“Ниссан”-ы ерөнхий захирал Карлос Госныг авлигын хэргээр баривчилжээ

2018-11-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Японы Емиури сонинд Ниссан Моторс компанийн ерөнхий захирал Карлос Госныг авлигын хэрэгт холбогдуулан баривчилсан талаар мэдээлжээ. Японы автомашин үйлдвэрлэгч тус компаниас Госн нь компанийн мөнгийг хувийн зорилгоор ашигласан мөн Төлөөлөгчдийн дарга Грег Келлитэй хамтран хууль бус үйлдлүүд хийж ирснийг нь сүүлийн хэдэн сарын турш дотооддоо шалгахын хамт мөрдөгч нартай нягт хамтран ажиллаж байгаа тухайгаа мэдэгджээ. Энэхүү мэдээлэл нь япон даяар шуугиан тарьж байна. Учир нь Госн нь Ниссан компанийг дампуурлын ирмэгт байхад нь аварсан ховорхон гадаад захирал хэмээн нэрлэгддэг байжээ. Мөн тэрээр Францын  Renault компанийн захирал юм. Ниссаны мэдээлснээр “Олон жилийн туршид Госн болон Келли нар нь Токиогийн хөрөнгийн биржид Госны  авдаг цалингийн хэмжээг бодит байдлаас бага хэмжээгээр тайлагнаж ирсэн. Мөн тэд компанийн мөнгийг хувийн зорилгоор ашиглахын хамт, олон ноцтой зөрчлүүд гаргасан” байна. Одоогоор Ниссан компанийн гүйцэтгэх захирал Хирото Сайкавагийн зүгээс Госн болон Келли нарыг компаниас явуулах саналаа Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулахаар төлөвлөж байгаа ажээ. Асахи сониноос прокурорууд Ниссаны төв байр болон бусад салбаруудад нэгжлэг хийж байгаа гэж мэдэгдсэн ч Токио хотын прокурорын газар мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. 64 настай Госн нь анхлан Ренолт-Ниссан-Мицубуши моторс хэмээх холбоог бий болгож, амжилттай ажиллуулж иржээ. Бразилд төрсөн, Ливан гаралтай, Франц улсын иргэн Госн нь Францын Мичелин /Michelin/ компаниас ажлын гараараа эхэлсэн бөгөөд Ренолт компани 1999 онд Ниссаны хяналтын хувьцааг эзэмших болсны дараахан буюу 2001 оноос тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдож, өнгөрсөн оныг хүртэл ажилласан байна. Госн нь 2017 онд  Ренолт компаниас 7.4 сая еврогийн цалин авсан бол мөн онд буюу Ниссан компанийн гүйцэтгэх захирлаар ажилласан сүүлийн жилдээ тус компаниас 9.2 сая еврогийн цалин авчээ. Эх сурвалж: /www.hindustantimes.com  
Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн ж

4 цаг 47 мин
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөнгөн цагааны үйлдвэр барина” гэсэн нь нутг

4 цаг 47 мин
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

Намрын улс төр халуурах, шатах, аль эсвэл намдуу байхыг зуны нууц уулзалтууд тодорхойлдог. Энэ нь албан ё

4 цаг 47 мин
БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

22 цаг 50 мин
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

2026-08-07
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

2026-08-07
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

2026-08-07
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

2026-08-06
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

2026-08-06
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

2026-08-06