Найруулагч Ч.Түвшингийн онцлох 10 эшлэл

2018-11-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН

Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leader ships forum” буландаа урьж, МонголУлсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор УДЭТ-ын найруулагч, Соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшинг урьсан.  Түүний ярилцлагаас онцлох 10 эшлэлийн хүргэж байна. 

-Театрын урлаг хөгжихөд боловсон хүчин хамгийн чухал. Жил бүр урлагийн сургуулиас мэргэжлийн жүжигчин гэсэн дипломтой олон хүүхэд төгсдөг. Тэдний ихэнх нь босго өндөртэй УДЭТ-т ажиллах хүсэлтэй. Бид тэднээс “сорчилж” авдаг.

-Залуу уран бүтээлчдээ бид залуу урлагийн төлөө гэх сэтгэл нь “амьд” байгаа дээр нь дэмжиж, урам өгөх ёстой. Жинхэнэ хийх ёстой, театрын урлагаар амьсгалах ёстой үед нь тохирсон дүрийг нь харамгүй өгөх  ёстой гэж боддог. Залуу нас хүний хамгийн эрчимтэй, шатаж явдаг цаг хугацаа. -Би хэдийгээр 50 нас руу дөхөж байгаа ч өөрийгөө залуу байна гэж боддог юм. Хүн төрөлхтний оюуны их ертөнцөд 50 нас юу юм бэ. Замбуу тив үүссэн хэчнээн мянган жилийн дотор 50 гэдэг тоо юу ч биш.

-Театр маань Оросын болон дэлхийн алдартай жүжгүүдийг 87 жилийн турш тавьсаар ирсэн. Бид дэлхийн утга зохиолтой мөр зэрэгцэн алхах нь зүй ёсны хэрэг. Нөгөө талаас үндэсний бүтээл ховордсон энэ үед орчуулгын бүтээл тавихаас өөр аргагүй.

-Ардын хувьсгал, аж үйлдвэрийн хувьсгал, инновацийн хувьсгал гарсан. Харин сэтгэлгээний хувьсгал яагаад гарахгүй байна вэ. Бид аливааг өөр өнцгөөс харж, хорвоо ертөнцөд нэр алдраа цуурайтуулсан бүтээл хийж яагаад чадахгүй байна вэ.

-Мөн монгол ахуй, ухамсарыг нь хадгалсан орчуулга хийх хэрэгтэй байна.  Жишээлбэл, гадаад хүмүүсийн хэзээ ч сонсоогүй үг хэллэг монгол жүжиг олон бий. Түүнийг хэрхэн ойлгуулах вэ. Тэгэхээр бид бүтээлээ гадагшаа гаргахын тулд эхлээд эрдмийн баг байгуулах ёстой.

-Үүнээс гадна урлаг хөгжихөд шүүмжлэл чухал үүрэгтэй. Даанч манайд тун цөөхөн юм. Мөн шүүмжлэлээс гадна мэтгэлцдэг байвал театрын урлаг хөгжинө. Учир нь нэг хүн зөвхөн өөрт төрсөн сэтгэгдэл, мэдлэгийн хүрээнд шүүмжлэхэд учир дутагдалтай. Харин нөгөө талаас өөр өнцөг гарч ирээд ярилцах, мэтгэлцэх зарчмаар явбал илүү өгөөжтэй, эргээд эерэг үзүүлэлтийг театрт авчирна  гэж боддог.

-Миний хувийн бодлоор манай уран бүтээлчид дуулалт, хошин төрөл рүү илүү хошуурч байна. Хөнгөн хэлбэр рүү хэтэрхий орох вий гэж би эмээдэг. Нэг бодлын тэднийг буруутгах бас хэцүү байна.

-Театрын хөгжлийг тодорхойлох дараагийн үе шат нь үйлдвэр анги буюу арын албаныхан. Манай их, дээд сургуулиуд жүжигчин, найруулагч гэсэн үндсэн мэргэжлээ л бэлтгээд байдаг. Харин жүжигчний хувцсыг урлах оёдолчин, сайхан харагдуулах нүүр хувиргагч, гэрэлтүүлэгч, тайз засагч гэсэн хүмүүсийг мартчихсан. Үнэндээ театрын арын албанд уран бүтээлчдийн ар гэрийнхэн л ажилладаг.

Тайз засагч гэдэг мэргэжил театрын хувьсал, хөгжилд их чухал үүрэгтэй. Уг нь хүний амь нас хариуцдаг, хортой нөхцөлд ажилладаг өндөр зэрэглэлийн мэргэжил юм. Харанхуйд ажиллана гэдэг асар том эрсдэл дагуулна. Нэг буруу хөдөлгөөн хийхэд л нэг хүний амь насыг хөнөөчихөж болно. Тиймээс өндөр мэдрэмж, ухаан шаарддаг. Гэтэл цалин нь 400 мянга ч хүрэхгүй юм.

Эх сурвалж:www.polit.mn

Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

1 цаг 25 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

6 цаг 28 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

7 цаг 40 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

8 цаг 14 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

14 цаг 54 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

15 цаг 9 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

15 цаг 9 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14