Иргэн Д.Ламжав гуайн өгсөн сануулга

2018-11-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

-Эрх баригчдын “айлгах төлөвлөгөө” амилах вий-

Т.БАТСАЙХАН Эрх баригч намын хагарал, эрх ашгийн төлөөх тэмцэл улс төрд тогтворгүй байдлыг нэгэнт үүсгэчихлээ. Үүнээс үүдэн нийгэмд захиалгатай, захиалгагүй бараан мэдээллүүд хөвөрч байна. Мөн улс төрөөс ирж байгаа зарим акциуд нь айдас төрүүлж эхлэв. Тэд айлгах төлөвлөгөө гаргаад тоглож эхэлсэн бол яана. Тэр тоглоом нь сүүлдээ шоглоом болж айлгах төлөвлөгөө нь амилах вий дээ. Ийм айдас ниймгийн тодорхой хэсэгт байна. Бүр Төрийн ордон, чуулганы хуралдаан дээр ч яригдсан асуудал учраас айлгах төлөвлөгөө оргүй хоосон зүйл биш гэж харагдаад байна. Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Давааг чөлөөлж, оронд нь үүрэг гүйцэтгэгч томилов. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригийн оройхон гэнэт л зарласан асуудал. Улс төрийн халуун сэдэв нь МАН-ын хагарал, Засгийн газрыг огцруулах асуудал байсан учраас олон нийт төдийлөн анзаараагүй. Зэвсэгт хүчин бол эх орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын өмнө онцгой үүрэг гүйцэтгэдэг байгууллага. Тийм атал даргыг нь гэнэт чөлөөлж, үүрэг гүйцэтгэгч томилно гэдэг анзааралгүй өнгөрч боломгүй асуудал байлаа. Түүний дараахан буюу баасан гаригт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ асуудлаар “ЗХЖШ-ын дарга Д.Даваа Ерөнхийлөгчийн цэргийн бодлогын зөвлөх болж байгаа. Дараа долоо хоногт шинэ даргыг томилно” гэсэн юм. Гэтэл бүтэн долоо хоног өнгөрөхөд ЗХЖШ-ын даргын томилгоо орж ирсэнгүй. Тусгай үүрэг бүхий Монгол Улсын Зэвсэгт хүчин үүрэг гүйцэтгэгч даргатай хэвээр л байна. Энд нэг зүйл эргэн сануулахад 2008 оны долдугаар сарын 1-ны үймээн самууны үед Цагдаагийн байгууллага нь үүрэг гүйцэтгэгч даргатай байсан билээ. Өнгөрсөн ням гаригт Тусгаар тогтнолын ордон хөл хөдөлгөөн ихтэй байв. Залуус холхилдож, тэнд нэг л зүйлд бэлдээд байгааг ажигласан хүмүүс бий. Гэтэл түүний дараахан Ерөнхий сайд У.Хүрэлсүх 100 залуусыг бэлтгэж байгаа тухай мэдээ гарав. Засгийн газрыг огцруулах асуудал нэгэнт яригдсан учраас намын дарга нь залуусаа бэлтгэж, хувьсгалт тэмцэлд уриалсан гэж байгаа. Энэ талаар намын гишүүд нь ч ярьж, Ерөнхий сайд, Аюулгүй байдлыг зөвлөлийн гишүүний хувьд ингэж иргэдээ жагсаал цуглаан турхирч болохгүй гэдэг асуудал яригдаад эхэлсэн. Хас тэмдэгтэй хүмүүсийн мэдээлэл хамгийн айдастай нь байлаа. Ялангуяа тэд гарч ирээд улс төрийн мэдэгдэл хийчих шиг болсон. Ерөнхий сайд, Засгийн газрыг унагаавал ташуураа бариад босно гэнэ үү. МАН-ын хагарал сүүлдээ нийгэм улс төрд хас тэмдэгтэй, хүн амины хэрэгт холбогдож байсан хүмүүсийг гаргаж ирэх хэмжээнд тулж иржээ. Тэдний мэдээлэл нийгэмд нэлээд айдас төрүүлсэн. Ерөнхийлөгчийн дэргэд бас цэргийн тусгай анги байгууллагдсан талаар иргэн Д.Ламжав цахим хуудаснаа бичжээ. Армийн албан ёсны тогтолцооноос гадуур ийм тусгай анги байгуулсан юм байна гэж ойлгосон. Монгол Улсын Төрийн тэргүүнийг тусгай албад хамгаалдаг. Гэтэл дахиад тусгай анги байгуулж байгаа нь юунд бэлтгээд байгааг ойлгоход ч бэрх байна. Энэ талаар Д.Лхамжав гуай “УИХ энэ бүхний талаар нягтлан шалгах үүргийнхээ дагуу зохих этгээдүүдээс хариу авч даруй нийтэд мэдээлэх, ирээдүйд тохиож болох төрийн эргэлт зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь зүйтэй” гэжээ. Өчигдөрхөн Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын гадна буутай цэргүүд гарсан талаар мэдээлэл хөвөрсөн. Зураг нь ч цахим ертөнцөөр тарж, нийгэмд мөн л айдас төрүүллээ. Гэсэн ч удалгүй Цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийж, үзүүлэх сургалт болсон гэж байлаа. Хүчний байгууллагын үзүүлэх сургалт цахилгаан станц орчимд болсон нь хачирхалтай асуудал, содон үйл явдал байв. Ийнхүү улс төрийн бүлэглэлүүд задарч, тэмцэлдэхийн хэрээр нийгэмд эрүүл бус зүйлүүд ажиглагдах боллоо. Хэн нэгнийх нь айлгах төлөвлөгөө энэ тэнд хэрэгжээд байж болох юм гэсэн хардлага, айдастай л сууна. Иргэн Д.Лхамжав гуайн “Ирээдүйд тохиож болох төрийн эргэлт зэрэг эрсдлээс урьдчилан сэргийлэх нь зүйтэй” гэсэн сануулгыг дахиад уншихад гэмгүй л болов уу. Эх сурвалж:www.polit.mn
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

8 цаг 37 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

11 цаг 58 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

17 цаг 10 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

17 цаг 10 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

17 цаг 10 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Өчигдөр 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Өчигдөр 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Өчигдөр 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин