40 наснаас хойш архи биед хэрхэн нөлөөлдөг вэ?

2018-11-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ Британийн “The Telegraph” сонин 40 наснаас хойш спиртийн ундаа организмд хэрхэн нөлөөлдгийг эрдэмтдийн тусламжтай тайлбарласан өгүүлэл нийтэлжээ. Алконголь аль ч насанд организмд нөлөөлнө. Гэхдээ 40 наснаас хойш уусан архины үр дагавар 20, 30 насандаа уусан архинаас илүү хор хөнөөлтэй хэмээн Лондоны их сургуулийн коллежийн профессор Пол Уоллес үзэж байна. Өндөр настай өвчтөнүүдтэй ажилладаг сэтгэцийн эмч Тони Раогийн хэлснээр алкоголийг боловсруулах үүрэг бүхий эрхтэнүүд хөгширч удаан ажиллах болсноор хортой бодис организмд удаан хадгалагдана. Үүнээс гадна нас ахихын хэрээр бие дэх шингэний ерөнхий хэмжээ багасна. Тэгэхээр 40 насанд цусан дахь алкоголийн концентрац ижил хэмжээний архи уусан 20 настай хүнийхээс өндөр байна хэмээн “The Telegraph” сонинд бичжээ.   Тархи   Сархадыг гол төлөв сэтгэл сэргээх гэж хэрэглэдэг. Ууж байх үедээ бид сэтгэл хөөрч, хүч тамир сэргэж байгаагаа мэдэрдэг. Учир нь алкоголь гематоэнцефалийн саадаар дамжин өнгөрөхдөө биеэ удирдан хянах, эргэцүүлэн бодох, төлөвлөх үйл хариуцсан төвийн үйл ажиллагааг дарангуйлж гэмтээдэг. Ийм үйлдэл харьцангуй хурдан болж өнгөрнө. Дараа нь буцах үйлдэл явагдаж, өглөө болоход хүн сэтгэл санааны хүнд дарамт, уур бухимдлаа мэдэрдэг. Алкоголь тархийг элэгнээс хавьгүй түрүүнд гэмтээдэг хэмээн доктор Рао өгүүлж байна. Гэхдээ архинд гүнзгий орсон болон сархадыг тогтмол бага хэрэглэдэг тохиолдолд ч хор хөнөөл учруулна. Ер нь хүн элэгний хатуурал хэмээх онош тавих хүртэл сэтгэл гутрал, өөрийгөө хянах чадварыг туулж гардаг нь ёс мэт ажээ. 40-өөс дээш насныхны хувьд тархины үйл ажиллагаа муудах аюулаас гадна онош тодруулахад төвөг учирдаг. 20, 30 насныхны сэтгэл санаа муудсан үед эрүүл мэндэд нь асуудал үүсчээ хэмээсэн дохиог эргэн тойрныхонд нь өгдөг бол ахимаг насны хүмүүсийн хувьд зан ааш нь эвдэрчээ гэж үздэг. Хэргийн учир нь нас шүдэндээ ч гол нь биш. Харин сархадын хор нөлөөнд байдаг аж. Гэхдээ архинаас татгалзсанаас хойш хагас жилийн дараа тархи нөхөн сэргэдэг сайн мэдээ ч бас бий.   Арьс   Алкоголь цус дамжуулах судсыг өргөсгөж, цусны урсгалыг хурдасгаснаар арьсны архаг улайлтын шалтгаан болдог. Хэдэн цагийн дараа улайлт намдах боловч спиртийг тогтмол хэрэглэсний улмаас судаснууд өргөсч, арьсан дээр венийн торлог нүдэнд харагдахуйц болдог хэмээн арьс өнгөний эмч, профессор Ник Лоуэ тайлбарлажээ. Үүнийг лазераар эмчилж болох бөгөөд гагцхүү эрт үед нь эмчилбэл илүү тустай. Өөр нэг үр дагавар бол арьсан дээр гарах тууралт. Алкоголь сэтгэл санааны хямрал, уур бухимдлыг ихэсгэснээр андрогений (эр бэлгийн даавар) төвшин нэмэгдэж, улмаар батга үүсгэнэ. Үүнээс гадна спирт арьсыг ус чийггүй болгож, улмаар арьс хогжруутан хоёр нүдний доод хэсгээр уутанцар бий болно. Шар айраг, дарсанд агуулагдах сахар коллагеныг устгаж, арьсны уян зөөлөн чанарыг алдагдуулж, хөгшрүүлдэг.   Зүрх   Өдөрт нэг хундагаас хэтрүүлэхгүйгээр хэрэглэвэл улаан дарс зүрх судасны тогтолцоонд сайн нөлөөлдөг гэсэн судалгаа бий. Хэтрүүлж хэрэглэвэл цусны даралт урт, богино аль ч хугацаанд ихэсч, шигдээс болох эрсдэлийг өндөр болгоно. Британийн зүрхний өвчинтэй тэмцэх сангийн дэд захирал доктор Майк Кнептоны хэлж байгаагаар хяналтгүй спиртийн хэрэглээ зүрхний хавхлагийг гэмтээж, зүрхний дутагдалд хүргэдэг ажээ.   Элэг   Элэгний хатуурал зөвхөн архаг архичдын өвчин байхаа больж, спиртийг үе үе хэрэглэчихдэг дунд насны хүмүүст улам бүр элбэг оношлогдох болжээ. Залуудаа архийг тогтмол хэрэглэхээр элэг өөхөлж эхэлдэг. Гэхдээ 40 гарсан хойноо архинаас салахгүй бол өөх үрэвсэн сорви үлдээж, элэг агших болсноор эрсдэлийн бүлгийн зургаан хүн тутмын нэг нь циррозтой болно. Элгийг нөхөн төлжүүлэхийн тулд долоо хоногт доод тал нь гурван өдөр тогтмол ачааллыг нь хөнгөлөх хэрэгтэй. Ингэхдээ алкоголь хэрэглэхээс бүрмөсөн татгалзахын сацуу эрүүл хооллолтыг биеийн идэвхтэй хөдөлгөөнтэй хослуулах шаардлагатай.   Хорт хавдрын эсүүд   Алкоголийн ямар төвшин хорт хавдрын хөгжилд нөлөөлдөггүй тухай хэлэх боломжгүй. Этанол организмд орсны дараа хорт хавдар үүсгэдэг эсэд нөлөөлдөг ацетальдегид болж задарна. Тэгэхээр спиртийн аливаа хэмжээ аюултай. Тэгээд тамхи татдаг хүн бол амны хөндий, улаан хоолойн хорт хавдар тусах эрсдэл хэд дахин нэмэгдэнэ. Учир нь эсийн тамхины утаа мэдрэх чадварыг алкоголь идэвхжүүлдэг.   Нөхөн үржихүйн тогтолцоо   Данийн судалгаанаас үзвэл алкоголийг хааяа, бага зэрэг хэрэглэдэг хосуудтай харьцуулбал түүнээс бүрмөсөн татгалзсан хосуудад үр зулбах эрсдэл буурдаг байна. Долоо хоногт хугас шил дарс хэрэглэхэд жирэмслэх магадлалыг 18 хувиар бууруулдаг аж. Эрэгтэйчүүдийн хувьд спирт тестостероны (эр бэлгийн даавар) төвшинг бууруулж, ялангуяа, 40 наснаас хойш үр тогтоох чадварыг багасгадаг байна.   Жин   Организм алкоголийг хор хэлбэрээр нь хүлээж авдаг учраас аюултай хорт бодисыг аль болох түргэн гадагшлуулахын тулд хоол хүнснээс илүү хурдан боловсруулж эхэлнэ. Спиртийн ундаа өөрөө илчлэг ихтэй байдаг болохоор хоол боловсруулах тогтолцоо дараа нь хоол, хүнс боловсруулахдаа илчлэгийн илүүдлийг өөх тос руу ялгадаг хэмээн хоол судлаач Роберт Хобсон тайлбарлажээ. Этанол хоолны дуршил бий болгодог лептин хэмээх дааврын ялгаралыг дарангуйлдаг учраас организм өлсөж байгаа, үгүйг ялгахад бэрхшээлтэй болно. Чихэрлэг алкогольтой ундаа өөх тосыг ялгах үүрэгтэй инсулины төвшинг ихэсгэнэ. 40 наснаас хойш энэ өөх дотор эрхтэнүүдийг хучиж шар айрагных хэмээн нэрлэгдэх гүзээ сууж эхэлнэ.   Эх сурвалж www.polit.mn     
Малчны тухай хуулийн сонсгол болж байна

Малчны тухай хуулийн сонсгол болж байна

5 цаг 32 мин
Оюу толгойн гэрээг залилангийн шинжтэй гэж үзэн, хуулийн байгууллагад хандлаа

Оюу толгойн гэрээ нь Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомж, улмаар Монгол Улсын Үндсэн

7 цаг 31 мин
Баримтын хайрцаг: Ираны цөмийн хөтөлбөр: АНУ-ын дэмжлэгтэй төслөөс дайн өдөөх хүртэл

Ираны цөмийн хөтөлбөр нь Барууны дэмжлэгтэйгээр эхэлсэн боловч АНУ-Ираны хооронд олон арван жилийн хурц

14 цаг 36 мин
Намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ иргэдээс асууж тодруулна

Аймаг, сумдын ИТХ-ын нөхөн сонгууль өнгөрсөн амралтын өдрүүдэд орон даяар боллоо.

14 цаг 36 мин
ГХЯ: Монгол Улс, Казахстан Улсын хамтын ажиллагаатай холбоотой асуудлыг дипломат шугамаар шийдвэрлэнэ

ГХЯ: Консулын газар нь оршин суугчдын иргэний харьяаллыг өөрчлөх асуудалтай огт холбоогүй

Өчигдөр 14 цаг 53 мин
Хүдэр гол үерийн аюултай түвшинг 50 см даван хүчтэй үерлэжээ

Хүдэр гол үерийн аюултай түвшинг 50 см даван хүчтэй үерлэж байна

Өчигдөр 14 цаг 40 мин
Я.Содбаатар: МАН ерөнхийлөгчид нэр дэвшигчийг ард түмнээс санал авч гаргах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна

МАН ард түмний ерөнхийлөгчийг ард түмнээс нь санал авч гаргах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна

Өчигдөр 14 цаг 34 мин
Энэтхэгийн Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад айлчилж байна

Энэтхэгийн Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад хүрэлцэн ирлээ

Өчигдөр 14 цаг 26 мин
О.Цогтгэрэл: Сумын хэмжээнд АН-ын нэр дэвшигчид хамгийн олон санал авсан ч үр дүн энэ харьцаагаар гарахгүй байна

Сумын хэмжээнд АН-ын нэр дэвшигчид нийлбэр дүнгээрээ хамгийн олон санал авсан байна. АН-ыг ард иргэд дэмжиж байгаа. Гэхдээ сонгуулийн дүн энэ харьцаагаар гарахгүй байна

Өчигдөр 14 цаг 19 мин
Хөвсгөл нуур, Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ

Хөвсгөл нуур, Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ

Өчигдөр 12 цаг 42 мин