нийт 4 аймгийн 52 суманд цахилгаан тасарсан Хүчтэй салхины улмаас Увс  аймгийн Өмнөговь, Түргэн сумын чиглэлийн ”Баруун бүсийн эрчим хүчний систем” ХХК-ийн хариуцдаг цахилгаан дамжуулах агаарын шугамын 110 кВ-ын 9, 220 кВ-ын 4, нийт 13 төмөр тулгуур багана унасан. Үүний улмаас Баян-Өлгий аймгийн 13, Говь-Алтай аймгийн 6, Увс аймгийн 20, Ховд аймгийн 13, нийт 4 аймгийн 52 суманд 11 дүгээр сарын 25-ны өдрийн 07:30 цагаас цахилгаан эрчим хүч тасалдаад байна. Сэргээн засварлах ажлыг  “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ХК, түүний салбар нэгжийн 173 хүн, 26 техник хэрэгсэлтэй гүйцэтгэжээ. Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал “Засгийн газраас гамшгийн зэрэглэлийг тогтоох шинэ журам гарсан. Энэ журмаар бол энэ удаагийн нөхцөл байдал улаан зэрэглэлд орсон. Сэрэмжлүүлэгийг одоо  нийт иргэдийн 40 хувьд нь хүргэж байгаа бүгдэд нь хүргэхийн тулд дахиад 60 цамхаг хэрэгтэй” гэлээ. Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар “Гамшгийг тодорхойлох шалгуур үзүүлэлт, гамшгийн зэрэглэлийг тогтоох” журмыг баталсан юм.  Энэ журмаар гамшгийн ангилал, төрлөөс нь хамааран тухайн нутаг дэвсгэрт гарсан аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдал, эрчимжилт, үргэлжлэх хугацаа, хүн ам, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчны өртсөн байдал, хамарсан цар хүрээ, учирсан хохирлын хэмжээг илэрхийлэх шалгуур үзүүлэлтийг тогтоож, орон нутгийн болон бүсийн, улсын хэмжээний гамшиг гэсэн  зэрэглэлийг тогтоогоод байна. Гамшгийн зэрэглэлийг гамшигт нэрвэгдсэн болон амь насаа алдсан хүний тоо, хамарсан нутаг дэвсгэрийн хэмжээ, хор уршгийг арилгахад оролцсон хүн хэрэгсэл зэргийг харгалзан үзэж орон нутагт шар өнгөөр, бүс нутгийн хэмжээнд улбар шар өнгөөр, улсын хэмжээнд улаан өнгөөр тогтоохоор тусгажээ. Эх сурвалж: www.polit.mn  
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

8 цаг 37 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

11 цаг 58 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

17 цаг 10 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

17 цаг 10 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

17 цаг 10 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Өчигдөр 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Өчигдөр 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Өчигдөр 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин