Хүний мах хүнд наалддаггүй буюу хөгжингүй улс байгуулах тухай

2018-11-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Монголчууд байгалиар амь зуулгын гол хэрэгсэл малаа тэжээлгэсээр өнөөдрийг хүрсэн.Иймээс бэлэнчлэх гээд байдаг муу зуршилтай болжээ.Бэлэнчлэх сэтгэлтэй учраас бусдын малыг зүгээр л “туучихдаг”.Туусан малаас хүртвэл туусан хүнээ “Сайн эр” хэмээн хөөрөгдөнө.Ядаж л хаяагаа хадардаггүй сайн эр хэмээн магтана.Энэ нь биднээс биш  холоос хулгай хийж байвал хамаагүй гэсэн үг. Гэхдээ хулгай даамжирвал юу болох нь тодорхой учраас хулгайн эсрэг хуультай байлаа. Хуультай учраас хулгайчийг хуулийн дагуу банздаж хашраадаг байв.Банздуулахаар өгзөгний мах тасрана.Хүний тасарсан мах хүнд наалдаж эдгэрдэггүй зөвхөн өөрийнх нь таардаг гэдгийг мэдэж автлаа банздуулж  дээ бидний  өвгөд. Өнөөдөр өөр хүний мах хүнд наалддаггүй нь  цусны бүлгээр амархан тайлбарлагдана. Гэхдээ энэ хэлц үг нь үнэндээ өгзөг, мах сахтай огт хамаагүй зүйл билээ. Шударга хөдөлмөрөөр олоогүй мөнгө хүнд хоол болдоггүй, хор болдог гэсэн утгатай үг. Үнэхээр ч өнөөдөр манай олон олон дарга, дарганцар нар татвар төлөгчдийн мөнгө тууж шоронд орсоор байна. Ядаж л хүүхдүүд нь хар тамхичин болж байна.Өвгөдийн үг үнэн болж таарч байна. Эрдэмтэд шинжлэх ухааны  нээлтүүдээр нь дүгнэж XX, XXI зууныг “Биологийн зуун” хэмээн нэрлэдэг.Харин цэвэр эдийн засгийн үүднээс XIX зууныг мөнгө хөрөнгийн хуримтлал үүссэн хэмээн “Капиталын зуун” гэдэг.Зарим эрдэмтэд олон сая ажилчдийн хөлс хүч,эрүүл мэнд, амь насыг зольж байж хуримтлал үүссэн хэмээн энэ зууныг “Зэрлэг капитализмын зуун” ч хэмээн нэрлэх нь бий.Харин  XX  зууныг “Мэдээллийн зуун”, XXI зууныг “Технологийн зуун” буюу оюуны өмчийн зуун хэмээн санал нэгтэй нэрлэдэг.Манай өндөр сэнтийтэнгүүд мэдээлэлд ойр байдгийнхаа ачаар мөнгө хууль бусаар олж, мөнгөө гадаадад гаргаж улсаа,хууль зөрчин өөрсдийгөө болон гэр бүл, ах дүүсээ хорлосоор байна.Мэдээж мэдээлэлд ойр байснаа хууль бусаар ашигласныг хуулийн хариуцлага хүлээлгэх нь зөв.Гэхдээ оюуны өмч авч амьдралд нэвтрүүлэн инноваци болгож байж л ИРГЭН та дээд суудалтангуудаас илүү мөнгө олж сайн сайхан амьдарна гэдгээ ойлгох хэрэгтэй болоод байна.Учир нь оюуны өмч бол таны өмч нарийн тодотговол иргэн таны хөдлөх хөрөнгөний дээд нь.Энэ хөрөнгө мэдээлэлд ойр байснаас хамаагүй илүү мөнгө олгох боломж олгодог.Хамгийн гол нь тогтмол ажлын байр бий болгож иргэдийг нэгтгэн улсаа хөгжүүлэх цорын ганц арга. Удахгүй УИХ-аар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулж улам сайжруулах гэж байна.Гэхдээ энэ хуулийн 34.1.Гэрээ шууд байгуулах аргыг зөвхөн дараахь нөхцөлд хэрэглэж болно: 34.1.2.оюуны өмчийн эрхийг хамгаалах шаардлагаар гэрээг зөвхөн нэг этгээдтэй байгуулах боломжтой бөгөөд түүнийг орлох этгээд байхгүй бол; гэсэн заалт мэдээж огт өөрчлөгдөхгүй. Хуулиа унш хүмүүсээ.Тэгээд биелүүлэхийг шаард. Учир нь бид бүхэн хуулиа биелүүлж байж  л сайхан амьдарна. Хүн шиг амьдарна гэдэг нь хүмүүст гай болохгүй амьдрахыг хэлдэг бол  бурхад шиг амьдарна гэдэг нь бусаддаа хэрэгтэй зүйл хийж  амьдрахыг хэлж байгаа билээ. Бусаддаа хэрэгтэй зүйл хийж амьдрах боломжийг танд зөвхөн оюуны өмч л олгоно. Нийтэд хэрэгтэй зүйл хийж амьдарч буй хүмүүсийг олон улсад бараг бурхад буюу  “Баялаг бүтээгчид” гэдэг.Аль ч улсын баялаг бүтээгчид албан тушаалтнаас илүү буюу бурхад мэт амьдардаг.Бурхад шиг амьдарч буй хүмүүсийн ачаар төсвөөс цалинжиж буй хүмүүс хангалттай цалин авдаг. Ийм улсад авилгал арилдаг. Авилгалгүй улс гэдэг жинхэнэ хөгжингүй улс юм. Хөгжингүй улсыг зөвхөн монголчууд бид л өөрсдөө  байгуулна. Өөр хэн ч бидэнд байгуулж өгөхгүй. Ухаант өвгөдийн чинь үлдээсэн “Хүний мах хүнд наалддаггүй” гэдэг үгийн цаад учир ийм буюу. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

9 цаг 36 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

12 цаг 57 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

18 цаг 9 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

18 цаг 9 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

18 цаг 9 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Уржигдар 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Уржигдар 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Уржигдар 10 цаг 34 мин