Ч.ЗОТОЛ
НИТХ-ын ээлжит бус V хуралдаан өнөөдөр дундаа завсарлагатайгаар гурван ч удаа хуралдах гэсэн боловч асуудал хэлэлцэж чадсангүй. Эхний удаад ирц хүрээгүй, дараа нь 25 төлөөлөгч ирсэн ч бүлгэг хуралдаагүй хэмээн хурлаа хойшлуулсан. Эцэст нь 45 төлөөлөгчөөс 43 нь ирсэн ч МАН-ын бүлгийн байр суурь тодорхойгүй, цаг оройтсон учир дараагийн хурлыг ирэх мягмар гаригийн 14.00 цагт хийхээр товлосноор тарцгаалаа. Ингэснээр Хотын захирагч, Нийслэлийн Засаг дарга Су.Батболдыг огцруулах асуудал ирэх долоо хоногт яригдахаар болж байна.
Эх сурвалж: www.polit.mn