Хил дамнасан эрэн сурвалжлага хийхэд сэтгүүлчдийн анхаарах таван зүйл

2018-11-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Саяхан Дани Улсын Копенгаген хотноо зохион байгуулагдсан 18 дахь удаагийн Авлигын эсрэг олон улсын хурлын үеэр оролцогчид Панамын баримтууд, Парадайзын баримтууд зэрэг хил дамнасан томоохон мөрдөн шалгах ажиллагаа явуулахад тулгардаг бэрхшээл, ололттой талууд, сайн туршлагын талаар  санал солилцон дараах 5 аргыг ашиглавал амжилтад хүрнэ гэж дүгнэжээ.
  • Сэжүүрийн мөрөөр дага. Олон Улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын сэтгүүлч Хишам Алламын хэлснээр олсон сэжиг, сэжүүр тань цаашид нягтлан шалгаж, цаг хугацаа, хөрөнгө хүч гаргах шаардлагатай эсэхийг нэн тэргүүнд олж тогтоох нь чухал. Үүний тулд яг газар дээр нь ажиллаж байгаа хүмүүсээс тодруулж, юу хэлэхийг нь сонсох шаардлагатай юм. Өөр хэн ч биш гагцхүү таны олсон сэжүүрийн талаар сайн мэдэх хүмүүс л цаашид үргэлжлүүлэх шаардлагатай эсэхийг мэднэ.
  • Багаар ажилла. Зарим улсын сэтгүүлч нар мэдээлэл олж авах боломж муутай, зарим улсынх нь авлигын хэргийг ил болгох нөхцөл бололцоо ихтэй ч өөр улсуудын дотоодын систем, эрх зүйн орчин, соёл, хүнд сурталтай байдал зэргийг ойлгож, мэдэхгүй байх тал бий. Энэ асуудлыг даван туулахын тулд сэтгүүлчид өөр улсын дотоодын сэтгүүлч нартай нягт уялдаа холбоотой ажиллаж, цаг мөнгөө хэмнэх үр дүнтэй сүлжээ бий болгох ёстой.  “Энэ бол хамтын хүчин чармайлтын хамгийн том жишээ. Ийм багт туршлагатай, сайн сэтгүүлч, редакторууд ажиллахаас гадна шинэ залуу хүмүүсийг эгнээндээ нэгтгэж, тэднийг туршлагажуулж, залгамж чанараа хадгалж үлдэх ёстой” хэмээн чөлөөт эрэн сурвалжлах сэтгүүлч Наталье Седлецка хэлж байна.
  • Өөрийн мэдээллийн санг бүрдүүл. Таны ажиллаж байгаа газарт мэдээлэл олж авах нь хуулиар хязгаардлагдмал байж болно. Иймд нээлттэй мэдээлэл ил болох хүртэл хүлээж, цаг алдахын оронд боломжит бүх байдлаар, хамааралтай хамгийн жижиг мэдээллийг ч нэгтгэн, цуглуулж байх чухал. Ингэснээр таны цуглуулж буй мэдээллүүд таны өгүүлэх гэж буй түүхтэй аль хэдийн нэг шугамд орж эхэлнэ.
  • Төрийн бус байгууллагуудтай хамтран ажилла. Зарим сэтгүүлч төрийн бус байгууллагатай хамтран ажиллахаас зайлсхийдэг ч тэдний сүлжээнд нэвтэрснээр зөв эх сурвалжууд руу нэвтрэх боломжтой болдог. Редактор Самуел Аккер “Өөрт чинь ямар нэгэн сэдэл өгөх хүнтэй байх маш чухал. Үгүй бол сэтгүүлчид аливаа зүйлийг орхигдуулж, давж харах талтай байдаг” гэсэн байна. Мөн тэрээр “ Парадайзын баримтуудаас Германчууд төрийн өндөр албан тушаалтнууд болон урлаг соёлын оддын талаарх мэдээллийг илүүтэй сонирхож байсан. Гэтэл бусад оронд огт өөр сонирхолтой байх тал бий” гэжээ.
  • Гарсан үр нөлөөнд бүү бухимд. Өөрийн тань хамгийн гол зорилго бол хил дамнасан авлигын гэмт хэргийн схемүүдийн талаар олон нийтэд мэдээлэх явдал гэдгийг үргэлж сана. Гэвч авлигын эсрэг шинэчлэл хийгдэж, ил тод хариуцлатай байдал дээшилнэ гэсэн үг биш юм. Харин ч авлига үргэлжилсээр, сэтгүүлчид хохирсон явдал гарсаар байдаг. Үүнд гутрах хэрэггүй. Таны ил болгосон мэдээллийг тань холбогдох байгууллагууд, эсвэл хүний эрхийн группууд нийгэмд шинэчлэл авчрах компанит ажилдаа үр дүнтэйгээр ашигладаг. Иймд өөрийн мэдээллээ аль болох олон хүнд хүргэхийг хичээ. Энэ нь мөн бусад эрэх сурвалжлах сэтгүүлчдэд аюулгүй орчин бүрдүүлэхэд тусална.
Эх сурвалж: iaac.mn
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

8 цаг 58 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

12 цаг 18 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

17 цаг 30 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

17 цаг 30 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

17 цаг 30 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Өчигдөр 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Өчигдөр 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Өчигдөр 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин