Сибирийн чавгыг Монголд нутагшуулжээ

2018-11-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.Оюун, Б.Энхтуул ХААИС-ийн Агроэкологийн сургууль өнөөдөр нэгэн жарны ойгоо тэмдэглэж байна. Тус сургууль байгуулагдсан цагаасаа хойш 60 жилийн хугацаанд олон мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачийг төрүүлжээ. Өмнө нь зөвхөн агрономич бэлддэг байсан бол өнөөдөр газар тариалан, газрын харилцаа, ой, экологи, байгаль хамгаалал, ландшафт архитектур, байгалийн аялал жуулчлалын чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээний ажил хийж байна. Мөн Агроэкологи сургууль нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, хүрээлэн буй орчны судалгаа, шинжилгээ, ойжуулалт, усны ай савын нэгдсэн судалгаа, хог хаягдлыг дахин боловсруулах төсөл хэрэгжүүлж байна. ХААИС-ийн Агроэкологи сургуулийн 60 жилийн ойн нээлтийн арга хэмжээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Л.Баяртулга баяр хүргэсэн юм. Тэрээр “Монголын газар тариалангийн хөгжлийн өнөөгийн төвшин болон түүхийг бий болгосон уураг тархи нь байсан гэж бодож байна. Өнөөдрийн амжилт бидэнд амархан ирээгүй. Хүн нэг бүрийн хүчин зүтгэл, туулсан амьдрал, алдаа оноогоор бий болсон. Тиймээс та бүхнээрээ бахархаж байна. Та нар өөрсдөөрөө бахархаарай. Цаг хугацаанд оюун санаа байгаа цагт зогсчихдоггүйн адилаар Монгол Улсын, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлага, хийж бүтээх, хөгжүүлэх ажилд дахин нэг жарны босго хүлээж байна. Өнөөдөр дэлхийн хүн ам өсөн нэмэгдэж, улс, үндэстнүүдийн хоол хүнс болон хэрэглээний ойлголт, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт эрчимтэй явагдаж байна. Хот суурин газрууд тэлж байна. Хүнс үйлдвэрлэх газар улам хомс болж байна. Ирээдүйд хүнс, ус хамгийн үнэтэй зүйл болохоор байна. Нөгөө талаар шинжлэх ухааны шинэ ололтууд гарч технологи хөгжиж байна. Зөвхөн өндөр ургац, чанараар хязгаарлагдахгүй далай, сансарт хүнс бий болгох туршилтыг хийж эхлээд байна. Шинжлэх ухаан гүнзгийрч, юмс үзэгдлийг ойлгож ухаарахын хэрээр аливаа шийдэл, гаргалгааг нэг хүний чадлаас ихэнхдээ давамгайлж байна. Нэг асуудлыг олон талаас хамтдаа нэг баг болж судлан үр дүнд хүрдэг болоод байна. Бид үнэхээр сайхан байгаль, эх оронтой хүмүүс. Цаашид 100, 1000 жил аль болох яаж сайхнаар нь хадгалан хойч үедээ үлдээх талаарх төрийн хар хайрцагны бодлогыг бидний сэтгэл, оюунаас үеийн үед өвлөгдөж байх учиртай гэж бодож байна. Тиймээс манай Агроэкологийн сургууль зөв чиглэлтэй явж байна гэж харж байгаа. Бид ирээдүйд байгальд ээлтэй, байгальтайгаа зохицон орших шинжлэх ухаан, мэдлэгээр хөдөлмөр хийсэн хүнс үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж эх орныхоо нийгэм, эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулахад тогтвортой салбарыг бий болгож чадна гэдэгт эргэлзэхгүй байна” гэсэн юм. Энэ үеэр ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн эрдэмтэн багш нарын хийсэн бүтээлээр үзэсгэлэн гаргасан байлаа. Үзэсгэлэнд эрдэмтэн багш нарын ном товхимол, бүтээлийн шагнал урамшууллыг дэлгэж тавьсан байлаа. Хүмүүсийн анхаарлыг татсан нэг зүйл нь эрдэмтэн багш нарын Монголын хөрсөнд тарьж ургуулсан жимс, ногооны танилцуулга, үр тарианы бүтээгдэхүүн, Монголын хөрсөнд тохирсон бордоонууд байсан юм. Тухайлбал, Чемалская сортын чавга. Үүнийг Сибирийн жимст цэцэрлэгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн туршилтын талбайд В.С.Путов, Т.М.Целецавер нар Манжурская, Красавец чавганы сортыг эвсэлдүүлж гаргажээ. Модны өндөр гурван метр, өвөлд тэсвэртэй, жил бүр жимсэлдэг. Талбайд суулгацыг суулгаснаас хойш 3-4 жилийн дараа жимсээ өгч эхэлдэг байна. Жимсний гахэмжээ 12-32 грамм, хүрэн өнгийн жимстэй, жимсний гадна талаар цагаан өнгөртэй. Нэг модны дундаж ургац 14-15 кг, өвчин хортонд бага нэрвэгддэг. Үр жимсэнд С аминдэм 4.11 мг, сахар 5.11 хувь, пектин 10.87 мг агуулдаг энэ жимсийг Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуулийн эрдэмтэн, багш Н.Сайханцэцэг, Д.Хандсүрэн, Г.Ганцэцэг нар Монголд нутагшуулсан байна.
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

8 цаг 35 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

11 цаг 55 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

17 цаг 7 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

17 цаг 7 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

17 цаг 7 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Өчигдөр 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Өчигдөр 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Өчигдөр 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин