Цагаан хаданд согтууруулах ундаа худалдахыг хориглолоо

2018-11-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Өмнөговь аймгийн Тавантолгойгоос Гашуунсухайт боомтод  Хятадын тал нүүрс таталтаа багасгаснаас болж 80 км-т 5000 машины дараалал үүсч нөхцөл байдал хүндрээд байгаа юм. Тэгвэл нүүрсний тээврийн үйл ажиллагаа, хил нэвтрэлттэй холбоотойгоор Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатараар ахлуулсан албаны хүмүүс БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймаг, Ганцмод боомтын удирдлагуудтай уулзалт хийжээ. Гашуунсухайт боомтын хил, гааль, хяналтын байгууллагуудын төлөөлөл,  ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн удирдлагууд, Ганц мод боомтын хил, хяналтын байгууллагуудын хамтарсан уулзалтыг Ганц мод боомтод хийсэн байна. Уулзалтаар Тавантолгойгоос Гашуунсухайт боомт хүртэлх зам дээр үүссэн нүүрсний автомашинуудын очер дарааллыг бууруулах асуудлаар ярилцаж 2018.11.24-ний өдрөөс эхлэн тодорхой хугацаагаар хилийн боомтын цагийн хуваарийг  21:00 цаг хүртэл ажиллуулахаар тохирч, мөн 25 –ны амралтын өдөр  боомтыг ажиллуулахаар хоёр талын холбогдох байгууллагуудад санал тавих мөн зам дээр дараалалд зогсож байгаа 5000 орчим машиныг хятадын хил рүү хурдан татаж оруулах асуудлыг хөнджээ. Энэ талаар Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар “Зам дээр очер дараалал үүссэн асуудал нь Хятадын гааль ухаалаг хаалганы систем суурилуулж, хилээр орсон бүх автомашиныг нэг бүрчлэн шинэчилсэн бүртгэлд хамруулж, мэдээллийг нь чиптэй картанд оруулж машин бүрт нааж өгч байгаатай холбоотой бөгөөд энэ ажлыг ирэх сарын эхээр хийж дууссанаар цаашид хэвийн үйл ажиллагаанд шилжих боломжтой болох юм байна. Хятад талын таталт сайжирч 500 давлаа.Орон нутгийн зүгээс урт очерт байгаа машинуудыг замаас буулгаж парклах, машиндаа олон хоносон жолооч нарыг амраах ажлыг зохион байгууллаа. Дараалалд удаан зогссоноос даарч хөрөх, өлсөж цангах, түлш шатахуунаа үрээх, эмх замбараагүй байдал бий болох зэрэг асуудал гарч байна. Мөн Цагаан хаданд тодорхойгүй хугацаагаар архи, согтууруулах ундаа зарахыг хориглолоо. Тээврийн компаниуд энэ ажилд идэвхитэй оролцох хэрэгтэй” гэж мэдэгдлээ. Эх сурвалж: www.polit.mn  
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

8 цаг 33 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

11 цаг 53 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

17 цаг 5 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

17 цаг 5 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

17 цаг 5 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Өчигдөр 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Өчигдөр 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Өчигдөр 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин