Тойм: МАН-ын хагарал төрийг бойкотлож эхлэв

2018-11-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.БАТСАЙХАН

Эрх баригч намд үүссэн улс төрийн тэмцэл, бүлэглэл хоорондын эрх ашгийн өрсөлдөөн  өнгөрсөн долоо хоногоос эхлэн төрийн ажлыг гацаанд  ороход хүргэв.  Нэр бүхий гишүүд Засгийн газрыг огцруулах тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа.  Харин нөгөө эсрэг бүлгийн зүгээс Засгийн газраа  унагахгүй байх талаар бүхий л арга хэмжээг авч байна.  Дээр нь  Төрийн тэргүүний  зүгээс 2019 оны Төсвийн тухай хууль хориг тавьсан гээд улс төрд олон эрх ашгийн огтлолцол үүсээд байна. Энэ огтлолцол нь сүүлдээ парламентын үйл ажиллагаанд нөлөөлж эхэллээ.  Мөн өнгөрсөн долоо хоногт  УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар мэдэгдэл хийлээ.  Тэдний мэдэгдэл нь улс төрийн тэмцэл улам хурцдаж байгааг харуулж байсан юм. Ийнхүү өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Засгийн газрыг огцруулах бичигт 27 гишүүн гарын үсгээ зурсан

Өнгөрсөн даваа гаригт УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа тэргүүтэй нэр бүхий 27 гишүүн Засгийн газрыг огцруулах саналаа УИХ-ын даргад өргөн барилаа.  Ийнхүү Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд огцрох уу гэдгийг удахгүй шийдэх гэж байна. Гэхдээ У.Хүрэлсүхийн Засгийн газар унах уу, тэмцэх үү гэдэг нь улс төрийн хүрээнд асуултын тэмдэгтэй хүлээгдэж байна. УИХ-ын Дэгийн тухай хуулиар бол энэ Засгийн газрын хувь заяа ирэх долоо хоногт шийдэгдэнэ.  Улс төрийн нөхцөл байдлаас харахад У.Хүрэлсүхийн Засгийн газар тийм ч амархан буугаад өгчихгүй нь тодорхой.  Тэдэнд хувилбар ч байгаа.  Ер нь У.Хүрэлсүхийн тойрон хүрээлэгчид буюу МАН-ын 33-ын бүлэг, түүний ар тал хүчтэй байна. УИХ-ын 33-ын бүлэг ажил хаялаа

УИХ дахь 33-ын бүлэг буюу Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн талынхан пүрэв баасан  гаригийн чуулганы хуралаанд суусангүй.  Үүнээс болж чуулганы үдээс өмнөх хуралдааны ирц бүрдсэнгүй. Энэ хуралдаанаар Ерөнхийлөгчийн хориг, Наториатын тухай хууль ,  Үндсэн хуулийн Цэцийн 14 дэх дүгнэлт, Захиргааны Ерөнхий хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийг  хэлэлцэх байв. УИХ-ын дарга М.Энхболд чуулганы танхимд гишүүдийн нэрийг дуудаж чуулгандаа оролцохыг хүлээсэн. Бараг л хоёр цаг хүлээсний эцэст чуулганы хуралдааныг “хүчээр” эхлүүллээ.  Гишүүд улс төрийн хүрээнд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан байр  сууриа илэрхийлэв.  Тухайлбал, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Өнөөдөр Монголд хуулийн засаглал байна уу  гэдэг нь эргэлзээ төрүүлж байна. Эрх мэдэлтнүүдийн засаглалтай орон болчихлоо. Төрийн тэргүүн ямар үндэслэлээр Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг чөлөөлсөн бэ. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу Монгол Улсад ирээд танк, зэвсэг өгсөн байна. Энэ танк зэвсгээр яах гэж байгаа юм. Ерөнхий сайд нь намынхаа байранд 300 гаруй офицер цуглуулаад зэвсэгт тэмцэл бослогод уриалаад сууж байна. Ингэж ард түмнээ бослого тэмцэлд уриалан дуудаж байсан гүйцэтгэх засаглалын тэргүүнийг хараагүй юм байна. У.Хүрэлсүх өнөөдөр намын дарга, Ерөнхий сайд хийх ёс суртахууны эрхгүй хүн гэдгээ харууллаа” гэсэн юм.

40 орчим гишүүн УИХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсэг зурсан гэв

 МАН-ын 33-ын бүлгийн төлөөлөл болох Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нар УИХ-ын дарга М.Энхболдыг  хариуцлагаа хүлээж огцрохоос нааш хурал­даандаа суухгүй хэмээн мэдээлэл хийсэн.   Энэ удаа УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар хамтран мэдээлэл хийсэн нь улс төрийн тоглолт нэлээд сонирхолтой өрнөж байгааг харуулсан юм. Учир нь АН-ын улс төрийн зөвлөл өн­гөр­сөн долоо хоногт хурал­даж, У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн.  Харин  намын хоёр ч гишүүн нь улс төрийн зөвлөлийнхөө шийдвэрийг дагахгүйгээр Засгийн газрын талд кноп дарахаар болсноо зарласан юм.  Энэ талаар АН-ын дарга С.Эрдэнэ “Намын улс төрийн шийдвэрийг  гишүүд дагах учиртай.  Хэрэв дагахгүй бол зөвлөлөөс арга хэмжээ авч ажиллана” гэсэн байдаг. Харин УИХ-ын гишүүн Л.Болд   “Та нар дандаа намын юм яриад байх юм. Өнөөдөр бид ард түмэн, Монгол Улсын хувь заяаг ярьж байна. Монголын УИХ ийм ямар нөхцөл байдалд байгааг хар л даа. Ээлжит бус чуулганаа хуралдуулж чадахгүй байна гэдэг чинь аймшиг байхгүй юу. Үндсэн хууль зөрчигдөж байна. Би Үндсэн хууль тогтоомжийг баталсан хүний нэг. Би зөвхөн Үндсэн хуулийн талд л байна. Энэ Засгийн газар огцорно. Огцронгуут маргааш нь энэ бүлэглэл дахин засгийн эрхийг авна. Тэгээд ард түмнийг ангал руу түлхэнэ” гэсэн юм. Ийнхүү УИХ-ын хуралд суухгүй, УИХ-ын даргыг огцруулна, Засгийн газрыг авч үлдэнэ гэсэн талд 40 гишүүний нэр яригдаж байлаа.

Ерөнхийлөгч хоригоо тодотгож оруулж ирсэн ч дэмжигдээгүй

Ерөнхийлөгчийн 2019 оны Төсөвт бүхэлд нь хориг тавьсан  асуудал өмнө хоёр ч байнгын хороон дээр унасан.  Тэгээд УИХ-ын чуулганы хуралдаанд ирэхдээ тодотголтой орж ирсэн асуудлаар Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд тайлбар өглөө.  Тэрээр “Энэ бичиг нь  урьд өмнө нь болж байгаагүй үйлдэл дээ. Хэлэлцүүлгийн явцад орж ирсэн асуудал учраас дахин байнгын хороогоор хэлэлцэх нь зүйтэй гэж би үзэж байгаа юм. Хоригийн хугацаа ирэх лхагва гаригт дуусна. Энэ хугацаандаа амжиж байнгын хороод хуралдаад УИХ-аар оруулж хэлэл­цэх боломж­той гэв. Гэсэн ч өнгөрсөн долоо хоног хориг МАН- бүлгээс эхлээд байнгын хороод дээр уналаа.  Мөн  чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөн­хий Аудитор  Д.Хүрэл­баатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал хэлэлцэж дэмжив.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нар мэдэгдэл хийлээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх/2018.11.23/ цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийлээ. Тэрээр “Улсын Засгийн газар байгуулагдаад жил болж байна. Би Ерөнхий сайдаар томилогдохдоо УИХ-ын эрхэм индэр дээрээс үг хэлж байсныг та бүхэн мэдэж байгаа. Хэлсэн үгэндээ өнөөдрийг хүртэл үнэнч яваа. Гадуур нийгмийн уур амьсгал бухимдуу байна. Би өнгөрсөн хугацаанд нийт 13 аймгаар явж ажиллалаа, ард түмэнтэйгээ уулзлаа, ахуй амьдралтай нь танилцлаа. Цэцэрлэг, сургуулиар орлоо. Багш эмч нар, өвгөд хөгшид, хүүхдүүдтэй уулзлаа. Ард түмэн надаас хоёр зүйлийг хүсч байгаа. Нэгд, нийгэмд шудархга ёсыг бэрхжүүлэх чиглэлээр ажиллаж өгөөч. Төрийн албаны бүх шатанд сахилга, хариуцлагыг тогтоож өгөөч. Хоёрт, унаж байгаа эдийн засгийг зогсоож сэргээж өгөөч. Цалин мөнгө нэмж, ажлын байртай болгож ядуурлаас ангижруулж өгөөч гэж хүсч байгаа. Сүүлийн үед судалгаанаас үзэхэд ард түмний хамгийн их хүсч байгаа зүйл бол шударга ёсыг маш ихээр ихээр хүсэмжилж байна. Манай ард түмэн эхлээд сахилга хариуцлага ярьдаг, дараа нь ахуй амьдралаа ярьдаг болсон байна. Тиймээс ядуу зүдүүгээ ярихаас илүү нийгэмд шударга ёсыг бэхжүүлэхэд улам анхаарч, улам их шаардлага тавьдаг болжээ" гэлээ.  Үүний дараа өнгөрсөн бямба гаригт УИХ-ын дарга М.Энхболд мэдэгдэл хийлээ.  Тэрээр "Албан тушаалаа өгнө гэдэг хариуцлагаас зугтаж бууж өгч байгаа хэрэг.  Тиймээс цаашид асуудалд УИХ-ын даргын байр сууринаас хандана.  Би хотын дарга байхдаа иргэдэд газрыг нь олгож байснаас зарж байгаагүй ээ. У.Хүрэлсүх даргад ч төрийн ордны хойно газар олгож байсан. Түүнийгээ зарснаа андуураад байгаа юм уу.  60 тэрбумын асуудлаар хуулийн байгууллага хангалттай шалгасан.  Одоо ч шалгаж байна. Тиймээс энэ асуудал дуусаагүй.  Тэдний зүгээс үнэн зөвийг гаргана" гэсэн юм.

Хотын даргыг огцруулах асуудал гацав НИТХ-ын ээлжит бус V хуралдаан өнгөрсөн долоо хоногт хуралдах гэсэн боловч асуудал хэлэлцэж чадсангүй. Эхний удаад ирц хүрээгүй, дараа нь 25 төлөөлөгч ирсэн ч бүлэг хуралдаагүй хэмээн хурлаа хойшлуулсан. Эцэст нь 45 төлөөлөгчөөс 43 нь ирсэн ч МАН-ын бүлгийн байр суурь тодорхойгүй, цаг оройтсон учир дараагийн хурлыг ирэх мягмар гаригийн 14.00 цагт хийхээр товлосноор тарцгаалаа. Ингэснээр Хотын захирагч, Нийслэлийн Засаг дарга Су.Батболдыг огцруулах асуудал ирэх долоо хоногт яригдахаар болж байна. Эх сурвалж:www.polit.mn

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ

1 цаг 6 мин
Хууль зүйн байнгын хороо хуралдлаа

Хууль зүйн байнгын хороо хуралдлаа

1 цаг 16 мин
Гадны компаниудын мөлжлөгийг зогсоож, уурхайчдын эрх ашгийг хамгаалахыг шаардав

Гадны компаниудын мөлжлөгийг зогсоож, уурхайчдын эрх ашгийг хамгаалахыг шаардав

1 цаг 19 мин
Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын сайд нарын 52 дугаар чуулганд оролцов

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газрын дарга Б.Артур тэргүүтэ

1 цаг 59 мин
Зам, тээврийн сайдаар Борхүүгийн Дэлгэрсайхан улиран томилогдлоо

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлэх Засгийн газарт  Мо

2 цаг 1 мин
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Э.Батшугар тамгаа хүлээн авлаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Э.Батшугар тамгаа хүлээн авлаа

3 цаг 35 мин
Ж.Золжаргал: УИХ-аас давсан эрх мэдэлтэй Хотын дарга гэж юу байдаг юм бэ

Ж.Золжаргал: УИХ-аас давсан эрх мэдэлтэй Хотын дарга гэж юу байдаг юм бэ

7 цаг 28 мин
Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын гишүүдээ УИХ-д танилцуулж, томиллоо

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын гишүүдээ УИХ-д танилцуулж, томиллоо

8 цаг 12 мин
Дундговийнхныг төөрөгдүүлсэн “Улаанбаатар хот дахь Дундговь аймгийн Нутгийн зөвлөл”-ийг УБЕГ хүчингүй болголоо

Монголын бүх аймаг сумд 1990-ээд оноос хойш Нутгийн зөвлөл хэмээх нийгмийн сүлжээтэй болсон. Нутг

11 цаг 1 мин
АН өөдтэйхэн “сөрвөл” хоёр ч сонгуулийн ялалт өмнө нь байна

УИХ-ын 2024 оны сонгуулиас хойшх хоёр дахь Засгийн газар өчигдөр албан ёсоор бүрдлээ.

11 цаг 1 мин