Ц.Цогзолмаа сайдын ЖДҮ-ээс дутахгүй сенсаци

2018-11-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Өндөр албан тушаалтнуудын хамгаалж байсан ЖДҮ-ийн зээлийн бөмбөг тэсэрснээс болж улс төр “утгаа алдлаа”. Хөнгөлөлттэй зээлд нэр холбогдсон  албан тушаалтнууд сэнтийгээсээ буух зэрэг юу ч биш болж байна.Хууль хяналтын байгууллага үнэн зөвөөр нь тогтоовол хариуцлага яригдаж таарах нь. ЖДҮХС-гийн дуулиан хүрээгээ тэлж бүхэл бүтэн Засгийн газрыг огцруулах “сум” болж харваж байна. Хоёр жил гаруйн хугацаанд эрх баригч намын 65 гишүүнийг зангидаж байсан Д.Хаянхярваа  27 гишүүний гарын үсэгтэй ,Засгийн газрыг огцруулах найман үндэслэл бүхий бичгийг УИХ-ын даргад өргөн бариад байгаа юм. АН-ын Улстөрийн зөвлөлөөс гаргасан шийдвэрээс харвал  Засгийг огцруулах гарын үсэг 27+9 болох нь нэгэнт тодорхой болов. Одоо гурван гишүүн нэмэгдэхэд л У.Хүрэлсүхийн кабинет тарна гэсэн үг. Гэтэл Засгийн газарт хариуцлага тооцохыг дэмжсэн 27 дунд ганц содон нь БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн гарын үсэг байгаа юм. Түүнийг сайн,муу хэлүүлсэн ч жил гаруй хугацаанд хамтран ажилласан нөхдийнхөө, кабинетынхаа эсрэг зогссонд гайхах, айх зэрэгцсэн хүмүүс олон байгаа бололтой. Олон нийтийн уур амьсгал ч Ц.Цогзолмаагийн шийдвэрийг зөвтгөх нь битгий хэл суудалтайгаа үлдэх тохироо гэх хандлага давамгайлж байгаа юм. Тэгвэл Ц.Цогзолмаа сайдтай холбоотой нэгэн мэдээлэл ил болсон нь ЖДҮХС-гийн зээлтэй нэр холбогдсон гишүүдээс дутахааргүй сенсаци дэгдээж магадгүй нь. Учир нь Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Улаанбаатар хотод баригдах Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлгийн барилгын тендер шалгаруулалт, төсөвт өртөг хууль журмыг ноцтой зөрчиж танил тал найз нөхдийн хүрээнд но-той шийдэгдсэн гэх баримтууд гарч ирлээ. Үүнийг батлах хэд хэдэн үндэслэл байгаа юм. Нэгдүгээрт: Ц.Цогзолмаа сайд энэ оны тавдугаар сард А/299 тоот тушаал гаргаж “... их сургуулийн эмнэлгийн барилга...” гэснийг “....... сургуулийн барилга..” гэж сольжээ. Хоёрдугаарт: 2015-2020 онд хэрэгжүүлэхээр 12.9 тэрбум төгрөгийн төсөвтэй сургуулийн барилгад ирэх оны  төсөвт таван тэрбум болгон нэмэгдүүлжээ. Гуравдугаарт,  буюу хамгийн ноцтой нь дээрх барилгын тендерийг сонгон шалгаруулахдаа тендер шалгаруулалтад Ц.Цогзолмаагийн танилын ганцхан компанийг оруулж, шалгаруулсан гэх.  Тодруулбал, сайдын гэр бүлийн найз Б.Султааны “Эрдэнэт Орчлон” компанийг шалгаруулж 11.5 тэрбум төгрөг өгөхөөр гэрээ хийжээ. Эндээс ганцхан он сартай хэсгийг анзаарвал Монголчуудын наадмын олон хоногийн амралттай давхцуулж буюу долдугаар сарын 16-нд тендерийг шалгаруулж, гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлсэн байгаа юм. Ингэхдээ БСШУСЯ-ны ТНБД-ын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Т.Ням-Очир 2018 оны долдугаар сарын 19-ны өдөр “Эрдэнэт-Орчлон” ХХК-д 2/8621 тоот албан бичгээр өгсөн мэдэгдэлдээ ноцтой гэмээр засвар хийсэн байна. Мэдэгдэлд дурдсанаар  анх хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор тендерийн баталгааг ирүүлээгүй бол эрхийг нь хүчингүй болгоно” гэснийг сүүлд 21 хоног болгон өөрчилжээ. Үүний учир нь “Эрдэнэт-Орчлон” ХХК мэдэгдэлд заасан хугацааг дөрөв хоногоор хэтрүүлж 579 сая төгрөгийн гүйцэтгэлийн баталгаа ирүүлсэн учраас компанийн эрх ашигт нийцүүлэхийн тулд сүүлд 21 хоног болгон өөрчлөхөөс өөр аргагүйд хүрсэн бололтой. Мөн аравдугаар сарын 09 буюу гэрээ байгуулснаас хойш нэг сарын дараа ажлын эхний гүйцэтгэл гэж 850 сая төгрөгийг “Эрдэнэт-Орчлон” компанийн дансанд шилжүүлсэн баримт нь байна. Эндээс харвал  дээрх компани гэрээ байгуулснаас хойш ганцхан сарын хугацаанд тэрбум төгрөгийн ажил хийж, түүнийх нь мөнгийг яам шуурхай шийдвэрлэж өгсөн байгаа юм. Төр, хувийн хэвшлийн ажил аль аль нь ингэж шуурхай шийдэгддэг бол өдийд Монгол Улсын хөгжил ямар байх байсан бол гэж өөрийн эрхгүй бодогдохоор. Гэтэл ажлаа хийчихээд мөнгөө авах гээд хэдэн сар жилээр яам, тамгын газар царайчлаад явж  байгаа хүмүүс хэд байгаа билээ. Ийнхүү хуулиас дээгүүр эрх ашигтай салбарын сайд, ТНБД, танилын компанийн ногоон гэрлийн “түүх” ингээд зогсохгүй. Сургуулийн барилгын тендерийг будлиулсан  “Эрдэнэт –Орчлон” компанийн захиралын хүүг БСШУС-ын яаманд ажилд томилсон байгаа юм. ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч Т.Ням-Очирын гарын үсэгтэй тушаалаас харвал Султааны Тогтохыг “Гадаад төсөл, хөтөлбөрийн төсвийн төлөвлөлт, олон улсын байгууллагын уялдаа, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн”-ээр өнгөрсөн наймдугаар сарын 21-нд томилсон байна. Ингэхдээ С.Тогтохыг хууль зөрчиж буюу төрийн албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалт өгөөгүйг Төрийн албаны зөвлөл тогтоожээ. Монголын улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчиж, эрх ашиг гэдгийг жинхэнэ утгаар нь харуулсан дээрх үйлдэлд зөвхөн салбарын сайдаар зогсохгүй эрх мэдлээ хэтрүүлэн хуурамч бичиг баримт үйлдсэн ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч зэрэг мөнгө төгрөгтэй холбоотой хэд хэдэн хүнд хариуцлага тооцож мэдэхээр байна.            
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

9 цаг 40 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

13 цаг 0 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

18 цаг 12 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

18 цаг 12 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

18 цаг 12 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Уржигдар 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Уржигдар 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Уржигдар 10 цаг 34 мин