Хулгайд 30 орчим хөөрөг, үнэт эдлэлээ алдсан иргэдийг эрэн сурвалжилж байна

2018-11-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид их хэмжээний хохиролтой хулгайлах гэмт хэргийг илрүүлсэн байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэний орон сууцнаас үнэт эдлэл хулгайлсан Б гэгч нь хулгайлсан эд зүйлээ иргэдийн нэрлэж заншсанаар “Урт цагаан”-д үйл ажиллагаа явуулдаг алт, мөнгөний ченжид авчирч худалдсан нь шалгалтын явцад тогтоогджээ. Үүний дагуу Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид хулгайн эд зүйл худалдан авсан байж болзошгүй ченжийн ажлын байранд прокурорын байгууллагын зөвшөөрөлтэйгөөр шалгалт явуулж 30 орчим хөөрөг, алт, монет болон бусад үнэт эдлэлийг хураан авч, хэргийн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.  Ченжээс хураасан үнэт эдлэлээс дөрвөн хөөргийг хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдээс авсныг цагдаагийн байгууллагаас тогтоожээ. Тиймээс бусад эд зүйл хулгайлагдсан байж болзошгүй гэж үзэн хуулийн дагуу хохирогчийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байна. Эдгээр эд зүйлийн дунд таны хулгайд алдсан болон ижил төстэй үнэт эдлэл байвал Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс /утасны дугаар: 90060360/-т хандах юм байна. Хууль бусаар үйл ажиллагаа явуулж, хулгайн эд зүйл худалдан авдаг байсан алт мөнгөний дархан, ченж гэх этгээдүүдийг саатуулж, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн Б нарын хоёр этгээдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон байна. Эх сурвалж: www.polit.mn
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

9 цаг 39 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

12 цаг 59 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

18 цаг 11 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

18 цаг 11 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

18 цаг 11 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Уржигдар 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Уржигдар 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Уржигдар 10 цаг 34 мин