Оросын байгалийн хийг одоо хэн ч хааж чадахгүй

2018-11-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Д.ЭНХЭЭ Орос, Туркийн лидерүүд арваннэгдүгээр сарын 19-ний даваа гарагт Стамбул хотноо дорно дахины дэг жаягаар зохион байгуулсан ёслол хүндэтгэлийн нөхцөлд видео бага хурал хийж байгалийн хий дамжуулах “Турк урсгал” хэмээх хоолойн хамгийн нарийн төвөгтэй, далай тэнгисийн хэсгийн барилга байгууламжийг дуусгавар болгов. Турк улс Евроазийн эрчим хүчний суурь баазад үнэн хэрэгтээ нэгдэж орно гэдэг бол Москва, Анкара хоёрын аль алинд адилхан ашигтай. Тэгэхдээ Анкара бүр одооноос газрын дундад тэнгисийн бараг хамгийн гол зангилаа (хаб)-ны чиг үүргийг өөртөө авахаар оролдож эхэллээ. Энэ бол хоёр талын харилцааны бусад тулгамдсан асуудалд хамаатай хэлэлцээний “ёслолын бус” хэсгийг Владимир Путин, Режеп Тайип Эрдоган нарт мэдэгдэхүйц хөнгөвчилж өгөх нь огт эргэлзээгүй. Тухайлбал, С-400-г нийлүүлэх, мөн Сирийн хойд хэсэг дэх террористуудын сүүлчийн түшиц, тэгэхдээ “Туркийн аюулгүй байдлын бүс”-д хамаардаг Идлиб тосгоны нөхцөл байдлыг зохицуулах асуудал гэх мэт. Магадгүй, Украины асуудлаар ч хэлэлцэж болох юм. Гэхдээ, сүүлчийн асуудлыг тойрч гарахын аргагүй. Нэгд, “Турк урсгал”-ын барилга байгууламжийг бүтээн байгуулж байгаа баримт өөрөө Украин улс автоматаар өөрийнхөө “амин чухал ашиг сонирхол” хэмээн үздэг бүхнийг хавчиж хохироож байгаа. Хоёрт, хуучны Зөвлөлт улсын нутаг дэвсгэрээс нурж эмтэрч байгаа солиорол дэндүү халдвартай, бас хор хөнөөлтэй. Бүс нутгийн хоёр томоохон тоглогчийн амжилттай жигдэрч байгаа стратегийн харилцан үйл ажиллагааны дунд, жишээлбэл, Стамбулын Фанар дүүргийн асуудал мэт саад төвөг учруулах нь орос, туркийн аль аль талд хэрэгтэй байх болов уу даа. Юутай ч эхлээд цөмийн гүрний Ерөнхийлөгч туркийн Стамбул руу ниссэн үйл явдлын талаар тоймлон өгүүлье. Хэргийн учир нь ямар нэг гайхамшигтай цар хүрээ бүхий төсөлд ч байгаа юм биш. “Ямал СПГ” төслийн (нээлтэд нь Путин мөн л нисэж очсон) хөрөнгө оруулалтын зардал 27 тэрбум доллар, “Турк урсгал”-ын хоёр шугам хоёулаа түүнээс мэдэгдэхүйц, ойролцоогоор дөрөв дахин хямд. За тэгээд энд тэндгүй зөндөө л бүтээн байгуулалт барьж байгуулж байна, тэр бүү хэл, хосгүй ховрыг ч мөн адил, харин ОХУ-ын ерөнхийлөгч ганц. Тийм болохоор “Турк урсгал”-д тавьсан ийм онцгой анхаарлыг мэдээж үүгээр тайлбарлашгүй. Үнэндээ бол оросын лидер түүх бүтээхээр явсан хэрэг. Байгалийн хий дамжуулах хоолойнуудыг эцсийн байдлаар ашиглалтад оруулснаар (2019 оны эцэст гэж төлөвлөсөн) Европын эрчим хүчний дүр зураг мэдэгдэхүйц өөрчлөгдөнө. Үүнийг “өөрсдийн” “Хойд урсгал-2”-ын барилга байгууламжийг дуусгах гэж яарч тэмүүлж байгаа германчууд, жишээлбэл, маш сайн ойлгож байгаа. Европын эрчим хүчний хувьд “Турк урсгал” зүгээр л юуны өмнө өөр (альтернатив) хувилбар. Хий дамжуулах хойд болон турк хонгилууд ашиглалтад орохоор ямар чиглэлээр (маршрутаар) хүргэх билээ гэж толгой өвдөх юмгүй болгох өнөөх “эрчим хүчний аюулгүй байдал” хангагдаж хий дамжуулах хаалтыг нээх хаах дархан эрх (монопол)-ийг хэн ч эзэмшихгүй болно.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Турк улсын Ерөнхийлөгч РежепТайип Эрдоган нар байгалийн хий дамжуулах “Турк урсгал” хоолойн далай тэнгисийн хэсгийн барилга байгууламжийг дуусгавар болгох ёслол дээр
Мэдээжийн хэрэг Орос улсаас өөр хэн ч эзэмшихгүй гэсэн үг. Европын холбооны улс орнуудад оросын байгалийн хийг худалдан борлуулах чухамхүү дархан эрх (монопол)-ийн төлөө өрсөлдөж байгаа Украины үүрэг онцгой суларна. Ийм (туйлаас зах зээлийн эсрэг) үүсгэлийг идэвхтэй дэмжсэн, дэмжсээр байхын сацуу зөвхөн өөрийнхөө зорилтуудыг л шийдэж байгаа зөвлөхүүдийн үүрэг ч мөн суларна. Туркийн чиглэл бол ОХУ-ын хувьд ч, Европын “бүтээгдэхүүн хэрэглэгчдийн” хувьд ч “үйлдвэрлэгч-хэрэглэгч”-ийн өөр хоорондын харилцаан дундуур хөндлөнгийн оролцогч байхыг боломжгүй болгож байгаа юм. Тэгээд ч одоо чухамхүү ОХУ, Турк улс хоёр цаашдаа Европт нийлүүлэх чиглэлийн талаар тэгэхдээ улс төрийн аядуу өнгө аясаар “Европын холбоотой зөвшилцөх” хэрэгцээг дурдаж сануулан үнэн хэрэгтээ сонголт хийж байгаа нь тохиолдлын хэрэг огт биш юм. “Өмнөд урсгал”-д тохиолдсон маш эвгүй түүх давтагдахыг Москва мэдээж хүсэхгүй байх нь аргагүй. Гэхдээ гол сонголт арай өөр зүйлд байгаа юм. Өмнө нь үндсэн хэмээн тооцогдож байсан “грекийн чиглэл” өнөөгийн Грекийн Ерөнхий сайд Ципрасын дэндүү тогтворгүй байр сууринаас шалтгаалж Москвагийн урам зоригийг Балканы хувилбараас (Туркээр дамжин Болгар, тэгээд цаашаа Серб, Унгар, Австри – тэнд “хойд” болон “турк” хонгил хоёулаа учир зүйтэй нийлэх боломжтой) хавьгүй багаар хөдөлгөж байгаа. "Грекийн" хувилбарыг ч мэдээж ор тас орхиогүй. Одоо хамгийн гол нь сонирхогч тал бол оросын худалдагч нар биш харин европын худалдан авагч нар болж байна. Юутай ч Туркийн лидер Режеп Эрдоган баярлах юмтай байна. Учир нь туркийн эрчим хүчийг евроазийн суурь баазад (платформд) шилжүүлж байгаа явдал Туркийг Европт илүү хэрэгтэй болгож байгаа нь хачирхалтай.   Эх сурвалж: РИА-Новости  /Дмитрий Лекух/
Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн ж

4 цаг 44 мин
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөнгөн цагааны үйлдвэр барина” гэсэн нь нутг

4 цаг 44 мин
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

Намрын улс төр халуурах, шатах, аль эсвэл намдуу байхыг зуны нууц уулзалтууд тодорхойлдог. Энэ нь албан ё

4 цаг 44 мин
БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

22 цаг 47 мин
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

2026-08-07
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

2026-08-07
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

2026-08-07
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

2026-08-06
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

2026-08-06
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

2026-08-06