Ромео, Намжил, Макс гурав

2018-11-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА Энэ удаагийн залуус буландаа УДЭТ-ын залуу жүжигчин Э.Тодгэрэл, Б.Шинэбаяр, Б.Золжаргал нарын тухай онцолж байна. Тэд театрын шинэ дүр төрх төдийгүй “Драм дөрөв” хамтлагийн залгамж халаа болж, “Драм гурав” хамтлагийг байгуулаад байгаа юм. 2000 оны эхээр УДЭТ залуу уран бүтээлчдээр хүрээгээ тэлсэн нь жүжигчин Б.Болд-Эрдэнэ, Н.Наранбаатар, Б.Амгаланбаатар, Г.Эрдэнэбилэг, Д.Ганцэцэг нар байв. Тэд нэгэн үе театрын шинэ дүр төрх, залуу жүжигчид байлаа. Алдарт “Надаар тоглосон хайр”-аас эхлээд хайр сэтгэлийн олон бүтээлд дүрээ мөнхөлж, дэврүүн залуу насныхаа гал цогийг асаасан байдаг. Тэд одоо дунд үеийнхэн болжээ. Харин уран бүтээлийн хувьд агуу “Гамлет”, “Тэнгэрийн хүү”-ээр “зиндаархсан” туршлагатай уран бүтээлчид болсон гэж онцолмоор. Залуус зөвхөн жүжиглээд зогссонгүй. “Драм дөрөв” хамтлаг байгуулж, “Улаанхуаран, цэргийн хуаран, улсын цирк, драмын театр” хэмээн уянгалуулсаар хөгжмийн урлагт хүч сорьсон удаатай. Жүжигчин Г.Эрдэнэбилэгээс хамтлагийн үндэс суурь нь юу вэ хэмээн хэмээн асуухад “Нөхөрлөл” гэж хариулсан байдаг. Яг л энэ замналаар явж буй энэ цагийн “Драм гурав” нь залуу жүжигчин Б.Шинэбаяр, Э.Тодгэрэл, Б.Золжаргал юм. Тэд анх 2013 онд УДЭТ-ын дэргэдэх студид танилцаж, нөхөрлөл нь эхэлжээ. Тэд уран бүтээлчдийн хүсч, мөрөөддөг “Гэгээн муза” шагналыг гартаа атгасан, авьяаслаг залуус. Харин урын сандаа зургаан дуутай болжээ. Тэгвэл энэ цагийн театрын урлагийн өнгө төрхийг тодорхойлж буй залуу авьяастнуудын бүтээсэн зарим дүрээс онцлоё. ОРЧИН ЦАГИЙН РОМЕО   Жүжигчин Б.Шинэбаяр залуу жүжигчин бүхний мөрөөдөл болсон “Ромео Жульетта” жүжигт тоглосон азтай нэгэн. Ингэснээр тэрээр Монголын театрын түүхэнд гурав дахь Ромео болж нэрээ мөнхөлсөн юм. Түүний бүтээсэн Ромео гэнэн томоогүй мөртлөө эр зоригтой, зоргоороо байсныг санаж байна. Дүрийнхээ тухай “Ромеогийн дүрд сонгон шалгаруулалт зарлаагүй. Найруулагчийн л сонголт. Гэхдээ намайг яагаад сонгосон юм бэ гэж би асууж байгаагүй” хэмээн ярьсан байдаг. Тэрээр “Адууны түүх” жүжгийн Жанжаагийн дүрээр “Гэгээн муза” хүртсэн юм.   ОНОШОО ТОГТООСОН МАКС   Жүжигчин Э.Тодгэрэл анх “Чөлөөт хос” жүжгээр үзэгчдээс өндөр үнэлгээ авсан. Үүний дараа “Адууны түүх”, “Ромео Жульетта” зэрэг бүтээлд тоглож шинэ цагийн шилдэг залуу жүжигчин гэдгээ баталсаар байна. Харин түүний хамгийн сүүлийн тэсрэлттэй дүр нь “Оддын өвчин” жүжгийн Макс. Тэрээр дүрийнхээ тухай “Макст надтай төстэй нэг зан чанар бий. Тэр нь багаасаа урлагт ухаангүй дурласан” гэж онцолсон юм. Тиймээс ч энэ дүр дээр ажиллахдаа шатаж, хүсч, мэдэрч тоглосон нь үзэгчдийн нижигнэсэн алга ташилтаар нотлогдож байв.     НАЙДВАРГҮЙ НАМЖИЛ   Жүжигчин Б.Золжаргалын хувьд “Царцаа Намжил” жүжгээр театрын эрхэм хүндтэй шагналын эзэн болсон. Тэрээр жүжигийнхээ тухай “Үлгэрээр дамжуулж хүүхдүүд болон эцэг эхчүүдэд ухаарал өгөхийг хүссэн. Хүний амьдралд эрдэм гэдэг ямар чухал болохыг эцэст нь Намжил ухаардаг” гэж байв. Найруулагчид Б.Золжаргалд ихэвчлэн эсрэг дүр өгөх нь бий.  Тэрээр хамгийн сүүлд “Оддын өвчин” жүжигт Тахар хэмээх увиагүй зантай буудлын үйлчлэгчийн дүрийг бүтээсэн юм.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
МАН-ын Бага хурлыг зургаадугаар сарын 9-нд товложээ

МАН-ын Бага хурлыг зургадугаар сарын 9-нд товложээ

Өчигдөр 14 цаг 21 мин
“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

Өчигдөр 13 цаг 35 мин
Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Өчигдөр 10 цаг 50 мин
Нэг гишүүнд нэг заалт таалагдаагүйгээс болж УИХ-ын үйл ажиллагаа тасалдахад хүрлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр өглөө 10.00 цагт,  54.8 хувийн ирцтэйгээр  эхлэв. Энэ үеэр УИХ-ын д

Өчигдөр 06 цаг 00 мин
“Шилэгдэж бус солигдож” гарч ирэх шинэ Ерөнхий сайд хэн бэ?

“...Л.Оюун-Эрдэнийн дараах Ерөнхий сайд хэн байх вэ” гэдэг улс төрийн хамгийн гол сэдэв

Өчигдөр 06 цаг 00 мин
“Шувуу”-нууд наадмын өмнө наашлах уу?!

Монголоосоо дүрвээд гадаадад амьдардаг төр, нийтийн томоохон албан тушаалтнууд олон болсон.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ч.Наранбаатар: Монгол хүмүүсээ, монгол компаниудаа ажилтай, орлоготой байлгах нь төрийн нэн тэргүүний үүрэг

Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
МАН-ынхан “...Дүрмээрээ явна” гэвэл эхлээд намын даргаа сонгож, тэр хүнээ Ерөнхий сайдаар томилуулна

Эрх баригч нам Ерөнхий сайдын эрэлд гараад хэд хонов.УИХ-ын чуулганаар Ерөн

Уржигдар 06 цаг 00 мин
Киргизийн экс Ерөнхийлөгчид эчнээ ял оноов

Бүгд найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевт 11 жил

2025-06-04