Б.Найдалаа: “Дарга нарын эдийн засаг”-ийг нураах хэрэгтэй

2018-11-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ ХҮН-ын дарга Б.Найдалаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.   -ЖДҮ, 60 тэрбумаас үүдэлтэй хулгайч, луйварчидтайгаа хариуцлага тооцож чадахгүй байгаа төрийн гурван өндөрлөг ажлаа өг гэдэг шаардлага тавьж байгаа юм байна. Гэхдээ та бүхний хэлж, ярьж байгааг ХҮН-ынхан ирэх сонгуульд горилж, шоудах вий гэх болгоомжлол, хардлага нийгэмд үүссэн байна? -Монгол Улсын хэтийн төлөв, ирээдүйн хөгжлийн талаар ярилцаж, гарц гаргалгааг хайж, хэрэгжүүлэхэд анхаарал хандуулах хэрэгтэй. Гэтэл үүссэн нөхцөл байдлаас харвал, Монгол Улсын төрийг өөрийн эрх ашиг, хүслээ гүйцэлдүүлэх төдийхнөөр харж улс төрийн жижиг бүлэглэл хуваагаад эзэлчихсэн байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч эв нэгдлээ хангахгүй, Засгийн газар нь худал сүржигнэхээс хэтрэхгүй, УИХ-ын гишүүд нь ЖДҮХС-гаас зээл авсан нь ил тод болчихоод байхад хариуцлага хүлээдэггүй. Зөвхөн хоорондоо хувийн эрх ашгийн төлөө зодолдож, зөвшилцвөл Монгол Улс цаашид хөгжихгүй, монгол хүний амьдрал хэзээ ч дэвжиж дээшлэхгүй. Тиймээс энэ завхралыг засч, залруулах нь хамгийн чухал. Хэдийгээр бид хариуцлага тооцох тухай мэдээлэл хийж, шаардаж байгаа боловч ирээдүйд, үр хойчдоо ямар нийгэм, ямар эдийн засаг үлдээх вэ гэдэг нь монгол хүн бүрийн өмнө тулгамдаж байгаа асуудал. Үүнийг засч залруулахын тулд Хөдөлмөрийн үндэсний нам гарч ирсэн. Магадгүй нийгмийн захиалга байсан гэж болно. Түүнээс хэдэн залуус улс төрд гарч төрийн эрхийг барихын төлөө улайраагүй гэдгийг ойлгох хэрэгтэй. -Өнгөрсөн сонгуулиар танай нам гарч ирсэн боловч дотоод хагарал, үл ойлголцлоос болж унасан гэж харагддаг. Ер нь нам байгуулахдаа ямар зорилготой байсан юм бэ? -Хэрэв тухайн үед сонгогдохын төлөө зорьсон бол ямар нэг арга хэрэглээд ч болов УИХ-ын гишүүн болох боломж байсан. ХҮН-ын зорилго бол Монгол Улсыг ирээдүйд хөгжүүлэхийн төлөө зүтгэх. Ингэхдээ шинэ үеийн төлөөлөл, шинэ бодлого, мэдлэгт суурилсан урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлан ажиллах төлөвлөгөөгөө боловсруулсан байгаа. Үүнд монгол хүн бүрийн оролцоо чухал бөгөөд ингэснээр улс төрийг цэвэрлэх боломж бүрдэх юм. -Улсын төсвийг хэдийгээр хуулийн хугацаандаа баталсан боловч Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавих санал оруулсан. Үүнийг нь Хууль зүйн байнгын хороо дэмжсэнгүй. Цаашид хэрхэх бол? -Мэргэжлийн талаас нь харвал Улсын төсөвт хориг тавьж, түүнийг эсэргүүцэж байгаа болон ЖДҮХС, 60 тэрбум гээд нийгэмд үүссэн асуудалд ямар ч тооцоолол, үндэслэл алга. Зөвхөн хувийн эрх ашгийн төлөөх тэмцэл хийх явцаа гоё нэрээр халхавчилж байгаа хэрэг. Энэ маш харамсалтай. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас эхлээд УИХ-ын гишүүд, төрийн албан тушаалтнууд гээд улс орны хөгжлийн төлөө санаа чилээж яваа ганц ч хүн алга. Үүнийг эмгэнэл гэхэд ч багадах зүйл. -Ирэх онд бид ямар орлого олж, хэрхэн амьдрах вэ гэдгээ тодорхойлоход бэрх байна гэдгийг эдийн засагчид ярьж байна. Тэгэхээр 2019 оны улсын төсвийн байдлыг та хэрхэн харж байна вэ? -Улсын төсвийг батлана гэдэг тэр баримт бичгийн дагуу ямар орлого олж, түүнийгээ хэрхэн зарцуулах вэ гэдгээ тодорхойлох үйл явц. Мэдээж урт хугацааны төлөвлөгөөгүй, хийх ажлаа эрэмбэлэхгүйгээр төсөв зохиож, түүнд нь өөр нэгэн дүн тавих нь хэт өрөөсгөл. Үнэн хэрэгтээ ямар ч тооцоогүй, ТЭЗҮ-гүй хэрнээ шүүмжилж түүндээ хориг тавьж байгаа нь ичгэвтэр байгаагийн илрэл. Монгол Улсын хөгжлийн бодлого, 2019 оны төсөв зөвхөн жижиг бүлэглэлүүдийн эрх ашгийг хамгаалах зэмсэг болж байна. Үүнийг сууриар нь өөрчлөхгүй бол Монгол Улсын хөгжил, тусгаар тогтнолын тухай ярих ч хэрэггүй. -Та хариуцлага тооцох чадамжгүй төртэй, парламенттай гэж хэлэх гээд байна уу? -Тэгэлгүй яахав. ЖДҮХС-гаас зээл авсан баримт, түүнд холбогдсон албан тушаалтнуудын мэдээлэл ил тод байхад хариуцлага тооцож чадахгүй байна. Нийтэд ил байгаа хэргээ шийдвэрлэж чадахгүй, албан тушаалтнууддаа хариуцлага тооцох чадамжгүй учраас далд байгаа хэргүүдийг илрүүлнэ гэж итгэх аргагүй. Бидний зүгээс тавьж байгаа шаардлага бол эхлээд ЖДҮХС-гаас зээл авсан Засгийн газрын болоод УИХ-ын гишүүдийнхээ эрхийг түдгэлзүүлж прокурорын байгууллагад шалгуулмаар байгаа юм. Мөн Ерөнхийлөгчөөс эхлээд УИХ дарга, Ерөнхий сайд нь шалгуулах хэрэгтэй гэвэл бас шалгуулах нь зүйтэй. Энэ алхмыг хийж чадаагүй байж шударга ёс ярьж, биесээ буруутгах нь утгагүй. Ер нь хулгайч, луйварчдын тогтолцоог засварлана гэж байхгүй. Тэгэхээр увайгүй сэтгэлгээтэй улстөрчдийг сууриар нь зайлуулах хэрэгтэй. Энэ нь зөвхөн улс төрийн асуудал биш, Монгол Улсын хөгжил, Монгол гэх үндэстний ирээдүй ямар байх вэ гэдэгтэй шууд холбоотой гэдгийг ойлгох учиртай. -Та бүхэн бусармаг зүйлтэй, бохир улс төртэй тэмцэх тухай ярьж байна л даа. Төрийг цэвэрлэхийн тулд яг юу хийх вэ? -Нэн тэргүүнд ЖДҮХС-тай нэр холбогдсон албан тушаалтнуудтайгаа хариуцлага тооцож чадахгүй байгаа УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч аалзны тор шиг хэлхэлдэж холбогдсон улстөрчдийг цэвэрлэх хэрэгтэй. Хамгийн чухал нь урт хугацааны хөгжлийг төлөвлөхийн тулд шинэ үеийн мэдлэг хэрэгтэй байгаа юм. Хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд зарчим хэрэгтэй. Үүний тулд төсвийн хөрөнгөнөөс хумсалдаггүй, танай, манай нам гэж талцдаггүй шинэ үеийн боловсон хүчин, улстөрч хэрэгтэй. Төсвөөс мөнгө гувчуулж өөрийнхөө бизнесийг босгодог. Жирийн бизнес эрхлэгчдийг нухчин дардаг увайгүй бодлогыг хөхиүлэн дэмжигч гэнэт баяжигч тэрбумтан Монгол Улсын хөгжлийн төлөө юу ч хийхгүй юм байна гэдгийг бид харлаа. Өөрсдийн эрх мэдлийг тасралтгүйгээр үргэлжлүүлэхийн тулд шимэгч эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэхийн төлөөх тулаан дунд ард түмэн, татвар төлөгчид хохирсоор байх уу гэдэг асуудал тулгарч байна. Шударга бус эдийн засгийн тогтолцоог бүхлээр нь нураахгүй бол жирийн иргэн, бизнес эрхлэгч шударгаар хөдөлмөрлөсөн ч ахиж дэвжихгүй бахь байдгаараа л байх нь. Хэрэв шимэгч эдийн засгаа нураагаад эрүүлжүүлж чадвал гурван хувийн хүүтэй бизнесийн зээл зорилтот бүлэгтээ ямар нэг арын хаалга, танил тал ашиглахгүйгээр хүрдэг болно. Үүний төлөө бид тэмцэхээ илэрхийлж байгаа юм. Хэрэв нийгэмд шударга ёс тогтвол бизнесийн орчин сайжирч эдийн засгийн чадавхи өснө. Ингэснээр багш, эмч нарын цалинг нэмэх эх үүсвэр бий болно. Цаашилбал, бизнесийн орчин, гадаадын хөрөнгө оруулалт, мега төсөл гээд хөдөлж чадахгүй, гацсан бүхий л салбарын ажил үйлчилгээ хэвийн голдиролд орж ажиллах болно. Эцсийн дүндээ энэ бүхэн эдийн засгийн чадавхийг сайжруулахын зэрэгцээ нийгмийн байдал, улс орны хөгжил, аюулгүй байдлыг бэхжүүлэх хөшүүрэг болох юм. -Эдийн засаг тогтвортой байхын тулд бизнесийн болоод үйлдвэрлэлийн салбар нь зогсолтгүй эргэж, хөгжиж байх учиртай. Гэтэл зээлийг нь “дээгүүрээ” хуваагаад идчихдэг нийгэмд эдийн засгийг эрүүлжүүлэх тухай ярих нь хэр оновчтой вэ? -Ний нуугүй хэлэхэд том, жижгээс үл хамааран бизнесийнхэн эдийн засгийн “шорон”-д байна. Тэдэнд бага хүүтэй зээл байхгүй. Харин татвар, торгууль, шийтгэвэр бий. Үнэн хэрэгтээ үйлдвэрлэлээ хөгжүүлэх тухай ярьж байгаа ч бодит дэмжлэг нь эзэндээ хүрэхгүй байна. Монгол Улс хоёр тусдаа эдийн засагтай гэхэд хилсдэхгүй. Үүнийг ЖДҮХС-гийн зээл хэнд хүрснээр тодорхойлж болох юм. Гэтэл эдийн засгийн “шорон”-д байгаа үйлдвэрлэгчид болоод ард түмнийхээ тархийг байнга угаадаг “дарга нарын эдийн засаг”-ийн тогтолцоотой болжээ. Тэгэхээр энэ эдийн засгийг нураах хэрэгтэй байгаа юм. -Танай нам ард түмнээс хандив тусламж гуйж байна. Намын санхүүжилтэд зориулан хандив өргөх хүн гарах болов уу? -ХҮН зөвхөн нам гэх хайрцагт баригдахгүй, нийт монголчуудын хөдөлгөөн байхыг хүсч байна. Бид ард түмнийхээ дэмжлэгтэйгээр бохир улстөрчдийг зайлуулах болно. Бид хүч тэнцвэргүй тулаанд орох гэж байгаа учраас ард түмнээсээ дэмжлэг хүсч байгаа юм. Манай намын залууст мөнгө байхгүй ч арга техник, мэдлэг, зарчим бий. Тэгэхээр зөвхөн ХҮН-ын залуус ард түмнээ манлайлан эдийн засгийн “шорон”-д байгаа Монгол Улсыг чөлөөлөхийн төлөө зорьж байна. Манай намд хандив өргөсөн мэдээлэл олон нийтэд нээлттэй байхын сацуу зарцуулалт ч мөн ил тод байна. Манай улс хэдийгээр Шилэн дансны тухай хуультай боловч хэрэгжихгүй байгаа учраас улсын төсвийн хөрөнгийг гувчуулан завших нөхцөл бүрдсэн хэрэг. Үүнийг халахын тулд намын санхүүжилтийн мэдээллийг ил тод болгохыг зорьсон. Эцэст нь хэлэхэд бид ирээдүй хойч үедээ цэвэр, шударга өрсөлдөөн хөгжсөн нийгмийг үлдээхийг зорьж байна. Одоо засаглаж байгаа, өмнө нь засаглаж байсан улс төрийн хүчнүүдийг шинэчлэгдэж, сайжрахыг хүлээгээд нэмэргүй гэдгийг харлаа. Ард түмний амьдралыг сайн сайхан болгохын төлөө зүтгэх болов уу хэмээн итгэж сонголт хийсэн сонгогчид гомдлынхоо туйлд хүрч байгааг улс төрийн намууд, түүний удирдлага, гишүүд ойлгох цаг болсон. Эх сурвалж: www.polit.mn
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

11 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

4 цаг 45 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

8 цаг 5 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

12 цаг 10 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

12 цаг 10 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

12 цаг 10 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Өчигдөр 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Өчигдөр 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Өчигдөр 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин